Австрали улсын мөнгө угаахтай тэмцэх агентлаг мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх, бүс нутгийн аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор Номхон далайн орнуудтай хамтран ажиллаж байна

A- A A+
Австрали улсын мөнгө угаахтай тэмцэх агентлаг мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх, бүс нутгийн аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор Номхон далайн орнуудтай хамтран ажиллаж байна

Австралийн Үндэсний Их Сургуульд зохион байгуулж буй Номхон далайн санхүүгийн мэдээллийн шинжээчийн анхны сургалтыг Австрали улсын мөнгө угаахтай тэмцэх агентлаг өнөөдөр нээлээ.

Шинэ технологи ашиглан гэмт үйлдэл хийж буй үндэстэн дамнасан зохион байгуулалттай бүлгүүдтэй холбоотойгоор Номхон далайн улсуудын санхүүгийн нөхцөл байдал өөрчлөгдөж байна. Австрали улсын мөнгө угаахтай тэмцэх агентлаг Номхон далайн санхүүгийн мэдээллийн албатай хамтран энэхүү эрсдэлийг бууруулж, Номхон далайн арлуудыг гэмт хэрэгтнүүдийн сонирхол татах нутаг болгохгүй байхаар ажиллаж байна.

Дээрх сургалт нь Номхон далайн улсуудын санхүүгийн мэдээллийн шинжээчдийн зүгээс илүү нарийвчилсан мөрдөн шалгалт хийх шаардлагатай санхүүгийн сэжигтэй нөхцөл байдлыг тодорхойлох ур чадварыг нэмэгдүүлэхийн тулд мэдээллээр хангах, тагнан турших арга зүй, тогтолцооны асуудалд анхаарал хандуулсан байна. Аливаа гэмт хэргийг үйлдсэн этгээд орлогынхоо эх үүсвэрийг нуун дарагдуулахыг эрмэлздэг тул мөнгө угаах гэмт хэрэг нь ихэнх гэмт хэргийн бүрэлдэхүүн болдог.

Нарийн төвөгтэй мөнгө угаах ажиллагаа, зохион байгуулалттай гэмт хэрэг, кибер гэмт хэрэг, хар тамхины наймаа, авлига зэрэг санхүүгийн гэмт хэргийг хамарсан өргөн хүрээтэй сэдвээр тухайн бүс нутгийн мэргэжилтнүүд хичээл зааж, оролцогчид санхүүгийн гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх ур чадвараа баяжуулах болно.

Австрали улсын мөнгө угаахтай тэмцэх агентлагийн гүйцэтгэх захирал Николь Роузын хэлснээр санхүүгийн гэмт хэргийн мөн чанар нь хил хязгаарыг давж, олон улсын түвшинд хамтран ажиллах, бүс нутгийн түвшинд шийдвэр гаргах хэрэгцээ шаардлагыг бий болгож байна.

“Санхүүгийн системд аюул учруулж буй гэмт хэрэг, аюулгүй байдлын асуудал нь үндэсний аюулгүй байдал, хөгжил цэцэглэлтийн асуудал болдог. Улс орнуудын хооронд бараа, бүтээгдэхүүн зөөвөрлөх, иргэд зорчих, мөнгө шилжүүлэхэд хялбар байх тусам санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэхэд илүү уян хатан, хамтын арга барил хэрэгтэй болж байна” хэмээн хатагтай Роуз хэлсэн.

Мөн тэрээр "Хил дамнан шилжүүлж, янз бүрийн санхүүгийн системийг дамжиж буй мөнгөний мөрийг бид мөшгөх хэрэгтэй бөгөөд үүний тулд санхүүгийн мэдээлэл болон арга хэрэгслийг хуваалцах хэрэгтэй. Тиймээс Австрали улсын мөнгө угаахтай тэмцэх агентлаг энэхүү сургалтыг зохион байгуулж байна. Энэ сургалтын зорилго нь Номхон далайн бүс нутгийн байгууллагуудыг санхүүгийн мэдээллээр хангах, тус бүс нутгийн хүрээнд зохих ур чадварыг нэмэгдүүлэх, ингэснээр улам бүр боловсронгуй болон хөгжиж буй санхүүгийн гэмт хэргийн аюулын эсрэг хамтдаа тэмцэх болно." гэж хэлсэн.

Номхон далайн санхүүгийн мэдээллийн шинжээчийн сургалтыг Австрали Улсын Номхон далайн аюулгүй байдлын коллеж зохион байгуулж байгаа ба Гадаад харилцаа, худалдааны газрын санхүүжилттэй Австрали улсын мөнгө угаахтай тэмцэх агентлагийн Номхон далайн арлын түншлэлийн хөтөлбөр уг сургалтын оролцогчдын зардлыг гаргасан.

Эх сурвалжhttps://www.austrac.gov.au/news-and-media/media-release/austrac-partners-pacific-combat-money-laundering-and-boost-regional-security?fbclid=IwAR3smAXgWHVith3Fim24ImOcMXqz5TJVKsetRgAYoNVviA_wtnJPTtUIdPs