Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт 9.9 хувиар өссөн

A- A A+
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт 9.9 хувиар өссөн

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг зохион байгуулж, үр дүнг олон нийтэд мэдээлэхийн зэрэгцээ хэрэгжүүлэгч байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, зөвлөмж өгөх, мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, хяналт тавих, тайлан мэдээг нэгтгэх, хяналт, шинжилгээ-үнэлгээ хийх ажлыг гүйцэтгэлээ. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд туссан 216 арга хэмжээний гүйцэтгэл 2020 онд 68.7 хувьтай байгааг өмнөх оны мөн үетэй харьцуулбал, 9.9 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Үндэсний аудитын газраас Төсвийн ерөнхийлөн захирагчийн 2020 оны жилийн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитын шалгалтаар “Зөрчилгүй”, Төсвийн ерөнхийлөн захирагчийн 2020 оны худалдан авах ажиллагааны хэрэгжилт 87.0 хувь буюу “Сайн”, “Төрийн өмчийг эзэмшүүлэх гэрээ”-ний 2020 оны хэрэгжилт 96.0 хувь буюу “Бүрэн хангалттай” үнэлэгдлээ.2021 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх 1,150.0 сая төгрөгийн төсөл, арга хэмжээг нээлттэй тендер шалгаруулалтын аргаар зохион байгуулж, Сангийн яамны төсвийн хөрөнгө оруулалтын publicinvestment.gov.mn цахим системд үйл ажиллагааны мэдээллийг цаг хугацаанд тогтмол хөтөлж, 1,141.1 сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлүүлснээр 2021 оны худалдан авах ажиллагаа бүрэн хэрэгжлээ. 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн мэдээллээр гүйцэтгэл 99.2 хувьтай байгаа нь нийт Төсвийн ерөнхийлөн захирагч нараас хамгийн өндөр хэрэгжилттэй гэж үнэлэгдэн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн байна.

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас “Төрийн өмчийг эзэмшүүлэх гэрээ”-ний 2020 оны хэрэгжилтийг хянаснаар хэрэгжилт  96.0 хувь буюу “Бүрэн хангалттай”, Үндэсний аудитын газраас Төсвийн ерөнхийлөн захирагчийн 2020 оны жилийн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитын шалгалтаар “Зөрчилгүй” дүгнэгдлээ.