Улс төрийн хүрээн дэх авлигын төсөөллийн судалгаа-2022 он

A- A A+
Улс төрийн хүрээн дэх авлигын төсөөллийн судалгаа-2022 он

АТГ 2008-2017 он хүртэл улс төр болон шүүх, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаарх төсөөллийг нэг судалгааны хүрээнд судалж, нэгтгэсэн тайланг гаргаж байсан бол 2018 оноос эхлэн тус хоёр хүрээг салган судалсан. «Улс төрийн хүрээн дэх авлигын талаарх төсөөллийн судалгаа» болон «Шүүх, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаарх төсөөллийн судалгаа» гэж тусад нь судалдаг болов. Ингэхдээ “Улс төрийн хүрээ” гэж Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан удирдах албан тушаал хашиж буй этгээд албан тушаалын эрх мэдэл, нэр нөлөөгөө албаны болон хувийн зорилгоор хэрэгжүүлж, ашиглаж байгаатай холбоотой нийгмийн харилцааг авч үзсэн. Судалгаа нь авлигын хандлага, авлигад өртөмтгий ажил, албан тушаал, авлигад нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлох, авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой.

 

ЭНД ДАРЖ үзнэ үү.