ТАНЫ ЗААВАЛ ҮЗЭХ ЁСТОЙ ШҮГЭЛ ҮЛЭЭГЧДИЙН ТУХАЙ 11 КИНО

A- A A+
ТАНЫ ЗААВАЛ ҮЗЭХ ЁСТОЙ ШҮГЭЛ ҮЛЭЭГЧДИЙН ТУХАЙ 11 КИНО

Бидэнд таалагдахуйц шүгэл үлээгчдийн тухай кино нь энгийн, адал явдалгүй кинонууд байх болов уу. Тухайн кинонуудад шүгэл үлээгч нар авлига, хээл хахуулийг олж илрүүлээд, нэрээ нууцлан, ямар ч айдасгүй мэдээлээд, өөрийн үндсэн ажлаа хийгээд л үйл явдал өрнөдөг. Шүгэл үлээгчид дэлхий даяар хамгаалагдсан болохоор тэд айдасгүй мэдээлэл өгч, дарамтгүй цааш амьдарч чаддаг. Дээр дурдсан шиг үйл явдалтай кинонууд нь уйтгартай мөн гайхамшигтай бөгөөд авлигатай тэмцэгчийн нүүрэнд инээмсэглэл тодруулах нь гарцаагүй.

Гэхдээ энэ нь бодит байдал дээр шүгэл үлээгчдийн туулдаг зам биш, тэдний ихэнх нь ажил, эрх чөлөө, бүр амиа эрсдэлд оруулан байж хууль бус үйлдлийг илчилдэг. Энэхүү зоригтой үйлдлүүд нь олон хүний амь нас, олон тэрбум долларыг эрсдэлээс хамгаалсан бөгөөд тэдний талаарх олон гайхалтай кино байдаг. Энэ кинонууд дээр тэд зөв зүйлийг хийхийн тулд юуг даван туулдаг, том хэмжээний гэмт хэргийн талаар хэрхэн мэдэхээс авхуулаад тухайн зүйлийг ил гаргах уу, үгүй юу гэж өөртэйгөө дотроо тэмцэлдэхийг, мөн мэдээллийг задруулснаар тэдэнд юу тохиолдохыг харуулна.

Иймд бодит явдлаас сэдэвлэсэн хамгийн шилдэг 11 шүгэл үлээгчийн тухай киног санал болгож байна. 

Serpico (1973)

Шүгэл үлээгч: Frank Serpico /Франк Серпико/

Хэрэг:  NYPD corruption /Нью-Йорк хотын цагдаагийн хэлтэс дэх авлига/

Frank Serpico -ийн тоглосон Оскард нэр дэвшсэн энэхүү кино нь Нью-Йорк хотын цагдаагийн хэлтэст түүх болон үлджээ. Тэрээр цагдаагийн хүчинд болж буй ноцтой авлигын, хээл хахуулийн хэргүүд ба хээл хахууль авч буй цагдаагийн албан хаагчдыг мэдээлсэн анхны цагдаа болсон юм.

Түүний гэрчийн мэдүүлгээс авсан маш алдартай эшлэл байдаг нь:

“Энд маш олон сайн цагдаа нар байдаг. Цагдаа нар ямар нэг сайн зүйл хийснээр хэлтсээс тэднийг сайшаан урамшуулна гэж бодвол тэд сайн цагдаа байх болно. Гэхдээ ямар ч урам сайшаал байдаггүй учир тэд сайн зүйл хийдэггүй.”

The Laundromat (2019)

Шүгэл үлээгч: John Doe

Хэрэг: Panama papers /Панамын баримт бичгүүд/

The Laundromat бол Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбооны Pulitzer шагналт, Панамын баримт бичгүүдийн хэргийг мөрдөн шалгах тухай инээдмийн кино юм.

Панамын баримтуудыг нэрээ нууцалсан мэдээлэгч Joe Doe-ийн Mossack хуулийн фирмээс задруулсан олон сая файлд үндэслэсэн байв. Тэд мөнгө угаасан, татвараас зайлсхийсэн, хээл хахууль өгсөн, авсан зэрэг олон хэргийг илрүүлсэн. Мэдээлэл задарснаас хойш 80 гаруй улсад мөрдөн шалгах ажиллагаа явуулж, тэрбум гаруй ам.долларыг нөхөн төлүүлжээ.

Mossack Fonseca-ийн уг киног гаргахыг зогсоох оролдлогыг үл харгалзан, Venice-ийн кино наадамд premiered, 2019 оны 10 дугаар сард Netflix-д тавигдсан байдаг.

Жүжигчин Meryl Streep: “Зарим хүмүүс үүний төлөө амиа алдсан... Мөн энэ талаар ам нээсэн хүмүүс амиа алдсаар байна. Энэ кино хөгжилтэй хэдий ч энэ үнэхээр, үнэхээр чухал асуудлыг хөндсөн.”

The Insider (1999)

Шүгэл үлээгч: Jeffrey Wigand

Хэрэг: Big Tobacco 

Тамхи үйлдвэрлэгч компаниуд хүмүүсийг тамхинд илүү донтуулахаар үйлдвэрлэж байгааг олж мэдсэн химич, телевизийн продюсер нар хамтран энэ тухай олон нийтэд мэдээлэхээр оролдож, тамхи үйлдвэрлэгч компаниудтай хэрхэн тэмцэж буй талаар кинонд гарах болно.

Бодит амьдрал дээр шүгэл үлээгч Jeffrey Wigand-ын илчилсэн мэдээллийн үндсэн дээр тамхи үйлдвэрлэгч компаниудаас 246 тэрбум ам.долларыг тамхины хор уршгийн улмаас хохирсон хүмүүсийн эмчилгээний зардалд гаргуулсан байна.

Erin Brockovich (2000)

Шүгэл үлээгч: Two utility employees /Нийтийн үйлчилгээний хоёр ажилтан/

Хэрэг: Hinkley groundwater contamination /Hinkley гүний усны бохирдол/

Энэхүү кинонд 1993 онд Калифорнийн томоохон аж ахуйн нэгжийн эсрэг зарга үүсгэсэн эмэгтэйн түүхийг өгүүлдэг. Тус бүс нутагт оршин суудаг 600 гаруй өрхийг химийн үйлдвэрийн хорт бодисоор хордуулж, эрүүл мэндэд нь аюул учруулж байсан тухай тэрээр олж мэдсэнээр үйл явдал өрнөнө.

Brockovich “Pacific Gas and Electric” компанийн хоёр ажилтан үйлдвэрийн хаягдлаа хогийн цэгт хаяж, химийн хорт хаягдал хөрсөнд нэвчиж тухайн орон нутгийн ундны усыг бохирдуулсан талаар олж мэдсэнээр тус компанийн эсрэг шаргуу тэмцдэг. Хэргийн үр дүнд тэрээр “Pacific Gas and Electric” компаниас 333 сая ам.долларын нөхөн төлбөр гаргуулж чадсан байдаг.

Snowden (2016)

Шүгэл үлээгч: Edward Snowden

Хэрэг: NSA surveillance /Үндэсний аюулгүй байдлын агентлагийн тандалт/

Edward Snowden нь АНУ-ын засгийн газарт ажилладаг байсан бөгөөд засгийн газраас сая сая энгийн хүмүүсийн цахим шуудан, утасны дуудлагыг тагнаж, чагнадаг байсан талаар дэлгэрэнгүй мэдээллийг илчилсэн.

Олон хүмүүс түүнийг өөрийн амьдралыг золиосолж эрсдэлд оруулж байгаа гэж үздэг. Тэрээр урьдын амьдралаа алдаж, Москвад гэр бүл ч үгүй амьдрах болсон. Гэсэн хэдий ч тэрээр “Би үнэхээр азтай байна... Миний олж авсан хамгийн том эрх чөлөө бол маргааш юу болох бол хэмээн санаа зовохоо больсон явдал юм, учир нь би өнөөдөр хийсэн зүйлдээ сэтгэл хангалуун байна” гэж хэлжээ.

Гэсэн хэдий ч зөв зүйл хийх нь Snowden-д тийм их золиос гаргах ёстой зүйл биш юм. Түүний тохиолдол шүгэл үлээж байгаа хүмүүсийг иж бүрэн боловсруулсан, сайн хэрэгжих хууль тогтоомжоор хамгаалах хэрэгтэйг харуулж байна. Шүгэл үлээгчдийн нэрийг нууцалж, хамгаалснаар тэдэнд ирэх сүрдүүлэг, өс хонзонгоос хамгаалах бөгөөд ингэснээр тэд амьдралаа хэвийн үргэлжлүүлэх боломжтой болно.

Crime + Punishment (2018)

Шүгэл үлээгчид: The NYPD12 / Нью-Йорк хотын цагдаагийн хэлтэс 12/ 

Хэрэг: NYPD crime quotas /Нью-Йорк хотын цагдаагийн хэлтсийн гэмт хэргийн квот/

"Гэмт хэрэг + Шийтгэл" баримтат кино нь АНУ-ын хамгийн том цагдаагийн хэлтэс нь хориотой хязгаарлалтыг хангахын тулд цагдаагийн албан хаагчдад дарамт шахалт үзүүлж байсныг ажил мэргэжил, аюулгүй байдлаа эрсдэлд оруулан илчилж байгаа зоригт өнгөт арьстан цагдаа нарын талаар гардаг.

Тэд Нью-Йорк хотын цагдаагийн хэлтэс хэрхэн эмзэг бүлгийн цөөнхийн бүлгүүдийг онилон, залуучуудыг бага түвшний хэргээр баривчилж, дараа нь ажлаас нь халж байсныг илчилсэн. Тус газрын жилийн төсвийн 900 гаруй сая ам.долларыг холбогдох торгууль, хураамжаар бүрдүүлсэн байна. 

The Post (2017)

Шүгэл үлээгч: Daniel Ellsberg

Хэрэг: The Pentagon Papers /Пентагоны баримт бичгүүд/

Шүгэл үлээгчийн мэдээлэл цацагдсаны дараа Вашингтон Пост сонины эзэн болон түүний гүйцэтгэх редактор Вьетнамын дайны үеийн АНУ-ын засгийн газрын нууц үйл ажиллагааг илчлэхийн тулд эрх чөлөө, амь амьдралаа эрсдэлд оруулна. Үүнд Лаос, Камбожийг нууцаар бөмбөгдөж байсан явдал ч хамааралтай аж.

Хүмүүс амьдралынхаа хамгийн хэцүү шийдвэрээ гаргаж байгааг хараад: Хэрэв танд дэлхийн хамгийн хүчирхэг засгийн газрын үйлдлийг илчлэх боломж олдвол та юу хийх байсан бэ? гэх асуултыг танд тавимаар байна. Олон шүгэл үлээгчдийн нэгэн адил эдгээр сэтгүүлчид хэвийн амьдралаар амьдарч байгаад нэг л өдөр тэдний бүх зүйл гэнэт өөрчлөгдөх болно.

Silkwood (1983)

Шүгэл үлээгч: Karen Silkwood

Хэрэг: Kerr-McGee nuclear site safety /Kerr-McGee-ийн цөмийн талбайн аюулгүй байдал/

Цөмийн түлш үйлдвэрлэх газар ажиллаж байхдаа Карен Силквуд (Meryl Streep гол дүрд нь тоглосон, түүний тоглосон олон шүгэл үлээгчдийн тухай кинонуудын нэг нь) ажилчдын аюулгүй байдлын зөрчлийг нуун дарагдуулж байгааг олж мэдэв.

Компанийн зүгээс үнэнийг нуун дарагдуулахын тулд эрс арга хэмжээ авч байх хооронд ноцтой гэм бурууг илрүүлж, илүү ихийг олж мэдэхийг оролдож буй явдлыг энэхүү түгшүүртэй триллер кино амилуулах болно.

The Informant (2009)

Шүгэл үлээгч: Mark Whitacre

Хэрэг: Price-fixing in agriculture /Хөдөө аж ахуйд үнэ тогтоох/

Хоол үйлдвэрлэгч корпорацийн дэд ерөнхийлөгч мал аж ахуйн салбарт хэрэглэдэг нэмэлт бодис болох лизины үнийг тогтоосноос болж компанийн эсрэг нотлох баримт цуглуулахаар өөртөө чагнах төхөөрөмж авч яван нууцаар хүмүүсийн яриа бичиж авдаг. Энэ хугацаанд тэрээр компаниас олон сая доллар завшиж, мөн CEO болох гэж оролддог.

Энэ комеди жанрын гол дүр нь хувийн ашиг хонжоо олох боломжийг хайж хэрхэн шүгэл үлээгч болоогүйг харуулна.

All the Presidents Men (1976)

Шүгэл үлээгч: Deep Throat

Хэрэг: Watergate

Вашингтон Пост сонины сэтгүүлч Bob Woodward, Carl Bernstein нар Ерөнхийлөгч Richard Nixon-ыг огцроход хүргэсэн Watergate дуулианыг судална.

Сэтгүүлчид дуулиан шуугиантай холбоотой үнэнийг олохын тулд мэдээлэл, хүмүүс, үйл явдлуудын төөрдөг байшинг шүүж байх үед ихэвчлэн шүгэл үлээгчдийн мэдээлэлд тулгуурладаг шаргуу хөдөлмөрийг энэхүү улс төрийн жүжиг харуулж байна. Тэдний зориг, шийдэмгий байдал нь буруу үйлдлийг амжилттай илчлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг.

Official Secrets (2019)

Шүгэл үлээгч:  Katharine Gun

Хэрэг: Spying on the UN Security Council /НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг тагнасан нь/

"Албаны нууц" кинонд Британийн засгийн газрын харилцааны төв оффисын тагнуулын сонсголын станцын хэл шинжлэлийн мэргэжилтэн Katharine Gun-ийн түүхийг өгүүлдэг. 2003 онд тэрээр АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлагаас бичсэн санамж бичгийг The Observer сонинд дэлгэжээ. АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлагийн санамж бичигт НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн гишүүдийг тагнахад туслахыг Британийн засгийн газрын харилцааны төв оффисын ажилтнуудаас хүссэн бөгөөд ингэснээр АНУ тэргүүтэй Ирак руу довтлох ажиллагааг дэмжихэд нь дарамт учруулна.

Энэхүү кино нь хууль бус дайн олон хүний амийг авч одохоос урьдчилан сэргийлэх гэж оролдсон Gun хэрэгт яллагдагчаар татагдаж, ажлаа алдаж байгаа тухай харуулдаг. Katharine Gun өөрийнх нь амьдралын талаар өгүүлэх "Албаны нууц" киноны нээлтийн үеэр олон шүгэл үлээгчийн туулж өнгөрүүлсэн зүйлийн талаар "Энэ бол амаргүй зам биш. Тиймээс бид тогтолцоогоо өөрчлөх ёстой, ингэснээр хүмүүс ирээдүйд хамгаалагдах болно" гэж хэлсэн байдаг.

 

Эх сурвалж: https://www.transparency.org/en/blog/11-movies-about-whistleblowers-that-you-cannot-miss