Д.АМАРБАЯСГАЛАН:  АВЛИГАД НЭР ХОЛБОГДСОН ГИШҮҮН НАМЫН УДИРДАХ АЛБАН ТУШААЛ ХАШИХ ЭРХГҮЙ

A- A A+
Д.АМАРБАЯСГАЛАН:  АВЛИГАД НЭР ХОЛБОГДСОН ГИШҮҮН НАМЫН УДИРДАХ АЛБАН ТУШААЛ ХАШИХ ЭРХГҮЙ

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан:

Эрх чөлөөт нийгэм, ардчилсан тогтолцооны хамгийн том дайсан бол авлига, хүнд суртал, хариуцлагагүй байдал, албан тушаалын гэмт хэрэг байдаг. Эрх баригч намын хувиар энэ бүхэнтэй тэмцэх бодлогыг бид өөрсдөөсөө эхлэн гаргаж, 30 дугаар их хурлаараа намын дүрмээрээ баталгаажуулсан.

Авлигад нэр холбогдсон гишүүн намын удирдах албан тушаал хаших эрхгүй, мөн намын өмнөөс нэр дэвших боломжгүй, улс төрийн дэмжлэг авч ажиллах боломжгүй гэдэг заалтыг намын хөтөлбөртөө батлаад Улсын дээд шүүхээр батлуулсан.

Илтэд ёс зүйн зөрчил гаргасан этгээд намаас гарсанд тооцно гэсэн заалтыг баталсан. Энэ хөтөлбөр дүрмээрээ нам өөрөө аливаа гэмт хэрэг, ёс зүйн зөрчил гаргасан этгээдүүдтэй нэг эгнээнд байхгүй гэдгээ зарлаж байна гэсэн үг.

Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлээд намынхаа санхүүжилтийг нээлттэй болгож байгаа. Хэнээс, хаанаас ямар хэмжээний хандив цуглуулж, юунд зарцуулж байна гэдгийг ил болгож байгаа. Хандив өгөх гэж байгаа хүн хуулийн хүрээнд мөн өөрийн цэвэр орлогоос гэдэг зарчмыг барьж ажилласан. Намуудын үйл ажиллагаатай холбоотой сүүлийн үед сайн дураар хандив өгөх тохиолдол багассан.

“Syndicate talk exclusive” ярилцлагын хэсгээс 2021.12.27.

 

https://zuv.mn/s1q