Азербайжаны ерөнхийлөгч орон нутгийн албан хаагчдад авлигын асуудлаар анхааруулга өгөв

A- A A+
Азербайжаны ерөнхийлөгч орон нутгийн албан хаагчдад авлигын асуудлаар анхааруулга өгөв

Азербайжаны ерөнхийлөгч Илхам Алиев орон нутгийн шинээр томилогдсон удирдлагуудыг авлигаас ангид байхыг анхааруулаад байна. Мөн энэ үеэр авлигатай тэмцэх кампанит ажлын үеэр баривчлагдсан албан тушаалтнуудын шүүх хурал үргэлжилж байна.

Ерөнхийлөгч Алиев 9 дүгээр сарын 14-нд Шамкир, Жалилабад дүүргийн шинэ удирдлагуудтай онлайн уулзалт хийсэн бөгөөд тус дүүргүүдийн өмнөх удирдлагууд нь сүүлийн нэг жилийн дотор ажлаасаа халагдаж, гэмт хэрэгт буруутгагдаад байгаа билээ.

Уг уулзалтаар Алиев сүүлийн хоёр жилийн хугацаанд авлигатай тэмцэх кампанит ажлын улмаас албан тушаалаа өгсөн өндөр албан тушаалтнуудын шүүх хурал үргэлжилж байгааг онцолсон байна.

“Би олон удаа хэлж байгаа. Та нарт болон бусад албан тушаалтнуудад дахин давтаж хэлэхийг хүсч байна. Төрийн албан хаагчид албан тушаалаа ашигласан эдгээр муухай үйлдлээ зогсоохгүй бол бүгд ижил хувь заяа хүлээж байгаа” гэж хэлсэн бөгөөд цааш үргэлжлүүлэн “хэрэг шударгаар ажиллахыг хүсэхгүй байгаа бол энэ ажлыг бүх хий, үүнийг хүлээн зөвшөөрөхгүй бол та амьдралаа сүйтгэх болно” гэж хэлсэн байна.

2019 оноос хойш Азербайжан улс засгийн газрын болон орон нутгийн удирдах албан тушаалтнууд, зэвсэгт хүчний өндөр албан тушаалтыг хамруулсан авлигач албан тушаалтнуудад хариуцлага хүлээлгэх кампанит ажиллагаа зохион байгуулж байгаа юм.

Зөвхөн 2020 оны эхний хагас жилд зургаан дүүргийн удирдлагууд баривчлагдсан, эсхүл халагдсан байна. Үүний дараагаар тухайн үед соёлын сайд байсан Абулфас Гараевыг ажлаас нь халж, дэд сайд нар болон улсын хилийн албаны өндөр албан тушаалтнуудыг баривчилсан юм. Эдгээр албан тушаалтнуудын холбогдсон хэргийн мөрдөн шалгах, шүүн таслах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд ихэнх нь хээл хахууль, албан тушаалаа урвуулан ашигласан зэрэг хэрэгт буруутгагдаад байна.

Эх сурвалж