Туркийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр Siemens-ийн орон нутгийн удирдлагууд авлига авсан тухай баримтуудыг дэлгэжээ

A- A A+
Туркийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр Siemens-ийн орон нутгийн удирдлагууд авлига авсан тухай баримтуудыг дэлгэжээ

“Siemens Mobility Turkey” компанийн ажилтнууд Туркийн засгийн газрын албан тушаалтнуудад, барилгын Колин компани болон Турк улсын төмөр зам (TCDD)-д хахууль өгсөн байж болзошгүй гэж мэдээлэгчид зарлажээ. Өнгөрсөн амралтын өдөр Туркийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр "Siemens Mobility" компанийн холбогдсон хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа болон эдгээр мэдээлэлтэй холбоотой баримт бичгүүдийг ил болгосон байна.

Cumhuriyet сонинд мэдээлснээр “Siemens Mobility Turkey” компанийн албаны хүмүүс Колин компанитай байгуулсан 60 саяын гэрээний 10 сая еврог дээрх талуудад тараасан гэж нэгэн мэдээлэгч мэдэгдсэн байна.  Мөн “Siemens Mobility Turkey” компанийн орон нутгийн хэлтсийн дунд шатны ажилтнууд болон өндөр албан тушаалтнууд цомхотголд орсон гэж мэдэгджээ. Уг хэргийн талаарх дотоод мөрдөн байцаалтын тайлан 2021 оны 9-р сард л гаргасан тул энэ хэрэг хэдэн жилийн өмнө гарсан байж болзошгүй юм. Мэдээлэгчид нэхэмжлэлийнхээ талаар ямар ч нотлох баримтыг гаргаж ирээгүй байна.

“Siemens Mobility Turkey” компанийн зохицуулагч авлига, хээл хахуулийн нэхэмжлэлийг нотлох боломжгүй ч Колин компанид төлсөн төлбөр нь зөрчилтэй байсан гэж мэдэгджээ.  

“Хээл хахууль илрээгүй ч Колин компани нь гуравдагч этгээдэд төлөх төлбөртэй холбоотой БЦЖ-ийн G1 хэсгийн (Хээл хахууль, авлига) шаардлагыг хангаагүй, мөн Н4 (Ном, бүртгэл ба санхүүгийн шударга байдал)-ыг зөрчсөн, санхүүгийн хяналтыг дагаж мөрдөөгүй байсан талаар тайланд гэж бичжээ.

Мөрдөн байцаагчид гэрээнд заасан зохицуулалт хангалтгүй, шаардлага хангаагүй гэдгийг ч онцолсон. Мөн “бичиг баримтгүй төлбөрийг зөвшөөрсөн”, “хөдөлмөрийн орчин хор хөнөөлтэй” зэрэг зөрчил илэрсэн байна.

TCDD-ээс өнгөрсөн амралтын өдөр хийсэн мэдэгдэлдээ Колин компанитай ямар ч гэрээ байгуулаагүй гэж мэдэгдээд энэ мэдээллийг үгүйсгэв. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Туркийн хэд хэдэн мэдээллийн хэрэгслээр нийтэлсэн баримтууд ийм байсныг илтгэж байна.

“Siemens Mobility Turkey” компанийн нь RailTech.com сайтад өгсөн тайлбартаа "бид үндэсний болон олон улсын бүх стандартыг дагаж мөрддөг. Тус компани нь авлига, шударга өрсөлдөөний зарчим болон холбогдох хууль тогтоомж, дотоод бодлогыг баримталж үйл ажиллагаа явуулдаг. Энэ асуудал хөдөлмөрийн шүүхээр хэлэлцэгдэж байгаа тул тус компаниас нэмэлт тайлбар өгөхгүй гэдгийг ойлгоорой гэжээ.

Эх сурвалж: https://www.railtech.com/rolling-stock/2022/08/29/turkish-media-uncovers-documents-hinting-at-bribery-by-local-siemens-officials/