Европын Зөвлөлийн гишүүн орнууд авлигатай тэмцэх ажлыг эрчимжүүлэх ёстой

A- A A+
Европын Зөвлөлийн гишүүн орнууд авлигатай тэмцэх ажлыг эрчимжүүлэх ёстой

Авлига, хээл хахууль, хулгай, татвараас зайлсхийх зэрэг нь хөгжиж буй улс орнуудад жил бүр 1.6 их наяд доллараас багагүй хохирол учруулдаг. Энэ дүн нь зургаан жилийн хугацаанд 1.4 тэрбум хүнийг ядуурлын түвшингээс гаргахад хүрэлцэх юм.

Энэ тухай Европын Зөвлөлийн хүний эрхийн комиссар Дунья Миятовичийн хэвлэлийн мэдээнд дурджээ. Тэрээр мөн шүүх болон хууль сахиулах байгууллагууд авлигад хамгийн их өртсөн байгууллагуудын тоонд ордог гэж хэлсэн.

“Авлигыг нийгмийн хамгийн хортой үзэгдлийн нэг гэж зүй ёсоор үздэг. Авлигын улмаас төрийн байгууллагуудад итгэх итгэл буурч, эдийн засгийн хөгжилд саад учирч, хүний эрх, ялангуяа цөөнх, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, дүрвэгсэд, цагаачид, хоригдол зэрэг гадуурхагдсан, нийгмийн эмзэг бүлэгт багтдаг хүмүүсийн эрх ашгийг хангахад сөрөг нөлөө үүсдэг. Авлига нь эмэгтэйчүүд, хүүхэд, ядууралд нэрвэгдсэн хүмүүст илүүтэй нөлөөлж, ялангуяа тэдний эрүүл мэнд, орон сууц, боловсрол зэрэг нийгмийн үндсэн эрхийг хэрэгжүүлэхэд саад тотгор үүсгэж байна." гэж комиссар Миятович бичжээ.

Тэрээр шүүхийн шинэтгэлийг хөндөж, зарим улсад үүнийг яаравчлан хэрэгжүүлсний улмаас үр нөлөө нь үлэмж бууруулж байгааг онцолсон.

“Европын Зөвлөлийн гишүүн хэд хэдэн улс шүүхийн шинэтгэлийг яаравчлуулсаны үр дүнд парламентаар дамжуулан гүйцэтгэх засаглалын хүчтэй нөлөөллийг бэхжүүлж, шүүхийн хараат бус байдлыг ноцтойгоор алдагдуулж, гүйцэтгэх засаглалд шүүхээс тавих хяналтыг сулруулж, улмаар авлигатай тэмцэх чадавхийг сулруулсан." гэж тэрээр үзсэн.

Шүүгчид улс төрийн ашиг сонирхлоос ангид байх зэргээр шүүгчийн хараат бус байдлыг хангах нь шүүхийн шийдвэрийг улс төрд бус ард түмний ашиг сонирхолд нийцүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Түүнчлэн улс орнуудын төр засгийн зүгээс сэтгүүлчдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, аюулгүй байдлыг хангах хамгаалах шаардлагатай байгааг онцлов. Сэтгүүлчид сөрөг нөлөө үзүүлж, зохисгүй хяналтыг үүсгэж байна гэсэн үндэслэлгүй шүүмжлэл, шахалтаас улс төрчид зайлсхийх хэрэгтэй. Улс орнуудын төр засаг олон нийтийн оролцооны эсрэг стратегийн заргын эсрэг арга хэмжээ авахдаа заргыг шуурхай шийдвэрлэхийг зөвшөөрч, шүүхэд гомдол гаргасан хүмүүст дэмжлэг үзүүлэх зэрэг зүй бус үйлдэлд хариуцлага хүлээлгэх замаар тэмцэх ёстой.

Мэдээллийн эрх чөлөөний тухай хууль тогтоомжийг үр дүнтэй бөгөөд үр нөлөөтэй хэрэгжүүлэх зорилгоор байгууллагууд албан ёсны баримт бичгийг үзэж судлах эрхийг хүмүүст өгөх ёстой.

Мөн түүний үзэж байгаагаар цагдаа нар шударга ёс болон ёс зүйн талаар сургалтанд байнга хамрагдах ёстой ба тэднийг хянаж шалгах үр нөлөөтэй бөгөөд санхүүжилт сайтай тогтолцоог бүрдүүлэх хэрэгтэй.

Нийтийн албан хаагчид шударга ажиллаж, ашиг сонирхлын зөрчил, авлигын эрсдэлийг нэмэгдүүлдэг харилцаанаас зайлсхийх ёстой.

Миятовичийн үзэж байгаагаар авлигатай тэмцэх хүчтэй стандартууд үйлчилж, Европын Холбооны зүгээс өөрийн гишүүн орнуудын эдгээр стандартад нийцэж буй байдалд үр нөлөөтэй хяналт тавьж байгаа боловч авлига нь Европын Зөвлөлийн бүс нутагт хууль дээдлэх ёс, хүний эрхэнд ноцтой аюул занал учруулсаар байна.

Авлигатай үр дүнтэй тэмцэхийн тулд Европын Зөвлөлийн гишүүн орнууд Европын Зөвлөл болон авлигаас урьдчилан сэргийлэх, шударга байдлыг дэмжихтэй холбоотой олон улсын стандартуудыг бүрэн дагаж мөрдөн, Европын улсуудын Авлигын эсрэг бүлэг (ГРЕКО)-ийн зөвлөмжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх ёстой гэж тэрээр тэмдэглэжээ.

Эх сурвалж