Ажлын байр, авлига бол Өмнөд Африкийн залуучуудын хамгийн их санаа зовоосон асуудал юм

A- A A+
 Ажлын байр, авлига бол Өмнөд Африкийн залуучуудын хамгийн их санаа зовоосон асуудал юм

Өмнөд Африкийн залуучууд ажилгүйдэл, Засгийн газрын авлигыг хамгийн их санаа зовдог асуудал хэмээн үздэг талаар нэгэн судалгааны үр дүн гарчээ. Африкийн хамгийн их аж үйлдвэржсэн орны 300 хүний санал асуулгад хамрагдсан 18-24 насны залуучуудын айдас Африкийн бусад 14 улстай харьцуулахад илүү хүчтэй байсан гэж Ичиковицын гэр бүлийн сангаас пүрэв гарагт гаргасан мэдэгдэлд дурджээ.

Өмнөд Африкийн эдийн засаг сүүлийн арван жилийн турш үндсэндээ зогсонги байдалд орж, үндсэн үйлчилгээ муудаж, ерөнхийлөгч асан Жейкоб Зумагийн төрийн эрх барьж байсан есөн жилийн хугацаанд дор хаяж 500 тэрбум ранд буюу 29 тэрбум доллар хулгайлагдсан гэж Засгийн газар мэдэгдсэн. Ажилгүйдлийн түвшин дээд амжилт тогтооход ойрхон байна.

"Өмнөд Африкийн судалгаанд хамрагдсан залуучуудын гурваны нэг нь улс орноо зөв чиглэлд явж байна гэж үзсэн бол бараг гуравны хоёр нь буруу замаар явж байна гэж үзэж байна." Тус сангаас хэлэхдээ, энэ нь 2019 оны судалгаанаас мэдэгдэхүйц өөрчлөлттэй байсан ба өмнө нь улс орон зөв чиглэлд явж байна гэж үзсэн хүмүүс бараг тал хувь нь байсан гэжээ.

Судалгаанд хамрагдсан улсуудаас Кени, Руанда, Замби улсуудын хувьд ирээдүйг өөдрөгөөр төсөөлөх үзэл эрс буурчээ.

Өмнөд Африкийн залуучуудын 30% нь, тус тивийн бусад орнуудын залуучуудын 28% нь шинэ, өндөр цалинтай ажлын байр бий болгох явдал нь нэн тэргүүний зорилт гэж үзэж байсан бол Өмнөд Африкийн залуучуудын дөрөвний нэгнийх нь анхаарлын төвд төрийн авлигыг бууруулах явдал байв. Өөр нэг нэн тэргүүний асуудал бол үйлчилгээний хангамжийг сайжруулах явдал байв.

Ерөнхийдөө судалгаанд хамрагдсан Өмнөд Африкийн залуучууд Африкийн бусад орнуудад санал асуулгад хамрагдсан ихэнх залуустай харьцуулахад удирдагчдад "бага итгэдэг" болох нь харагдаж байна.

Өмнөд Африкийн залуучууд гадаадын компаниудын нөөц баялгийг хянах нь нутгийн иргэдэд ашиггүй, дэлхийн хүчирхэг гүрнүүд тус улсад сөрөг нөлөө үзүүлсэн гэдэгт бусад Африкчуудаас илүү итгэлтэй байв.

Тус санг Өмнөд Африкт төвтэй батлан хамгаалах, сансар судлалын бизнес эрхэлдэг “Paramount Group” компанийг тэргүүлдэг Айвор Ичиковиц үүсгэн байгуулжээ.

Эх сурвалж: https://www.bloomberg.com/news/articles/2022-09-08/jobs-and-corruption-are-biggest-concern-for-south-african-youth?leadSource=uverify%20wall