Гадагш шилжүүлсэн хууль бус мөнгө хөрөнгийг олж илрүүлэн ажиллаж байна

A- A A+
Гадагш шилжүүлсэн хууль бус мөнгө хөрөнгийг олж илрүүлэн ажиллаж байна

"Нүүрсний" гэх хэргийн улмаас учирсан хохирлын мөнгөнүүд гадаад улсууд руу шилжүүлэгдсэн болохыг тогтоосон. Жишээ нь 5,3 сая долларыг АНУ руу, БНСУ руу 6 сая орчим доллар шилжүүлсэн. 2 гаруй сая доллар эргээд Монгол Улсад орж ирсэн, гадагш шилжүүлсэн хууль бус мөнгө хөрөнгийг олж илрүүлэх чиглэлд БНСУ-ын Ерөнхий прокурорын газартай АТГ хамтран ажиллаж байгаа. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдах албан тушаалтанд Бүгд Найрамдах Казахстан улсад их хэмжээний нуугдмал хөрөнгүүд байгаа гэдгийг тогтоосон, шалгах ажиллагаанууд явагдаж байгаа.