“Иргэдэд зориулсан нээлтэй өдөрлөг”-ийг нийслэлийн 8 байршилд хийлээ

A- A A+
“Иргэдэд зориулсан нээлтэй өдөрлөг”-ийг нийслэлийн 8 байршилд хийлээ

Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлтэй хамтран “Иргэдэд зориулсан нээлтэй өдөрлөг”-ийг нийслэлийн 8 байршилд хийлээ. Арга хэмжээний үеэр Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааг 1158 иргэнд сурталчилж, 70 иргэнээс өдөрлөгийн талаарх санал, сэтгэгдлийг сонсож, 14 төрлийн нийт 8184 танилцуулга, ном, гарын авлагыг иргэдэд түгээж, иргэдийн дунд АХА тэмцээн зохион байгуулсан нь иргэдэд байгууллагын үйл ажиллагааны талаар үнэн бодит мэдээ, мэдээлэл хүргэсэн, авлигын талаарх мэдлэг мэдлэг, ойлголтоо нэмэгдүүлсэн ач холбогдол бүхий үйл ажиллагаа боллоо.