Зохион байгуулсан судалгаанууд

A- A A+
Зохион байгуулсан судалгаанууд
  • “Шударга байдлын үнэлгээ”-ний 2021 оны судалгааг гүйцэтгэж, дүнг танилцуулах, мэдээлэх ажлыг зохион байгуулав. Шударга байдлын үнэлгээнд 2021 онд 46 яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар зэрэг нийт 68 байгууллагыг хамруулсан. Тооцооллоор Шударга байдлын үнэлгээ 72.9  гарсан нь 2019 оныхоос 1.2 пунктээр буурсан байна. Шударга байдлын үнэлгээний дүнг олон нийтэд мэдээлэх ажлыг зохион байгууллаа.
  • Улс төр, шүүх, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаархи төсөөллийн судалгаа”-г хийлээ. Судалгаагаар 2021 онд улс төрийн хүрээн дэх авлигын түвшин 3.82  пункт, шүүх, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын түвшин 3.85 пункт гарсныг өмнөх оны үзүүлэлттэй харьцуулахад улс төрийн хүрээн дэх авлигын түвшин 0.16 пунктээр буурч, шүүх, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын түвшин өмнөх оны үзүүлэлтээс 0.03 пунктээр өссөн байна.
  • Хүүхдийн шударга байдлын 2021 оны судалгааг аймаг, нийслэлийн хэмжээнд нийт 8080 сурагч, 1169 багш, албан хаагч, 1968 эцэг, эхээс  мэдээлэл цуглуулан хийж, судалгааны үр дүн, тайланг боловсруулав.Судалгаагаар хүүхдийн шударга байдлын түвшин 4.06  гарсан нь өмнөх оноос 0.05 пунктээр нэмэгдсэн байна. Судалгааны дүнг олон нийтэд танилцуулсны дээр судалгаанд хамрагдсан ерөнхий боловсролын сургууль, Сангийн яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газарт тус тус хүргүүлэв.
  • “Хүн амын амьжиргааны доод түвшнээс доогуур орлоготой өрхийн иргэдийн авлигын талаарх ойлголт, хандлагыг тодорхойлох судалгаа”-г нийслэлийн 9 дүүргийн иргэдээс түүврийн дагуу биечлэн уулзах, харилцаа холбооны хэрэгслээр холбогдон асуулга асуух зэргээр 4067 өрхийг хамруулан хийлээ.
  • Хорооноос иргэдэд үзүүлж буй үйлчилгээ, хороонд хандаж үйлчилгээ авсан иргэдийн талаарх судалгаа;
  • “Авлигын эсрэг соён гэгээрүүлэх арга хэмжээний үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх аргачлал боловсруулах”;
  • “Монголчуудын ёс заншил, уламжлал, ахуй, соёлтой нийцсэн соён гэгээрүүлэх үйл ажиллагааны арга, хэлбэрийг тодорхойлох”;
  • Авлигатай тэмцэх газраас зохион байгуулах соён гэгээрүүлэх үйл ажиллагааны стратеги (2022-2024) боловсруулах”;
  • “Авлигатай тэмцэх газраас зохион байгуулж буй олон нийттэй харилцах, соён гэгээрүүлэх үйл ажиллагааны үр дүн, ач холбогдлын талаарх олон нийтийн санаа бодлыг судалж, дүгнэлт, зөвлөмж санал боловсруулах (хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх)” ;
  • Монгол Улс дахь авлигад нөлөөлж буй хүчин зүйлийн динамик загвар боловсруулах нь” судалгааны ажил тус тус үргэлжилж байна.