Cаудын араб нэг сарын дотор 78 албан тушаалтныг авлигын хэргээр баривчилжээ

A- A A+
Cаудын араб нэг сарын дотор 78 албан тушаалтныг авлигын хэргээр баривчилжээ

Баривчлагдсан хүмүүс Батлан хамгаалах яам, Дотоод хэргийн яам, Эрүүл мэндийн яам, Хууль зүйн яамныхан байжээ.

Назаха сайт мэдээлэхдээ 6 сарын 30-наас 7 сарын 30-ны хооронд 3207 удаагийн хяналт шалгалтын ажиллагаа явуулж, үүний үр дүнд яллагдагчийг 6 яамнаас баривчилсан байна.

Дубай: Саудын Арабын Авлигатай тэмцэх газар (Назаха) өчигдөр /Бямба гарагт/ 78 албан тушаалтныг хээл хахууль авсан, хуурамч бичиг баримт бүрдүүлж, мөнгө угаасан хэргээр баривчилсан тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ.

Назаха сайт мэдээлэхдээ 6 сарын 30-наас 7 сарын 30-ны хооронд 3207 удаагийн хяналт шалгалт явуулсны үр дүнд Батлан хамгаалах яам, Дотоод хэргийн яам, Эрүүл мэндийн яам, Хууль зүйн яам, Боловсролын яам, Хот, хөдөөгийн асуудал хариуцсан яамнаас тус тус яллагдагчдыг баривчилсан байна.

Тус асуудлаар 78 хүнийг баривчилж, 116 хүнийг хэд хэдэн гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байна. Мөн  баривчилсан 78 хүнээс заримыг нь батлан даалтад гаргажээ.

Хяналт шалгалтаар илэрсэн санхүүгийн болон авлигын гэмт хэргүүдээс хамгийн гол нь хээл хахууль авах, эрх мэдлээ урвуулан ашиглах, хуурамч бичиг баримт бүрдүүлэх, мөнгө угаах зэрэг гэмт хэрэг гэж Назаха сайт мэдээлсэн байна.

Эх сурвалж: https://gulfnews.com/world/gulf/saudi/saudi-arabia-arrests-78-officials-in-one-month-over-corruption-charges-1.89627250