Ж.СҮХБААТАР: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ АСУУДЛЫГ ГАДНА ТАЛДАА Ч, ДОТООДДОО Ч ЭХЛҮҮЛЖ БАЙНА

A- A A+
Ж.СҮХБААТАР: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ АСУУДЛЫГ ГАДНА ТАЛДАА Ч, ДОТООДДОО Ч ЭХЛҮҮЛЖ БАЙНА

УИХ-ын гишүүн, УИХ дахь Авлигын эсрэг бүлгийн ахлагч Ж.Сүхбаатар: 

Авлига бол төр улсад хамгийн том аюул занал учруулагч дайсан. МАН эрх барьж буй намын хувьд авлигатай хийх тэмцлийг хүчтэй болгох нь эрх баригчид өөрийнхөө эсрэг ажиллах мэт ойлгогдож болох ч бид улс орны төлөө ажиллах үүрэгтэй улс төрийн хөдөлгөгч хүч. Намын эрх ашгаас илүү улсын эрх ашгийг бодож ажиллах ёстой.

МАН-ын 30 дугаар их хурлаар авлигын эсрэг, ёс зүй, хүний эрхийг хамгаалах асуудлыг хөндлөө. Цаашид Засгийн газар, бүлэг, нам бүх түвшинд авлигын асуудал дээр нэгдсэн бодлого, үзэл санаагаар тэмцэнэ. Ажлын хэсгүүд байгуулагдаж, шат шатандаа ажлуудаа хуваарилсан.

Бид асуудлаас зугтах биш асуудлыг өөрсдөөсөө эхлүүлж байна. Дүрэмдээ авлигын хэрэгт холбогдсон бол намын гишүүнчлэлээс түдгэлзүүлдэг болсон. Нам ийм тохиолдолд өмгөөлж хамгаалахгүй гэсэн үг. Авлигын гэмт хэрэгт ял шийтгэл авсан хүнд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх заалтууд оруулсан.

Авлигатай тэмцэх асуудлыг гадна талдаа ч, дотооддоо ч эхлүүлж байна. МАН шинэ хандлага, шинэ соёлыг бий болгоно. 2022 оныг авлигатай тэмцэх, хүний эрхийг хамгаалах жил болгон зарлаж дэс дараалсан арга хэмжээнүүдийг авч байна. Шүүхийн шинэтгэлийг үргэлжлүүлж холбогдох процессийн хуулиудыг ч цэгцлэх арга хэмжээ авах зэрэг шинэтгэлийн, шинэ сэргэлтийн бодлогыг тууштай хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

“Хуулийн засаглал” нэвтрүүлгийн хэсгээс. 2022.01.01.

 

Эх сурвалж: https://zuv.mn/s1p