Европын холбооны Авлигын эсрэг санаачилга: Залуучуудын шударга ёсны төлөөх онлайн тоглоомыг Украинд эхлүүлэв

A- A A+
Европын холбооны Авлигын эсрэг санаачилга: Залуучуудын шударга ёсны төлөөх онлайн тоглоомыг Украинд эхлүүлэв

Украины бие даасан платформ “Vox Ukraine” Украйны Удирдлагын академитай хамтран "Шударга ёсыг сонгох нь" нэртэй шинэ онлайн тоглоомыг гаргалаа.

Энэхүү тоглоом нь Европын холбооны Авлигын эсрэг санаачилгын дэмжлэг, Украйны Авлигаас урьдчилан сэргийлэх үндэсний агентлагийн тусламжтайгаар хэрэгжүүлж буй "Залуучуудын шударга ёсны марафон" төслийн нэг хэсэг юм.

"Шударга ёсыг сонгох нь" онлайн тоглоом нь таавар, гайхширлыг агуулсан адал явдалт өгүүллэг хэлбэрээр бүтээгдсэн. Энэ нь өсвөр насанд шийдвэр гаргах, шүүмжлэлтэй сэтгэх, өгөгдөлд дүн шинжилгээ хийх чадвараа дээшлүүлэх болон хүрээлэн буй орчноо хэрхэн жижиг зүйлсээр өөрчилж болох талаар суралцах боломжтой юм.

Тоглоом нь 13 түвшинтэй бөгөөд 14-20 насныханд зориулагдсан. Тоглоомыг “Telegram”-ын бот хэлбэрээр бүтээсэн бөгөөд https://t.me/DecisionTaking_bot линкээр орж тоглох боломжтой.

 

Эх сурвалж: https://euneighbourseast.eu/news/latest-news/eu-anti-corruption-initiative-online-game-for-youth-integrity-launched-in-ukraine/?fbclid=IwAR0Rqp_Om97v_sUULzF7q7yygUhN-BcQ3m9SyblLctJJYo4KYqnXyxBFQEk