Нотлох баримтад суурилсан судалгаа нь авлигыг хэмжихэд илүү үнэн зөв арга гэж шинжээчид үзэж байна

A- A A+
Нотлох баримтад суурилсан судалгаа нь авлигыг хэмжихэд илүү үнэн зөв арга гэж шинжээчид үзэж байна

Мэргэжилтнүүд тус улс дахь авлигыг хэмжихийн тулд нотлох баримтад суурилсан судалгааг ашиглахыг зөвлөж байгаа бөгөөд энэхүү аргачлал нь нөхцөл байдлын ноцтой байдал, хууль сахиулагчдын асуудлыг шийдвэрлэх хүчин чармайлтын талаар илүү тодорхой дүр зургийг харуулж чадна гэж мэдэгджээ.

Тэд “MalaysiaNow” сайтад ярилцлага өгөхдөө Авлигын төсөөллийн индекс (АТИ) буюу ойлголт, төсөөлөлд суурилсан судалгаа нь хэд хэдэн хязгаарлалттай байдаг тул бодит нөхцөл байдлыг тусгадаггүй гэжээ.

Нэгдүгээрт, Академич Сухайми Саахар хэлэхдээ, АТИ нь хувийн хэвшлийн ижил төстэй үйл ажиллагаануудыг оруулахгүйгээр зөвхөн төрийн албан дахь авлигын үйл ажиллагаанд анхаарлаа хандуулдаг.

Харилцаа холбоо, медиа судлалын факультетын дэргэдэх “UiTM”-ийн Хэвлэл мэдээлэл, неврологи судлалын төвийн захирал Сухайми авлигын үйлдлийг хэмжихэд ашигладаг хэмжүүр нь статистикийн дүн шинжилгээгээр нотлогдоогүй гэсэн юм. Харин улс орон бүрийн хувьд өөр өөр оноо авсан нь энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх Засгийн газрын хүчин чармайлтыг тусгаагүй гэж үзэж байгаа тул ойлголт, төсөөлөлд суурилсан судалгааны найдвартай байдал тодорхойгүй байна.

"Ийм учраас нотлох баримтад суурилсан судалгаагаар тооцсон индекс нь нөхцөл байдлын бодит байдлыг харуулахад илүү тохиромжтой" гэж тэр хэлэв.

Малайз Улс 2021 оны АТИ-ийн жагсаалтад 180 орноос 57-р байрнаас 62-р байр хүртэл ухарсан. Тус улсын оноо мөн 51-ээс 48 болж буурсан байна.

Харин Малайз Улсын Авлигатай тэмцэх хорооны дарга Азам Баки нь АТИ-д баримт нотолгоо, бодит байдлыг тусгаагүй тул үр дүнг бууруулж байна гэж мэдэгдэв.

Мөн тэрээр Хууль бус гэмт хэрэгтэй тэмцэх газар нь НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагатай хамтран нотлох баримтад суурилсан судалгааг ашиглах хэлбэрт шилжүүлэхээр ажиллаж байгаа гэв.

 Криминологич Кассим Нур Мохамедийн үзэж байгаагаар нотлох баримтад суурилсан судалгаа нь ойлголт, төсөөлөлд суурилсан судалгаанаас илүү сайн арга зүй учраас Малайз Улсын Авлигатай тэмцэх хороо болон НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагын хамтын хүчин чармайлт нь эерэг дэвшил юм.

Нотлох баримтад суурилсан судалгаа нь судалгаанд оролцогчдын авлигын талаарх туршлагыг хэмждэг. Ийм төрлийн судалгаа нь илүү нарийвчилсан, хөндлөнгийн оролцоог бий болгоход ашиглаж болох мэдээллийг гаргадаг.

Гэхдээ нотлох баримтад суурилсан судалгаа нь илүү сайн аргачлал боловч энэ нь АТИ-ийг орхих ёстой гэсэн үг биш юм.

Тэрээр АТИ-ийг ашиглаж болох боловч үндсэн жишиг болгон ашиглах боломжгүй үүний оронд нотлох баримтад суурилсан судалгааг дэмжихэд ашиглах ёстой гэж хэлэв.

Малайз Улс дахь авлигын талаарх ойлголтын тухай Кассим хэлэхдээ, хууль сахиулагчдын үүнийг таслан зогсоох оролдлого гэхээсээ илүүтэй гэмт хэрэг өөрөө гол байр суурь эзэлдэг тул асуудал байнга гардаг.

Жишээ нь “1MDB-ийг авч үзье – хамгийн том дуулиануудын нэг”. Энэ хэргээс болж Малайз Улс авлигад идэгдсэн орон гэсэн ойлголт төрүүлсэн. Гэвч бодит байдал дээр хууль сахиулах байгууллагууд шалгаж, зохих арга хэмжээг авч байна.

Кассим хэлэхдээ, Малайз Улс дахь авлигатай тэмцэх хүчин чармайлтын талаар байнга маргалддаг хүмүүс мөрдөн байцаалтын явцыг бүрэн ойлгохгүй байж магадгүй юм. Удаан хугацаа шаардагддаг хэргүүд байдгийг ойлгох хэрэгтэй. Мөн олон нийтийн ашиг сонирхлыг хамарсан нэн тэргүүнд анхаарах шаардлагатай зарим зүйлүүд бий.

Энэ нь эмч дээр очихтой адил юм. Хэрэв өвчтөн хүнд өвчтэй биш бол эмч эхлээд илүү хүнд өвчтэй бусад өвчтөнүүдэд анхаарлаа хандуулах болно.

Sunway их сургуулийн Еэ Ким Леун хэлэхдээ, АТИ нь ойлголт, төсөөлөл дээр суурилдаг ч үүнийг хөрөнгө оруулагчид нийтээр даган мөрдөж, найдвартай хэмжүүр гэж үздэг. 

Энэхүү үнэлгээ буурснаар Засгийн газар авлигын эсрэг тэмцэлд ялагдсаар байгаагийн илрэл болох бөгөөд энэ нь хөрөнгө оруулагчдын итгэлд нөлөөлж болзошгүй юм. Тиймээс Засгийн газрын нэн тэргүүний зорилт бол гадаадын хөрөнгө оруулагчдын Малайз Улсад итгэх итгэлийг сэргээхэд илүү эерэг дүр зургийг бий болгох явдал юм.

Судалгаа нь нотлох баримтад үндэслэсэн эсвэл ойлголт, төсөөлөлд үндэслэсэн эсэхээс үл хамааран Засгийн газраас АТИ-д эзлэх байр, оноог өсгөх асуудлыг баталгаажуулах ёстой.

Энэ нь хөрөнгө оруулагчдад Засгийн газар авлигатай тууштай тэмцэж байгааг харуулж, тэдний анхаарлыг дахин татах болно гэж тэр хэлсэн юм.

Эх сурвалж: https://www.malaysianow.com/news/2022/07/27/evidence-based-surveys-the-more-accurate-method-experts-say-on-measuring-corruption