2022 оны эхний хагас жилд: Мэдүүлгийн бүрдүүлэлтийн ажлын  талаар

A- A A+
2022 оны эхний хагас жилд: Мэдүүлгийн бүрдүүлэлтийн ажлын  талаар

Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах албан тушаалтнуудын 2021 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг /ХАСХОМ/-ийг шинэчлэн бүртгэх ажлыг улсын хэмжээнд удирдан зохион байгуулав. Авлигын эсрэг хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт  заасныг үндэслэн Төрийн болон нутгийн захиргааны байгууллагаас ХАСХОМ-ийн талаарх тайлан, мэдээг хүлээн авч, нэгдсэн дүн, мэдээг гаргалаа.

ХАСХОМ-ийг шинэчлэн мэдүүлэх хуулийн хугацаанд буюу  2022 оны 02 дугаар сарын 15-ны дотор улсын хэмжээнд нийт төрийн болон нутгийн захиргааны нийт 120 байгууллагын 47554 /цахимаар-42648, хэвлэмэл байдлаар-4906/ мэдүүлэг гаргагч мэдүүлгээ гаргаж бүртгүүлэхээс хуулийн хугацаанд 100 хувь мэдүүлгээ гаргаж баталгаажуулсан.

2021 онд Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Шүүхийн сахилгын хороо, Боловсролын ерөнхий газар, Стратегийн судалгааны хүрээлэн, Үндэсний итгэмжлэлийн төв зэрэг яам, агентлаг шинээр үүсэн байгуулагдаж, Мэргэжлийн хяналтын байгууллагаас Гаалийн ерөнхий газарт 365, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт 28 буюу нийт 393 албан тушаалтан шилжсэнтэй холбогдуулан 2021 оны ХАСХОМ-ээ шинэчлэн мэдүүлгээ гаргасан нийт мэдүүлэг гаргагчдын тоо өмнөх оноос 3861 нэгжээр  нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

Авлигатай тэмцэх газарт мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй төрийн өндөр болон бусад 311 албан тушаалтнаас  шинээр томилогдсон, сонгогдсон 158, их хэмжээний өөрчлөлт мэдүүлсэн 26 албан тушаалтан мэдүүлгээ хуулийн хугацаанд шинэчлэн мэдүүлжээ.

Авлигын эсрэг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2, 14.3-т заасан үндэслэл болон төрийн албаны ил тод байдал, төрийн албан хаагчийн хариуцлагатай, шударга байдлыг хангах, олон нийтийг мэдээлэл авах боломжийг олгох зорилгоор Төрийн болон нутгийн захиргааны албан тушаалтны 2021 оны ХОМ-ийн хураангуйг  http://www.xacxom.iaac.mn цахим хуудсанд нээлттэй байршууллаа.