Венесуэлын газрын тос, байгалийн хийн төрийн өмчит компанийн албан хаагчид хээл хахуулийн хэргээр 2 жилийн хорих ял оноожээ

A- A A+
Венесуэлын газрын тос, байгалийн хийн төрийн өмчит компанийн албан хаагчид хээл хахуулийн хэргээр 2 жилийн хорих ял оноожээ

Венесуэлын газрын тос, байгалийн хийн төрийн өмчит компанийн захирал асанд 12 тэрбум долларын хээл хахууль авсан асуудлаар 2 жил гаруй хугацаагаар хорих ялаар шийтгэжээ.

Холбооны мөрдөн шалгах “Мөнгөний нислэг” арга хэмжээний хүрээнд Майамид хэрэгжүүлсэн арга хэмжээний үеэр Венесуэлын төрийн өмчит газрын тос, байгалийн хийн компанийн албан хаагч асан Абрахам Ортегад 12 тэрбум ам.долларын хээл хахууль авсан хэргээр шүүхээс ял оноосон байна.

Шалгах ажиллагаа нь Уго Чавесын эхлүүлсэн Боливийн хувьсгалчидтай холбоотой “Боличикос” гэж нэрлэгддэг бизнес эрхлэгч нарын мэдээлэлд үндэслэн эхэлсэн байна. Энэ нь нэг шөнийн дотор үлэмж хэмжээний ашиг орлого авчирдаг Венесуэлын төрийн өмчит газрын тос, байгалийн хийн компанитай хуурамч валютын болон бусад санхүүгийн хэлцлүүд хийх зорилготой үлэмж хэмжээний хахууль өгдөг асуудлыг шалгах явцад гарч ирсэн байна.

Шүүгч Кэтлин Уиллиамс түүнд 28 сарын хорих ял оногдуулсан нь прокурорын төлөвлөсөн ялын хэмжээний талаас ч бага байгаа юм. Ортега 2014-2016 онд Венесуэлын газрын тос, байгалийн хийн компанийн санхүүгийн захирлаар ажиллаж байсан ба гэмээ хурдан ухамсарлаж шалгах ажиллагаанд идэвхтэй хамтран ажилласан байна.

Оросын банкинд төлөх ёстой хугацаа хэтэрсэн төлбөрийг эхэлж хийлгэхийн тулд тус хэрэгт хамт яллагдсан бизнес эрхлэгч Франциско Конвит нь Ортегад 2 сая ам.долларын хахууль өгснийг Ортега хүлээн зөвшөөрсөн байна. Харин Конвитын өмгөөлөгч ямар нэгэн тайлбар өгөхөөс татгалзсан байна.

Нэрийг нь дурдаагүй мэдээлэгчээр дамжуулан төлбөрийг хийдэг байсан ба уг мэдээлэгч нь Ортега болон бусад хамсаатнуудын хоорондын яриаг нь холбооны мөрдөгчдийн зааврын дагуу бичиж байсан юм.

Венесуэлын төрийн өмчит нефть, байгалийн хийн компанийн хуурамч зээлийн болон валютын гэрээний схемтэй холбоотойгоор 10 сая ам.долларын хахууль авснаа Ортега мөн хүлээн зөвшөөрчээ.

Ортега уг хахуулиар олсон орлогынхоо хэсгийг Густаво Хернандес Фриеригийн тэргүүлдэг Майамид байрлах хөрөнгө оруулалтын сангаар дамжуулан угаасан байна. Фриерид шүүгч Уиллиамс 4 жилийн хорих ял оноожээ.

Прокурор Бахамын арлууд болон Швейцарийн банкан дахь Ортегагийн дансууд дахь хөрөнгийг царцаах талаар хөөцөлдөж буй юм. Үүнээс гадна Манхэттэнд байрлах дарс импортлогч Домайн Селект Вайн энд Спиритс компанид оруулсан 2 сая ам.долларыг буцааж авах сонирхолтой байгаа ажээ. Хернандес тус компанийн хөрөнгө оруулагч юм. Түүнийг баривчлагдсаны дараа компанийг худалдаж, нэрийг нь өөрчилсөн байна.

Эх сурвалж