The Economist: Авлигатай тэмцэх үйл ажиллагааны үр дүнд илүү олон хятад залуус төрийн албанд орохыг хүсч байна

A- A A+
The Economist: Авлигатай тэмцэх үйл ажиллагааны үр дүнд илүү олон хятад залуус төрийн албанд орохыг хүсч байна

Хятад улсад хэрэгжүүлж буй авлигатай тэмцэх үйл ажиллагааны үр дүнд төрийн албанд итгэх итгэл нэмэгдэж олон залуус төрийн албан хаагч болох хүсэлтэй байгааг Лондонд төвтэй Экономис сэтгүүлээс онцолсон байна.

Төрийн албанд орохоор 2020 онд 1 сая орчим хүн Хятадын үндэсний төрийн албаны шалгалт өгсөн нь өмнөх жилийнхээс ихээхэн хэмжээгээр нэмэгдсэн болохыг тус сэтгүүлээс гаргасан мэдээнд дурдсан байна.

Үүнээс ч олон хүн орон нутгийн болон бүсийн төрийн байгууллагын албан хаагч болохоор шалгалт өгсөн байна.

Хятадын төрийн албан хаагчдад итгэх итгэл нэмэгдэж байна хэмээн Хятадын шилдэг их сургуулиудын өндөр өрсөлдөөнтэй магистрын хөтөлбөрийг өнгөрсөн жил дүүргэсэн Жу Линг хэлснийг тайланд онцолсон байна.

Эх сурвалж