Шри Ланка Улс Авлигатай тэмцэх шинэ хуулийн төсөлд хээл хахуулийн залилангийн гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд хатуу шийтгэл ногдуулах санал оруулжээ

A- A A+
Шри Ланка Улс Авлигатай тэмцэх шинэ хуулийн төсөлд хээл хахуулийн залилангийн гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд хатуу шийтгэл ногдуулах санал оруулжээ

Шри Ланка Улсын Парламентад ажлаа тайлагнадаг хээл хахууль, авлигатай тэмцэх бие даасан комисс байгуулах асуудлыг тусгасан Авлигатай тэмцэх тухай хуулийн төслийг тус улсын “Хууль зүй, хорих ангийн асуудал, үндсэн хуулийн шинэчлэлийн асуудал хариуцсан сайд нарын зөвлөлдөх хороо” хэлэлцлээ.

Хээл хахууль, авлига, залилан мэхлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх албан ёсны институцын бүтэц, зохион байгуулалтыг бий болгож, шаардлагатай эрх мэдлийг хангаагүйн улмаас тус улсын хэмжээнд хээл хахууль, авлигын бүх хэргүүд Парламентыг төлөөлж буй гишүүд рүү чиглэж байгааг “Хууль зүй, хорих ангийн асуудал, үндсэн хуулийн шинэчлэл”-ийн сайд дурдав.

Тус хуулийн төсөлд Хээл хахууль, авлигын хэргийг мөрдөн шалгах комисс нь Парламентын өмнө хариуцлага хүлээх ба гурван сар тутамд хийсэн ажлын тайлангаа Парламентад өргөн барихаар тусгажээ. Мөн тус комиссын гишүүнээр хууль, шүүхийн аудит, нягтлан бодох бүртгэл, инженерчлэл, олон улсын харилцаа ба дипломат алба, төрийн удирдлагын чиглэлээр 20-иос дээш жил ажилласан туршлагатай хүмүүсийг томилох саналыг хуулийн төсөлд тусгажээ. Комиссын гишүүдийг Үндсэн хуулийн зөвлөлийн санал болгосноор Ерөнхийлөгч томилох юм. Цаашилбал, тус комисст мөнгө хуваарилах ажлыг Парламентаар дамжуулан шууд хийх ёстой гэж ноён Сарат Жаяманна тайлбарлав.

Түүнчлэн хөрөнгө, өр төлбөрийн тайланг хүлээн авах, холбогдох асуудлыг шийдвэрлэх үүрэг бүхий төлөөлөн удирдах зөвлөлийг тусад нь байгуулахаар төсөлд тусгажээ. Төслийн тусгаснаар төрийн байгууллагын удирдах албан тушаалтнуудыг оролцуулалгүйгээр авлига, хээл хахуулийн гэмт хэрэг их гардаг хэсэгт иргэдийн хөрөнгө, өр төлбөрийн талаарх мэдүүлгийг авах зохицуулалтыг холбогдох сайд гаргах эрхтэй гэж заасан.

Ноён Жаяманна мөн төрийн чухал байгууллагууд тус комисстой интернэтээр холбогдох тул хөрөнгө, өр төлбөрийн лавлагааг хялбархан авах боломжтой гэдгийг хэллээ.

Үүнд зөвхөн төрийн байгууллага гэлтгүй хувийн хэвшил, спортын салбар гэх мэтийн хээл хахууль, авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх заалтуудыг тусгах талаар ярилцсан.

Түүнчлэн хээл хахуулийн залилангийн гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буруутай этгээдүүдэд хатуу шийтгэл ногдуулах шаардлагатай байгааг тус хороо онцолсон байна.

Мөн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг ардчилсан зарчмаар хэлэлцэж, зохих нэмэлт, өөрчлөлт оруулах төлөвтэй байгааг ч сайд хэллээ.

Эх сурвалж: http://www.colombopage.com/archive_22B/Nov23_1669221777CH.php