Японы Олимпын хороо авлигатай тэмцэх чиглэлээр ажиллахаар болжээ

A- A A+
Японы Олимпын хороо авлигатай тэмцэх чиглэлээр ажиллахаар болжээ

Японы Олимпын хороо өнгөрсөн оны Токиогийн Олимп, Паралимпийн наадмыг тойрсон авлигын дуулиан дахин гарахаас хэрхэн сэргийлэх талаар 11-р сарын дундуур яриа хэлэлцээрээ эрчимжүүлэхээр төлөвлөж байна.

Японы олимпын хорооны ерөнхийлөгч Ясухиро Ямашита пүрэв гарагт болсон уулзалт дээр 2030 оны өвлийн олимпыг зохион байгуулахаар  Японы хойд хэсгийн Саппоро хотыг санал болгож, төлөвлөгөөгөө танилцууллаа.

Уг асуудалд спортын удирдах байгууллага, хуульч, нягтлан бодогч, бусад албаны хүмүүсээс бүрдсэн  хороо байгуулагдан ажиллахаар болжээ.

1984 оны Лос-Анжелесийн олимпын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн нээлттэй жингийн алтан медальт Ямашита хэлэхдээ бид энэ үйл явцыг хурдасгахыг хүсч байна. Ирэх 2 дугаар сар гэхэд сүүлийн багц арга хэмжээгээ авахаар зорьж байна гэж мэдэгдлээ.

Өнгөрсөн долоо хоногт авлигын хэрэгт холбогдоод байсан Токиогийн олимпыг зохион байгуулах хорооны гишүүн, 78 настай Хариюки Такахаши томоохон сурталчилгааны агентлаг болон албан ёсны зөвшөөрөлтэй билэг тэмдэг үйлдвэрлэдэг компаниас авлига авсан нь тодорхой болжээ.

Эх сурвалж: https://english.kyodonews.net/news/2022/10/beb413bd43bf-japanese-olympic-committee-to-work-on-anti-corruption-measures.html