Хүүхдийн шударга байдал 2021 оны судалгаа

A- A A+
Хүүхдийн шударга байдал 2021 оны судалгаа

АТГ Хүүхдийн шударга байдлын судалгааг цахим хэлбэрээр “Surveymonkey” судалгааны программыг ашиглан 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн 10-12 дугаар ангийн сурагчид болон эцэг, эхчүүд, багш нараас санамсаргүй байдлаар сонгон, бэлтгэгдсэн асуулгыг бөглүүлж, судалгааг зохион байгуулав. Судалгааны мэдээллийг цахим хэлбэрээр цуглуулах ажлыг 21 аймаг, нийслэлийн сургуулийн багш нар болон нийгмийн ажилтантай хамтран 2021 оны 4 дүгээр сарын 11-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хооронд зохион байгууллаа. Судалгаанд аймаг, нийслэлийн хэмжээнд нийт 8080 сурагч, 1169 багш албан хаагч, 1968 эцэг, эх хамрагдав. Мөн энэ удаагийн судалгаанд аймаг, нийслэлээс сонгон авсан түүврийн дагуу сургуулийн багш, албан хаагчдийг хамруулсан нь онцлог байв.

 

ЭНД ДАРЖ үзнэ үү.