Иргэн, төрийн болон төрийн бус байгууллагатай хамтарч ажиллах чиглэлээр 5 удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулав.

A- A A+
Иргэн, төрийн болон төрийн бус байгууллагатай хамтарч ажиллах чиглэлээр 5 удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулав.

Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1. дэхь хэсэгт заасан “төрийн бус байгууллага, иргэдээс авлигатай тэмцэх талаар явуулж байгаа үйл ажиллагаа, гаргасан санал, санаачилгыг дэмжин туслах, тэдний оролцоог нэмэгдүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авах;” чиг үүргийн хүрээнд-авлигын эсрэг хууль тогтоомж болон Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр иргэн, төрийн болон төрийн бус байгууллагатай хамтарч ажиллах чиглэлээр 5 удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулав. Үүнд:

  • Боловсрол, шинжлэх ухааны яамны Дээд боловсролын газар, Боловсролын үнэлгээний төв, Боловсролын хүрээлэнгийн мэргэжилтэн, эрдэмтэн судлаачид, их, дээд сургуулийн болон ерөнхий боловсролын сургуулийн удирдлага, багш нарыг оролцуулан “Ерөнхий боловсролын болон их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөрөөр дамжуулан хүүхэд, залууст шударга ёсны хандлагыг төлөвшүүлэх боломж” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулж, сургалтын хөтөлбөрт шударга ёсны хандлага, авлигыг үл тэвчих үзлийг төлөвшүүлэх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх агуулга туссан байдалд хийсэн дүн шинжилгээтэй танилцаж, илтгэл хэлэлцүүлж, санал бодлоо хуваалцлаа.
  • Транспэрэнси интэрнэшнл Монгол ТББ-тай хамтран 2020 онд зохион байгуулсан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт ажилласан үр дүн буюу тухайн үйл ажиллагааны  эрх зүйн орчин, үйл ажиллагаа, албан хаагчдыгн ажлын ур чадвар, хүртээмж, хамрагдалтын талаарх тайланг танилцуулах хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
  • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Монголросцветмет” ТӨҮГ-ын дарга, удирдлагыг оролцуулан 2020, 2021 онд эдгээр байгууллагуудад хүргүүлсэн мөрдөгчийн мэдэгдлийн мөрөөр зохион байгуулсан ажил, арга хэмжээ, үр дүнг хэлэлцэх хэлэлцүүлэг хийлээ. Энэ нь мөрдөгчийн мэдэгдлийн үр дүнгийн талаар эрх бүхий байгууллага, албан тушаалтантай хийсэн анхны уулзалт болсноороо онцлог байлаа.
  • Нээлттэй нийгэм форум, Монголын тогтвортой хөгжил нийгмийн хариуцлагын зөвлөлтэй хамтран УУХҮЯ, СЯ, ХЗДХЯ, ХААГ, ТӨБЗГ, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компаниуд,  “Мон-Атом” ХХК, “Хил хязгааргүй алхам” ТББ, “Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо” зэрэг төрийн бус байгууллага, холбоодын төлөөлөл, судлаачдыг оролцуулан “Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой уул уурхайн компаниудын худалдан авах ажиллагааны ил тод байдал” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулж, шилэн данс, худалдан авах ажиллагааны төлөвлөлт болон хууль тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлээр зөвлөмж гаргалаа.
  • Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодыг татан оролцуулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх, идэвх санаачилгыг дэмжих зорилгоор АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүн, нийгэмд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 60 гаруй төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын удирдлага, төлөөллийг оролцуулан “Авлигын эсрэг хамтын ажиллагаа: Төрийн бус байгууллагын оролцоо” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулав. Хэлэлцүүлгээр авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажилд иргэдийг татан оролцуулах, сургаж чадавхижуулах, соён гэгээрүүлэх ажлын хүртээмжийг нэмэгдүүлэх, санал санаачилгыг өрнүүлэхэд төрийн бус байгууллагууд  идэвхтэй оролцохыг уриалав.