Соён гэгээрүүлэх контент

A- A A+
Соён гэгээрүүлэх контент

Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.5 дахь хэсэгт заасан “Авлигын нийгмийн хор аюулыг олон нийтэд ухуулан сурталчлах ажлыг тасралтгүй явуулах, олон нийтийн авлигын талаархи мэдлэгийг дээшлүүлэх, түүнтэй тэмцэх арга барилд сургах ажлыг зохион байгуулах чиглэлээр сургалт, сурталчилгаа хийх” чиг үүргийн хүрээнд дараахь ажил, арга хэмжээг зохион байгуулав.  Үүнд:  Авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, авлигын эсрэг хууль тогтоомжийг ухуулан сурталчлах, авлигын нийгмийн хор аюулыг тайлбарлан таниулах зорилгоор “Аавын захиас”, “Тангараг” “Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр”, “Шударга ёс гэж юу вэ?” сэдэвт богино хэмжээний 4 кино контент, гомдол, мэдээлэл хүлээн авах 110 тусгай дугаарын утасыг сурталчилсан 2 төлийн шторкыг бүтээв.

“Авлигатай тэмцэх хууль тогтоомжийн хэрэгжилт, авлигын ерөнхий нөхцөл байдал, авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт 2020” эмхэтгэл,  Авлигын гэмт хэргийг 2013, 2015, 2016, 2017 онд хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн эмхэтгэл, “Зөв зөвд шударга зөв”, “Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч танаа”, “Засаг дарга танаа”, Шударга ёсны боловсрол /авлигатай тэмцэх, үнэт зүйлс болон хууль дээдлэх талаар боловсрол олгох нь/ OECD гарын авлага, 4 төрлийн сурталчилгааны материал, 6 төрлийн зурагт хуудсыг эрхлэн хэвлүүлж, сургалт, сурталчилгааны ажилд ашиглуулахаар төв, орон нутаг,  Монгол Улсад үйл ажиллагаа явуулж номын сангуудад түгээж ажиллалаа.

Авлигын хор хөнөөл, шударга зүйлд иргэд, олон нийт, төрийн албан хаагчдыг уриалах, авлигын эсрэг үйл ажилагаанд тэднийг татан оролцуулах зорилгоор зорилтот бүлгүүдэд зориулсан видео контент, цахим хуудас, пэйжээр, телевизүүдтэй хамтран түгээхийн зэрэгцээ 38 төрлийн зурагт хуудас, постер, плакат, тараах материалыг бэлтгэн хэвлүүлж, орон сууц, гудамж талбай, бусад байгууллагын цахим хуудаст байршуулж, сурталчилах, түгээх ажлыг зохион байгуулж байна.

Радиогийн нэвтрүүлгээр дамжуулан иргэдийн авлигын эсрэг мэдлэг, мэдээллийг дээшлүүлж, иргэдийн оролцоог хангах, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэхтэй холбоотой мэдээллийг хүргэх зорилгоор Монголын үндэсний олон нийтийн радиогийн АТГ-ын 1.10 хөтөлбөр, Инээмсэглэл фм 99.3, Kiss fm 100.1, Монголчуудын радио 102.1, Таны радио 103.6, Эрүүл амьдралын радио 104, Гэр бүлийн радио 104.5, MGL 88.3, орон нутгийн FM 89.1 радиотой хамтран ажиллаж байна. 

“Зөв зөвд шударга зөв” соён гэгээрүүлэх аяны хүрээнд Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд “Шинэ үе авлигыг тэвчихгүй” цахим илтгэлийн уралдааныг зохион байгуулав. Уралдаанд 150 сурагч оролцсноос 6 сурагчийг шалгаруулж, илтгэлээс постер хийж түгээн сурталчлав.