Мароккогийн Гадаад хэргийн сайд: Европийн холбооны авлигын талаарх мэдээллүүд нь "шүүх болон хэвлэл мэдээллийн дарамт" юм

A- A A+
Мароккогийн Гадаад хэргийн сайд: Европийн холбооны авлигын талаарх мэдээллүүд нь

Сүүлийн үеийн мэдээгээр Катар, Марокко хоёрыг Европийн Холбооны парламент дахь авлигын дуулиантай холбосон байна.

Рабат - Мароккогийн Гадаад хэргийн сайд Нассер Боурита нь Европын Холбооны парламентыг бүхэлд нь хамарсан авлигын дуулианд оролцож буй Мароккогийн мөрдөн шалгах ажиллагааг "шүүх болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр дарамталж байна" гэж тодорхойлсон байна.

Тэрээр Мароккогийн ЕХ-той харилцах харилцааг сайшаахын зэрэгцээ тэдний хамтын ажиллагааг "халдлагад өртөж байна" гэж буруушаав.

Мароккогийн үргэлж баримталдаг үзэл нь “түншлэл, хамтын ажиллагаа нь хоёр талын харилцан хамгаалалт”  гэж Мароккогийн дээд дипломатч нэмж хэлэв.

Пүрэв гарагт Рабатад болсон Европын Холбооны Гадаад хэрэг, аюулгүй байдлын дээд төлөөлөгч Жозеп Борреллтай хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр ийн мэдэгдэв.

Боррелл мөн энэ дуулианы талаар санаа зовж байгаагаа илэрхийлж, албан ёсны мөрдөн шалгах ажиллагааны үр дүнг гаргах хүртэл хүн бүрийг тэвчээртэйгээр хүлээхийг уриалсан бөгөөд Марокког буруутай гэх албан ёсны шүүхийн дүгнэлт гараагүй болохыг нэмж хэлэв.

Мөн тэрээр Европын Холбооны үндсэн үзэл баримтлал нь авлигыг үл тэвчих ба албан ёсны мөрдөн шалгах ажиллагаанд хүн бүр хамтран ажиллана гэж найдаж байна хэмээн хэллээ.

2022 оны арванхоёрдугаар сард Европын парламентын дөрвөн гишүүн авлига, мөнгө угаасан хэргээр баривчлагдаж дуулиан дэгдсэн.

Дараа нь Катар улс нь ЕХ-ны албан тушаалтнуудад өөрсдөд ашигтай байдал үүсгэхийн тулд авлига өгсөн гэхмэдээлэл гарсан боловч Персийн булангийн улс үүнийг үгүйсгэж байна.

Мөрдөн шалгах ажиллагаа эхэлснээс хойш Европын эрх баригчид уг хэрэгт холбоотой 1.6 сая долларын бэлэн мөнгө болон хэд хэдэн дижитал төхөөрөмжийг хураан авчээ.

Дараагийн мэдээллүүд нь Марокко улсыг мөн хээл хахуулийн ажиллагаанд оролцсон гэж буруутгаж байгаа бөгөөд тус улсын парламентын гишүүн асанг Хойд Африкийн улсыг жимс, хүнсний ногооны чөлөөт худалдааны хэлэлцээрийг Европын Холбоотой байгуулах ажиллагаанд санал худалдан авахыг оролдсон гэж сэжиглэжээ.

Мароккогийн Ерөнхий сайд Азиз Аханнуч нь энэхүү мэдээлэлийг гүтгэлэг хэмээн Парисын шүүхэд мэдэгдээд байна.

Эх сурвалжhttps://www.moroccoworldnews.com/2023/01/353391/moroccan-fm-eu-corruption-reports-are-judicial-and-media-harassment