Европын орнууд Базелийн Мөнгө угаахтай тэмцэх индексийг тэргүүлж, Конго Улс жагсаалтын сүүлээр жагсжээ

A- A A+
Европын орнууд Базелийн Мөнгө угаахтай тэмцэх индексийг тэргүүлж, Конго Улс жагсаалтын сүүлээр жагсжээ

Европын орнууд болон Шинэ Зеланд улс Базелийн Мөнгө угаахтай тэмцэх индексийн эхний аравт багтжээ. Жагсаалтын нөгөө талд Африкийн орнуудаас гадна Гаити, Мьянмар, Камбож зэрэг хамгийн сүүлийн 10-т багтжээ.

ФАТФ-ын үнэлгээ нь өнөөдөр гарсан Финлянд Улс жагсаалтыг тэргүүлж байгаа бол Конго Улс мөнгө угаах эрсдэлээр 10-аас 8.3 оноогоор хамгийн сүүлд орж байна.

Базелийн Мөнгө угаахтай тэмцэх индекс нь улс орнуудыг мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны чанар, авлига, хээл хахуулийн эрсдэл, санхүүгийн ил тод байдал ба стандарт, олон нийтийн ил тод байдал ба хариуцлага, улс төр, эрх зүйн эрсдэл зэрэг 18 үзүүлэлтээр үнэлдэг.

Үнэлгээний дийлэнх хувийг тухайн улс орны мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны чанарт чиглүүлдэг бөгөөд энэ нь нийт онооны 65 хувийг эзэлдэг. Энэ хүрээнд улс орнуудыг ФАТФ-ын харилцан үнэлгээний тайлан болон хяналтын тайланд үндэслэн үнэлдэг.

Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын хувьд "Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийн талаар сайн ойлгоогүй" гэж ФАТФ тодорхойлсон байна.

Улс орнуудыг АНУ-ын Төрийн хэлтсийн Мансууруулах бодисын хяналтын олон улсын стратегийн тайлан, Хүн худалдаалах гэмт хэргийн тайлан болон Дэлхийн зохион байгуулалттай гэмт хэргийн индексийн дагуу жагсаадаг.

Эрсдэлийн түвшнээр эхний 10-т жагссан улсууд:

Эрсдэлийн түвшнээр сүүлийн 10-т жагссан улсууд:

Финланд

Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс

Андорра

Гаити

Швед

Мьянмар

Исланд

Мозамбик

Шинэ Зеланд

Мадагаскар

Сан Марино

Гвиней-Бисау

Словени

Камбож

Литва

Мали

Норвеги

Сенегал

Франц

Вьетнам

Европын шинэ Мөнгө угаахтай тэмцэх байгууллагыг зохион байгуулахаар өрсөлдөж буй орнуудаас Франц тэргүүлж, Латви (17), Австри (21) Герман (26), Итали (34) удаалж байна. Жагсаалтын 11-т Их Британи, 28-д АНУ, 68-д Мексик орсон байна.

Мөн Базелийн Мөнгө угаахтай тэмцэх индекс нь Трансперенси Интернешнл байгууллагын Авлигын төсөөллийн индекс (CPI) болон хээл хахуулийн эрсдэлийн матриц (TRACE)-д үндэслэн улс орнуудыг эрэмбэлдэг.

Индексэд сонгосон ихэнх шалгуур үзүүлэлтүүд өөрийн гэсэн онооны системтэй бөгөөд тус тусын шалгуур үзүүлэлтийн оноог “хамгийн бага – хамгийн их” аргаар цуглуулж, 0-10 хүртэлх оноогоор үнэлдэг ба 10 нь эрсдэлийн хамгийн өндөр түвшнийг илэрхийлдэг.

Базелийн Мөнгө угаахтай тэмцэх индекс "харьяаллын бүсүүдийн мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхэд өртөмтгий байдалд нөлөөлж буй зохицуулалт, улс төр/хууль эрх зүй, санхүүгийн үзүүлэлтүүдийг тоон хэлбэрээр тодорхойлох замаар бүтцийн хүчин зүйлсийг" үнэлдэг бөгөөд Трансперенси Интернешнл байгууллагын авлигын төсөөллийн индекс зэрэг ойлголтод суурилсан үзүүлэлтүүдэд хэсэгчлэн тулгуурладаг.

Энэ жилийн Мөнгө угаахтай тэмцэх индексийн чансааг Финланд 2.88 оноогоор тэргүүлж байгаа бол Андорра 2.89 оноогоор хоёрдугаарт, Швед 3.12 оноогоор гуравдугаарт бичигдэж байна.

Индексийн 11 дэх удаагийн үнэлгээнд эрсдэлийн дундаж түвшин 10-аас 5.25 байна. Мөн авлига, санхүүгийн ил тод байдал, олон нийтийн ил тод байдал, улс төр/хууль эрх зүйн эрсдэл зэрэг дөрвөн үндсэн чиглэлээр эрсдэл нэмэгджээ.

Монгол Улс нь 5.86 оноогоор Базелийн Мөнгө угаахтай тэмцэх индексийн жагсаалтын 93-т эрэмбэлэгдсэн байна.

Эх сурвалж: https://www.amlintelligence.com/2022/10/news-european-countries-come-out-top-of-basel-aml-index-as-congo-ranked-bottom-of-list-we-explain-the-rankings/