Ардчиллын төлөөлөгчдийн дээд хэмжээний уулзалт: Засгийн газрууд авлигын эсрэг үйл ажиллагааг нарийвчлан боловсруулах боломж

A- A A+
Ардчиллын төлөөлөгчдийн дээд хэмжээний уулзалт: Засгийн газрууд авлигын эсрэг үйл ажиллагааг нарийвчлан боловсруулах боломж

Транспэрэнси Интернэшнл нь чуулганд оролцогчыг авлигын эсрэг хүлээсэн үүргийн хэрэгжилтийг сайжруулах арга хэмжээг зарлахыг уриалж байна.

Энэ долоо хоногт эхэлж буй Ардчиллын төлөөх хоёр дахь дээд хэмжээний уулзалтын үеэр Транспэрэнси Интернэшнл нь удирдагчдыг үндэстэн дамнасан хамтын ажиллагаагаа бэхжүүлж, Авлигатай тэмцэх олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн зөвлөмжийг батлахыг уриалж байна.

Гуравдугаар сарын 28-ны өдрөөс 30-ны өдрийн хооронд дээд хэмжээний уулзалтын хүрээнд АНУ-д нэгдсэн хуралдаан, Өмнөд Солонгос, Коста Рика, Нидерланд, Замби зэрэг дөрвөн бүс нутгийн уулзалт болсон. Өмнөд Солонгост болж буй Энэтхэг-Номхон далайн бүсийн уулзалт нь авлигатай тэмцэх, тэр дундаа санхүүгийн ил тод байдал, олон улсын хамтын ажиллагаа зэрэгт анхаарлаа хандуулж, дэлхий даяар ардчиллыг дэмжихэд чухал ач холбогдолтой уулзалт болохыг хүлээн зөвшөөрч байна.

Авлигатай тэмцэх бүрэн ач холбогдол бүхий арга хэмжээ дутмаг, бохир мөнгөний хяналтгүй урсгал зэрэг нь авторитар дэглэмүүд нэмэгдэх, төрийн эрхшээлд орох, хүний эрхийг зөрчих зэрэгт ихээхэн нөлөөлсөн. Ардчилал, энх тайван, аюулгүй байдлыг хамгаалахын тулд засгийн газрууд яаралтай хамтын арга хэмжээ авах ёстой.

Транспэрэнси Интернэшнл байгууллагын дэлхийн өмгөөллийн ахлагч Жиллиан Делл хэлэхдээ:

"Авлига бол ардчилалд учруулж буй хамгийн том аюул заналхийллийн нэг юм. Энэ бол сайн засаглалын дайсан бөгөөд мөргөлдөөнийг өдөөж, дэлхий даяар тогтвортой хөгжлийг удаашруулдаг. Одоо засгийн газрууд үүний эсрэг зоригтой арга хэмжээ авах цаг болжээ.

“Улс орнууд бенефициар өмчлөлийн бүртгэлийг ил тод болгож, хил дамнасан хамтын ажиллагааг өргөжүүлэх зэргээр үндэстэн дамнасан авлига, санхүүгийн хууль бус урсгалтай тэмцэж, ардчиллыг хамгаалах ёстой.”

Транспэрэнси Интернэшнл нь Авлигатай тэмцэх олон улсын хамтын ажиллагааны Ардчиллын дээд хэмжээний уулзалтыг хамтран удирдагчийн хувьд:

  • Хэрэгжилтийг шалгах механизмыг боловсронгуй болгож, хамтын ажиллагаагүй улс орнуудад хариуцлага тооцохыг шаардах замаар олон улсын стандартын хэрэгжилтийг бэхжүүлэх.
  • Авлигын томоохон гэмт хэргийг зохион байгуулалттай ноцтой гэмт хэрэг гэж хүлээн зөвшөөрөх, бенефициар өмчлөлийн төвлөрсөн бүртгэлийг ашиглах замаар цоорхойг арилгах, үндэстэн дамнасан авлигад тавих хяналтыг сайжруулах зэрэг олон улсын стандарт болон холбогдох дотоодын хууль тогтоомжийн хүрээг өргөжүүлэх.
  • Албан бус сувгуудыг ашиглан муж улсуудын хооронд үйл ажиллагааны зохицуулалт, хамтын ажиллагааг бий болгох, чадавхи хязгаарлагдмал улс орнуудад техникийн туслалцаа үзүүлэх, түүнчлэн гадаадын хууль сахиулах болон төрийн бус байгууллагуудын хоорондын хамтын ажиллагааг эртнээс дэмжих.
  • Авлигын талаар мэдээлдэг төрийн болон хувийн хэвшлийн мэдээлэгчдийг хамгаалах, урамшуулах, бие даасан ИНБ-уудад олон нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх, авлигын хэрэг, түүний дотор авлигын хохирогчдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргах, эрх зүйн статус олгох зэргээр эрх баригчдын хараат бус байдлыг бэхжүүлж, дотоодын хэрэгжилт, хөрөнгийн удирдлагын чадавхийг нэмэгдүүлэх үүрэгтэй.

 

Эх сурвалж: https://www.transparency.org/en/press/summit-for-democracy-opportunity-governments-recommit-anticorruption