Ардчиллын төлөөх дээд хэмжээний уулзалтад “авлигатай тэмцэх” асуудал гол байр суурь эзэлдэг

A- A A+
Ардчиллын төлөөх дээд хэмжээний уулзалтад “авлигатай тэмцэх” асуудал гол байр суурь эзэлдэг

2023 оны 3-р сарын 29-30-нд болох Ардчиллын төлөөх хоёр дахь дээд хэмжээний уулзалтаар ардчилал, энх тайван, аюулгүй байдалд заналхийлэл учруулж буй авлигын асуудалд анхаарлаа хандуулна. Орос Улсын Украйн руу хууль бусаар халдан довтолсон энэ үед төрийн шийдвэр гаргалтад нөлөөлөх явдал, стратегийн авлигын аюулгүй байдалд үзүүлэх нөлөөлөлтэй холбоотой асуудал анхаарлын төвд байх нь гарцаагүй билээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Байдены санаачилсан энэхүү дээд хэмжээний уулзалтын зорилго нь ардчиллыг дэмжих, авлигатай тэмцэх, авторитаризмтай тэмцэхэд өндөр түвшний үүрэг амлалт өгөх, тодорхой түвшний арга хэмжээ авахыг эрмэлздэг.

Хоёр дахь дээд хэмжээний уулзалт (#S4D2) нь дэлхийн ардчилсан орнуудын засгийн газар, иргэний нийгмийн түншүүдтэй хамтран манлайлал үзүүлж байгаа явдал бөгөөд энэ уулзалтын оргил хэсэг юм. Зорилго нь улс төрийн амлалтуудыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг идэвхжүүлэх, улс төрийн мөчлөгөөс үл хамааран тэсвэр хатуужлыг нэмэгдүүлэх, ижил зүйлд санаа тавьдаг боловч нийгэмд тэс өөр байр суурь эзэлдэг, оролцогч талуудын хооронд итгэлцлийг бий болгоход оршино байгаа юм.

Авлигатай тэмцэх үйл ажиллагааны жил

Базелийн хүрээлэн нь дараах хоёр бүлгийг хамтран удирддаг.

  • Авлигатай тэмцэх бодлого: Болгарын Хууль зүйн яам болон Ардчилал судлалын төвтэй хамтран
  • Авлигатай тэмцэх олон улсын хамтын ажиллагаа: Молдавын Засгийн газар болон Транспэрэнси Интернэшнл байгууллагатай хамтран

Дээд хэмжээний уулзалтын үеэр түншүүд авлигатай тэмцэх чиглэлээр өнгөрсөн нэг жилийн хугацаад (Үйл ажиллагааны жил гэгддэг) хийж, хэрэгжүүлсэн ололт амжилтаа тайлагнана. Тэд засгийн газар, иргэний нийгмийн зүгээс дэмжлэг үзүүлэх, мөн хариуцлага тооцоход бэлэн байгаа амлалтуудын тухай танилцуулна.

Хоёр бүлэг нь өөр хоорондоо, түүнчлэн АНУ-ын Засгийн газар, Нээлттэй засгийн газрын түншлэл, Санхүүгийн ил тод байдал, шударга байдлын талаарх Брукингсийн хүрээлэнтэй хамтран ажилладаг.

Яагаад Болгар, Молдав гэж?

Зүүн өмнөд Европын зүрхэнд орших Болгар, Молдав улсууд авлигатай тэмцэх хоёр байгууллагыг хамтран удирдахад тохиромжтой. Тус бүс нутаг нь сайн засаглалын шинэчлэл, ардчиллыг хэрэгжүүлэхэд саад учруулдаг олигархийн сүлжээний хэлбэрүүдэд онцгой өртөмтгий байсаар ирсэн.

Иргэдийн хүсэлтээр бүх зүйл өөрчлөгдөж байна. Гэхдээ институцийн үл итгэх байдал, улс төрийн үймээн самуун, тэгш бус байдал, ядуурлыг өдөөж буй клептократ бүтэцтэй тэмцэхийн тулд хийх зүйл их байна.

Бүс нутагтаа хүчирхэг баазаа бүрдүүлсний дараа тус бүлгүүд ирэх онд анхны амжилтаа өргөжүүлэхээр төлөвлөж байна.

Оролцох боломжууд

Энэ жилийн дээд хэмжээний уулзалтыг 3-р сарын 29-30-ны хооронд АНУ тэргүүтэй Коста Рика, Нидерланд, Өмнөд Солонгос, Замби улсууд хамтран зохион байгуулах аж.

Дээд хэмжээний уулзалт эхлэхээс өмнө иргэний нийгмийн байгууллагуудаас хариуцан зохион байгуулах сэдэвчилсэн хуралдаан хоёр өдөр үргэлжлэх бөгөөд уг арга хэмжээг дэлхийн удирдагчид нээж, виртуалаар оролцох юм. Үндсэн арга хэмжээний хоёр дахь өдөр хамтран зохион байгуулагч улсууд өөрсдийн нутагт төр, иргэний нийгэм, хувийн хэвшлийн төлөөллийг цуглуулан хуралдах хуваарьтай байна.

Энэ сарын 30-нд Өмнөд Солонгост болох арга хэмжээ нь авлигатай тэмцэх асуудалд голлон чиглэнэ. Уг хуралдааны үеэр Базелийн хүрээлэнгийн захирал Гретта Феннер “Санхүүгийн ил тод, шударга байдлын тухай” сэдэвт хэлэлцүүлэгт панелистаар оролцох бөгөөд Солонгосын ГХЯ-ны YouTube сувгаар шууд дамжуулагдах юм.

Мөн энэ үеэр ижил түвшний оролцогчдод зориулсан хэд хэдэн арга хэмжээ виртуал орчинд зэрэгцэн зохион байгуулагдана. Тухайлбал, 3-р сарын 21-нд Болгарын нийслэл Софи хотод Базелийн хүрээлэн, Болгарын Хууль зүйн яам, Ардчилал судлалын төвөөс хамтран зохион байгуулах бүтэн өдрийн форум болох аж.

Энэ арга хэмжээнд Базелийн хүрээлэнгийн ерөнхийлөгч Питер Маурер виртуал хэлбэрээр оролцож, нээлтийн үгийг хэлэхээс гадна тус хүрээлэнгийн Хувийн сектор хариуцсан дарга Ванесса Ханс, Болгар дахь багийн ахлагч Ренне Траикова нар “Хамтын ажиллагаа ба өндөр түвшний мэдээлэх механизм (HLRM)” сэдвээр илтгэл тавина.

Эх сурвалж: https://baselgovernance.org/news/anti-corruption-centre-stage-summit-democracy