Эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг хийв

A- A A+
Эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг хийв

Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтийн цахим систем “https://meduuleg.iaac.mn/”-д бүртгэгдсэн мэдүүлэгт цахим системээр дамжуулан хяналт тавих, нэгдсэн байдлаар дүн шинжилгээ хийх, эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг хөгжүүлэх шаардлагаар Дэлхийн банкны “Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, хяналт шалгалтыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд Хулгайлагдсан хөрөнгийг буцаан олгох санаачилга (СтАР)-ын дэмжлэгтэйгээр Монгол Улсад зөвлөх үйлчилгээ үзүүлсэн Дэлхийн банкны шинжээчийн тайлан болон холбогдох бусад баримт бичигт тулгуурлан “Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэгт эрсдэл тооцох аргачлал”-ыг боловсруулав. Уг аргачлалаар албан тушаалтны мэдүүлсэн ХАСХОМ-т 28 бүлэг 50 орчим үзүүлэлтээр эрсдэл тооцох боломжтой болов. Аргачлалын дагуу 2019-2020 онд мэдүүлэг гаргасан 40.0 мянга гаруй албан тушаалтны мэдээлэлд эрсдэл тооцсоноос 8292 албан тушаалтан эрсдэлтэй гэсэн тооцоо гарсан. Эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг зохион байгуулж байна.