БНХАУ-ын Хууль зүйн сайд асан нь Ши Жиньпиний авлигын эсрэг кампанит ажлын бай болсон бололтой

A- A A+
БНХАУ-ын Хууль зүйн сайд асан нь Ши Жиньпиний авлигын эсрэг кампанит ажлын бай болсон бололтой

БНХАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яамны дэд сайд асан Фу Зэнгуа нь намын сахилгын хууль, дүрмийг удаа дараа ноцтой зөрчсөн тул шалгагдаж байгаа гэж бямба гаригт Коммунист намын Төв хорооны Сахилгын хороо мэдэгдсэн байна. Дэлгэрүүлж ямар нэгэн тайлбар өгөөгүй ба нэг өгүүлбэр бүхий мэдэгдэл интернэтэд гарсан.

Яагаад 66 настай Фу кампанит ажлын бай болсон нь тодорхойгүй байна. Тэрээр Бээжингийн Олон нийтийн аюулгүй байдлын албаны даргын албан тушаалыг олон жил хашсан ба 2013-2018 онд Нийгмийг аюулаас хамгаалах яамны дэд сайд, 2018-2020 онд Хууль зүйн яамны сайдын албан тушаалыг хашиж байв.

Авлигын эсрэг кампанит ажлын явцад яллагдсан хамгийн өндөр албан тушаалтан болох Жоу Ёонгканыг шалгаж байхад тэрээр Дотоод хэргийн яамны дэд сайд байсан юм. Жоу Ёонкан нь Ши Жиньпины өмнөх удирдагч Ху Жинтаогийн үед БНХАУ-ын Намын улс төрийн товчооны 9 гишүүний нэг, Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайд асан юм.

Хээл хахууль авсан, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, төрийн нууц задруулсан хэргээр Жоуд 2015 онд бүх насаар нь хорих ял оноосон.

Ши Жиньпиныг авлигын эсрэг кампанит ажлаар далимдуулан улс төрийн өрсөлдөгчдөө намнасан асуудалд буруутгадаг ба Жоуг унагаснаар Коммунист нам дахь нэлээд нөлөө бүхий фракцийг булшилсантай адилтгадаг.

Цар тахлын үед ажлаа орхисон, авлигын хэрэгт холбогдсон хэргээр Нийгмийг аюулаас хамгаалах яамны  өөр нэг орлогч болох Сунь Лижуныг Намын сахилгын хороо ажлаас огцруулснаас хоёр хоногийн дараа Фуг шалгах болсон тухай мэдэгдэлд дурджээ.

 

Эх сурвалж