Авлигын гэмт хэрэгт холбогдон гэм буруутай нь тогтоогдсон төрийн албан хаагчийн тэтгэврийн төлөвлөгөөг цуцлах талаар Нью-Мексикогийн хуулийн төсөлд тусгажээ

A- A A+
Авлигын гэмт хэрэгт холбогдон гэм буруутай нь тогтоогдсон төрийн албан хаагчийн тэтгэврийн төлөвлөгөөг цуцлах талаар Нью-Мексикогийн хуулийн төсөлд тусгажээ

АНУ-ын Нью-Мексико мужийн хууль тогтоогчид авлигын гэмт хэрэгт холбогдон гэм буруутай нь тогтоогдсон албан хаагчийн төрийн албанд ажилласан хугацааны тэтгэврийн төлөвлөгөөг цуцлах талаар тусгасан хуулийн төслийг өргөн барьсан байна.

Орон нутгийн мэдээллийн агентлаг “KQRE” анх мэдээлснээр энэхүү хуулийн төсөлд хээл хахууль, баримт бичиг хуурамчаар үйлдэх зэрэг гэмт хэрэгт холбогдон гэм буруутай нь тогтоогдсон хууль тогтоогчид болон мужийн хэмжээний бусад төрийн албан хаагчийн тэтгэврийн төлөвлөгөөг цуцлах талаар тусгажээ.

Ардчилсан намаас сонгогдсон Сенатч Мэттью Маккуин болон Бүгд найрамдах намаас сонгогдсон Сенатч Марк Моорс нарын өргөн барьсан энэхүү хуулийн төсөл нь 2012 онд батлагдсан авлигын гэмт хэрэгт холбогдуулан шүүгчийн шийдвэрээр төрийн албан хаагчид торгууль ногдуулах ажиллагааг зохицуулсан мужийн хуульд тулгуурласан байна.

Энэхүү хуулийн төсөлд тусгагдсан зохицуулалтад шүүх байгууллага, хотын захиргаа, сургуулийн удирдах зөвлөлийн албан хаагч зэрэг зарим төрийн албан хаагчид хамаарахгүй юм.

Эх сурвалж