Крипто хөрөнгө нь иргэдийн дунд авлигыг илүүтэй өдөөж байна уу, эсвэл авлигаас зайлсхийхэд тусалж байна уу?

A- A A+
Крипто хөрөнгө нь иргэдийн дунд авлигыг илүүтэй өдөөж байна уу, эсвэл авлигаас зайлсхийхэд тусалж байна уу?

Олон улсын валютын сангийн судалгаагаар хөрөнгийн хяналт болон авлигын түвшин өндөртэй орнуудад крипто хөрөнгийг ашиглах явдал түгээмэл байгааг тогтоожээ. Гэхдээ яагаад?

·         Судалгаанд 53 улс оронд крипто хөрөнгийн хэрэглээний тархалтыг тооцохоор долоон үзүүлэлтийг авч үзсэн бөгөөд аль нь хамгийн чухал болохыг тодорхойлох зорилготой юм.

·         Олон улсын валютын сан мөн Засгийн газрын төслүүдтэй холбоотой худалдан авалт болон бусад төлбөрийн ил тод байдлыг хангахад крипто хөрөнгийн гүйцэтгэх үүргийг онцолсон байна.

Саяхан хэвлэгдсэн ОУВС-гийн тайланд крипто хөрөнгө нь "мөнгөний хэлбэр, түүнийг ашиглах аргад өөрчлөх оруулахуйц санхүүгийн асар их шинэчлэлийг бий болгосон"-ыг дурдсан, гэвч тодорхой зохицуулалтгүй тохиолдолд крипто хөрөнгө нь хууль бус хөрөнгийн урсгалыг илүү хялбарчилж болзошгүйг анхааруулсан байна.

"Крипто, авлига, хөрөнгийн хяналт: Улс хоорондын харилцан хамаарал сэдэвт баримт бичигт дурдсанаар “Дэлхийн статистикийн судалгаанд үндэслэн Олон улсын валютын сангийн судлаачид "крипто валютын хэрэглээ нь авлига, хөрөнгийн хяналттай ихээхэн холбоотой" гэсэн дүгнэлтэд гаргасан.

Уг баримт бичигт "крипто хөрөнгийг авлигын дүнд олж авсан хөрөнгийг нуун далдлах болон хөрөнгийн хяналтаас зайлсхийхэд ашиглах боломжтой" болохыг мөн тусгасан бөгөөд зохицуулагчдаас "крипто хөрөнгө нь авлигыг өөгшүүлж байгаа эсэх талаар эмпирик нотолгоо гаргаж өгөхийг" шаардсан байна.

Судлаачид крипто хөрөнгө нь өвөрмөц, сүрхий зүйл биш бөгөөд бэлэн мөнгө, ялангуяа их хэмжээний мөнгөн дэвсгэртийг нууцлах, татвараас зайлсхийхэд ашиглагддаг болохыг онцолжээ.

Тайлбар бол түлхүүр юм.

Зохиогчид инфляц, мөнгөн гуйвуулга, нэг хүнд ногдох ДНБ зэрэг долоон үзүүлэлтээр крипто хөрөнгийн хэрэглээг үнэлсэн ч авлигын болон хөрөнгийн хяналт нь хамгийн чухал хүчин зүйл гэдэг нь тодорхой юм.

Зохицуулагчдаас асуух асуулт байна. Энэ хамаарлыг хэрхэн тооцоолж байна вэ?

"Хяналт шалгалтыг тойрон гарахын тулд крипто валют ашигладаг хэд хэдэн жишээ мэдэх ч эдгээр хүмүүс авлига ихтэй орнуудад крипто валютын хэрэглээг нэмэгдүүлэх гол хүчин зүйл биш" хэмээн бүтээгдэхүүний ахлах ажилтан Бадд Уайт хэлсэн байдаг. Тэрээр Вайоминг дахь “Tacen Crypto Compliance”-ийг үүсгэн байгуулагч юм.

"Крипто валютууд нь төрийн албан тушаалтнуудын авлигад идэгдсэн тогтолцооноос гадуур үйл ажиллагаа явуулж, хувь хүмүүст хөрөнгөө хамгаалах найдвартай арга замыг санал болгодог" гэж Уайт “Blockworks”-т ярьжээ.

Олон улсын валютын сангийн тайланд дээрх хоёр хүчин зүйл нь судалгааны мэдээлэл дэх ач холбогдлын хувьд бараг ялгагдахгүй байгааг олж тогтоосон. Глобал дижитал хөрөнгө ба крипто валютын холбооны гүйцэтгэх захирал Габриелла Кусз хэлэхдээ хөрөнгийн хяналтыг бодитоор хэрэгжүүлэх нь өөрөө маш нарийн асуудал бөгөөд хөрөнгийн хяналт байдаг гээд сайн ажиллана гэсэн үг биш гэж тэр “Blockworks”-т хэлэв.

"Хэрэглэгчид өөрсдийн санхүүгийн салбар болон эдийн засаг дахь авлигын түвшинг ойлгож, крипто хөрөнгөөр дамжуулан санхүүгийн солилцооны хүртээмжтэй, ил тод, бие даасан хэлбэрийг хайж байна" гэж Кус хэлэв.

Ил тод байдлыг ихэвчлэн авлигын эсрэг эм гэж үздэг бөгөөд “эдгээр технологийг төрийн төсөлтэй холбоотой худалдан авах ажиллагаа болон бусад төлбөрийн ил тод байдал, бүртгэл, хөтлөлтийг сайжруулах, улмаар хариуцлагыг нэмэгдүүлэх, авлигын хүрээг багасгахад ашиглаж болно” гэж тайланд тусгажээ.

Зохиогчид төв банкны дижитал валютууд (CBDC) нь "бага зардлаар нэмэлт уян хатан байдал, аюулгүй байдал, хүртээмжтэй байдлыг санал болгох" боломжийг тусгайлан дурдаж, "санхүүгийн оролцоо болон засгийн газрын үр ашгийг нэмэгдүүлэхийн тулд крипто хөрөнгийн суурь технологийг ашиглах ажлыг үргэлжлүүлэх ёстой" гэж дүгнэжээ.

Мөн 53 орны 2000-12000 хүнээс авсан санал асуулгын мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн. Тэд крипто хөрөнгийг иргэд хэрэглэхдээ илүү сайн мэдээлэл авах шаардлагатай байгааг онцолж, чанартай мэдээлэл дутмаг байгааг дурджээ.

Гэсэн хэдий ч зохицуулагчид "тодорхой нотлох баримтыг" хүлээлгүй, харин "хэтэрхий оройтохоос өмнө яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй" гэж үзжээ.

Эх сурвалж: https://blockworks.co/is-crypto-fueling-corruption-or-helping-citizens-flee-it/