Төрийн 14 байгууллагын авлигын эрсдэлийг үнэлэв

A- A A+
Төрийн 14 байгууллагын авлигын эрсдэлийг үнэлэв

Төрийн байгууллагын авлигын эрсдэлийн үнэлгээг Барилга, хот байгуулалтын яамны харьяа Барилгын хөгжлийн төв, Хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэрийн яамны харьяа Жижиг, дунд үйлдвэрийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, Зээлийн батлан даалтын сан, Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар, Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Дорнод бүсийн эрчим хүчний систем, Хөдөө аж хуйг дэмжих сан, Шинжлэх ухаан технологийн сан, Замын Үүд дэх гаалийн газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газар /14/-т гэрээгээр гүйцэтгүүлэв. Эрсдэлийн үнэлгээгээр дээрх байгууллагуудын үйл ажиллагаа, төсөв, санхүү, худалдан авах ажиллагааны ил тод байдал, хүний нөөцийн чиглэлийн үйл ажиллагаа, байгууллагын удирдлагуудын авлигатай тэмцэх хүсэл эрмэлзэл, бүртгэл хөтлөлтөд авлигын эрсдэлийн түвшин өндөр үнэлэгдсэн.

Үнэлгээнд хамрагдсан байгууллагуудад авлигын эрсдэлийн тайланг танилцуулж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах чиглэлээр өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллахыг зөвлөлөө.