ОХУ-д авлигатай тэмцэх үүрэг бүхий албан тушаалтан хахууль авсан байна

A- A A+
ОХУ-д авлигатай тэмцэх үүрэг бүхий албан тушаалтан хахууль авсан байна

Якут Улсын Мөрдөн байцаах албанаас Дотоод хэргийн яамны орон нутгийн удирдах ажилтныг их хэмжээний хахууль авсан хэрэгт буруутгажээ. Тэрээр орон нутгийн авлигын эсрэг, эдийн засгийн аюулгүй байдлын хэлтэст ажилладаг.

ОХУ-ын Бүгд Найрамдах Саха /Якут/ Улс хариуцсан Аюулгүй байдлын албанаас хяналт шалгалт явуулан эрүүгийн хэрэг үүсгэжээ.

Якутск хотын худалдааны төвийн павильонд хяналт шалгалт хийх явцдаа уг ажилтан хууль бус хэлцэл хийхийг оролдсон нь мөрдөн шалгах явцад тогтоогджээ. Тэрээр бизнес эрхлэгчээс барааны дээжийг хураан авч, 300 000 рублиэр шалгалтын үйл ажиллагааг зогсоож болох тухай санал тавьсан байна.

Бизнес эрхлэгч Дотоод хэргийн яамны ажилтанд шаардсан мөнгийг шилжүүлсэн бөгөөд цагдаа нар ажилтныг саатуулжээ. Тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах ажиллагаанд хамтарч ажилласан байна. Цагдаагийн байгууллагаас түүнийг гэрийн хорионд байлгаж байна.

Эх сурвалж

Авлигын хэргээр эрэн сурвалжлагдаж байсан этгээд Хятад Улсад хууль бус орлогоо хүлээлгэн өгөхөөр эргэн иржээ

Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хахууль авсан этгээд хууль бус орлогоо төрд буцаан өгөхөөр Хятадад эргэн ирсэн талаар мэдээллийн Синьхуа агентлагаас мэдээлсэн байна.

Өмнөд Хятадын Гуандун мужийн Жянмэнь хотын Коммунист намын тойргийн хорооны орлогч дарга асан Сянь Голян нь 2016 оны 4 дүгээр сард гадаадруу оргон зайлсан талаар өмнө Синьхуа агентлагаас мэдээлж байсан бөгөөд уг мэдээллийг Хятадын авлигатай тэмцэх бүлгийн бүрэлдэхүүн болох оргосон иргэдийг буцаан авчрах, хөрөнгийг нь буцааж авах үүрэг бүхий хууль сахиулах байгууллагын ажилтан хийсэн юм.

2016 оны 6 дугаар сард Прокурорын газраас түүний хэрэгт мөрдөн шалгалт явуулж, 2019 оны 5 дугаар сард Интерполийн улаан жагсаалтад оруулсан.

“Сянь бууж өгсөн нь хууль зөрчсөн хэрэгт сэжиглэгдэж буй албан тушаалтнуудыг илрүүлэхэд Хятад Улсын зүгээс сүүлийн үед гарсан ололт амжилтыг харуулж байна” гэж мэдээллийн агентлагаас мэдэгдсэн бөгөөд “цаашид энэ чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлж, оргодол болон сэжигтнүүдэд шахалт үзүүлэх болно" гэжээ.

Эх сурвалж