П.Сайнзориг: Авлига, албан тушаалын хэргийн учирсан хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх эрх, үүрэг байдаг

A- A A+
П.Сайнзориг: Авлига, албан тушаалын хэргийн учирсан хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх эрх, үүрэг байдаг

Шүүхэд шилжүүлсэн хэргүүдийн хувьд 2013-2019 онд 250 хэрэг шүүхэд шилжүүлсэн байдаг. Жилд 25 хэрэг шилжүүлж байсан гэсэн үг. Сүүлийн үед энэ тоо нэлээд өсөлттэй буюу 45-50 руу дөхөж байгаа. Өнгөрсөн оны хувьд 75 хэрэг шүүхэд шилжсэн байна. Үүнээс харахад хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болсон хэргүүд 6 орчим хувьтай байна. Тэгэхээр хөөн хэлэлцэх хугацаагаар болон өөр бусад үндэслэлээр хэрэгсэхгүй болсон гэдэг нь тухайн этгээдийн улсад учруулсан хохирлыг барагдуулах ажил зогсоно гэсэн үг биш. Тиймээс уг хохирлыг барагдуулах тал дээр Дээд шүүх хүртэл гомдол гаргаад явах боломж бүрэн байгаа. Энэ хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх бүрэн эрх нь, нөгөө талдаа үүрэг нь бас байгаа.