Албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчлийг шалгуулахаар хандсан 561 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэсэн

A- A A+
Албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчлийг шалгуулахаар хандсан 561 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэсэн

2021 онд иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчлийг шалгуулахаар хандсан 560 /өмнөх оны үлдэгдэл 40/, нийт 600 гомдол, мэдээллийг хянан шалгахаас тайлант хугацаанд 561 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэсэн бөгөөд 39 гомдол, мэдээлэл ажиллагаанд байна. Шийдвэрлэлт 93.5 хувьтай байна.

Энэхүү үзүүлэлтийг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал, хүлээн авсан гомдол мэдээлэл 104 нэгжээр 14,7 хувиар, хянан шийдвэрлэсэн өргөдөл, гомдол нь 55 буюу 9.0 хувиар тус тус буурсан, шийдвэрлэлт 6.0 хувиар өссөн  үзүүлэлттэй байна.

Хянан шалгасан гомдол, мэдээллээс 90 албан тушаалтанд холбогдох зөрчил тогтоогдож, үүнээс 30 албан тушаалтанд сахилгын шийтгэл тооцуулж, үлдэх хувьд хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах, цаашид дахин зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх, зөрчилтэй захиргааны актыг хүчингүй болгуулах зэргээр шаардлага, зөвлөмжийг хүргүүлэв.

Хуульд заасан үндэслэлээр буцаасан 28, гэмт хэргийн шинжтэй гэж үзэж шилжүүлсэн 74, бусад байгууллагад харьяаллын дагуу шилжүүлсэн 108, гомдлоо буцаасан 14, зөрчил илрээгүй 191, бусад 30 байна.

Тайлант хугацаанд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 12504 этгээдийн ХАСУМ-ийг хүлээн авснаас 12468 этгээдэд хамаарах урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэж, холбогдох байгууллагад хариуг хүргүүлсэн,  36 мэдүүлэг хянагдаж байна.

2021 онд хүлээн авсан ХАСУМ-ийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 647 нэгжээр буюу буурсан боловч шийдвэрлэлт 0.7 хувиар өсч, ажиллагааны үлдэгдэл 85 нэгжээр буурсан үзүүлэлттэй байна.