2021 онд өмнөх оны 105, энэ оны 1491 гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, нийт 1596 гомдол, мэдээллийг хүлээн авснаас 329 гомдол, мэдээллийг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу харьяалах байгууллагад нь шилжүүлсэн. Хянан шийдвэрлэсэн гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл өмнөх оны мөн үеэс 234 нэгжээр буюу 17.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг холбогдсон албан тушаалын ангиллаар нь авч үзвэл: төрийн улс төрийн 233, төрийн захиргааны 427, төрийн тусгай 594, төрийн үйлчилгээний 148, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн, хувийн хэвшил, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагын 194 байна.
Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан 1144 гомдол, мэдээллээс 460 гомдол, мэдээлэл буюу 40.2 хувьд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хэрэг нээж, 594 гомдол, мэдээлэл буюу 51.9 хувьд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 44 гомдол, мэдээлэл буюу 3.8 хувийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай тус тус прокурорт шилжүүлж, 46 гомдол, мэдээллийн үлдэгдэлтэй, шийдвэрлэлт 96.0 хувьтай байна.
Мөрдөн шалгах хэлтэст хүлээн авч мөрдөн шалгах ажиллагаа явуулсан 1144 гомдол, мэдээллийн 676 буюу 59,1 хувь нь Нийслэлийн, 648 буюу 40,9 хувь нь орон нутгийн прокурорын хяналтын харьяалалтай байна.
Тайлант хугацаанд хуульд заасан харьяаллын 1543 үйлдэлтэй, 909 холбогдогчтой, 1307 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсныг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 1,8 хувиар буурсан байна. /2020 онд 1331/
Нийт шалгасан хэргийн 269 буюу 20.6 хувийг шүүхэд шилжүүлэх саналтай, 429 буюу 32.8 хувийг хэрэг бүртгэлтийн хэрэг хаах, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай, 61 буюу 4.7 хувийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлж, 63 хэргийг нэгтгэн шалгаж, 5 хэргийг түдгэлзүүлж, одоо 480 эрүүгийн хэргийн үлдэгдэлтэй байгаагаас хэрэг бүртгэлтийн 399 хэрэг, мөрдөн байцаалтын 81 хэрэг байна.
2020 онд мөрдөн шалгах ажиллагаа явуулсан 1331 хэргээс 236 буюу 17.7 хувийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлж байсан бол 2021 онд 1307 хэргээс 269 хэргийг буюу 20,6 хувийг шилжүүлсэн байна.
Өмнөх оны мөн үетэй харьцуулахад шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн хэрэг 2.9 хувиар өсч, хэрэг бүртгэлтийн хэрэг хаах, хэрэгсэхгүй болгох саналтай прокурорт шилжүүлсэн хэрэг 5.4 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийг Эрүүгийн хуулийн зүйл хэсгээр ангилбал:
Хэрэгт холбогдон шалгагдсан этгээдийн 91 буюу 10.0 хувийг төрийн улс төрийн, 149 буюу 16.4 хувийг төрийн захиргааны, 145 буюу 15.9 хувийг төрийн тусгай, 175 буюу 19.3 хувийг төрийн үйлчилгээний, 349 буюу 38.4 хувийг хувийг төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгж, хэвшлийн аж ахуйн нэгжийн албан тушаалтан, иргэн эзэлж байна.