Ямар нэгэн тайлбаргүйгээр Тунис Улсын Ерөнхийлөгч Авлигатай тэмцэх газрын дарга асныг албан тушаалаас нь чөлөөлж гэрийн хорионд оруулсан байна

A- A A+
Ямар нэгэн тайлбаргүйгээр Тунис Улсын Ерөнхийлөгч Авлигатай тэмцэх газрын дарга асныг албан тушаалаас нь чөлөөлж гэрийн хорионд оруулсан байна

Авлигын эсрэг үндэсний хорооны дарга асан Чавки Табиб нь гэрийн хорионд байгаагаа хүлээн зөвшөөрөв. Баасан гаригт өөрийн нүүр номоороо дамжуулан “Манай гэрийн гадаа байгаа харуул намайг гэрийн хорионд байгааг хэлсэн” хэмээн мэдэгдсэн. Тэрээр энэхүү хууль зөрчсөн үйлдлийг буруушаагаад өөрийн эрх ашгаа хамгаалуулах зорилгоор зохих байгууллагад хандахаа мэдэгдсэн байна.

Тунис Улсын Ерөнхийлөгч Кайс Саед баасан гаригт Үндэсний Авлигын эсрэг хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ануар Бенийг ямар нэгэн тайлбаргүйгээр албан тушаалаас нь халсан байна. Харин Дотоод хэргийн сайд Ридха Гарсалаои албан тушаалаасаа огцрох шийдвэр гаргасан талаар хэвлэл мэдээллээр гарсан байна.

Авлигын эсрэг үндэсний хороо 2011 онд Тунис Улсын өмнөх ерөнхийлөгч Зин эль Абидин Бен Алийг огцруулсны дараа байгуулагдсан юм.

Тунис Улсын Ерөнхийлөгч Кайс Саед нь 7 дугаар сарын 25-нд Засгийн газрыг огцруулж, парламентын үйл ажиллагааг зогсоож засаглалын үйл ажиллагааг өөртөө төвлөрүүлээд байгаа юм. Эдгээр үйл ажиллагаа нь тус улсыг “аврах” зорилготой хэмээн тэрээр мэдэгдэж байгаа ч төрийн эрх мэдлийг эзлэн авлаа хэмээн түүнийг шүүмжлэгчид буруутгаж буй юм.

Төрийн эрх мэдлээ унгасан арабын улс орнууд тухайлбал, Египет, Ливи, Йеме зэрэг улс дунд ардчиллын өөрчлөлтүүдийг хийж чадаж буй цорын ганц улс хэмээн Тунис Улсыг нэрлэж байсан юм.

Эх сурвалж