Нигер Улсын Сенатаас тус улсын Авлигатай тэмцэх хорооны даргын эрх мэдлийг бууруулсан нь авлигатай тэмцэх агентлагийн чадавхыг алдагдуулж болзошгүй

A- A A+
Нигер Улсын Сенатаас тус улсын Авлигатай тэмцэх хорооны даргын эрх мэдлийг бууруулсан нь авлигатай тэмцэх агентлагийн чадавхыг алдагдуулж болзошгүй

Нигер Улсын Сенатаас Авлигатай тэмцэх хорооны даргын эрх мэдлийг бууруулсан хуулийн төслийг өргөн барьжээ.

Хэрэв энэ хуулийн төслийг Нигерийн Ерөнхийлөгч болон Төлөөлөгчдийн танхим  баталбал Авлигатай тэмцэх хорооны авлигатай тэмцэх хүчин чадалд ноцтой сөрөг нөлөө үзүүлэх юм.

Авлигатай тэмцэх хорооны үйл ажиллагаанд эрс өөрчлөлт оруулах энэхүү хууль нь тус хорооны өдөр тутмын үйл ажиллагаа болон комиссын даргын эрх үүргийг удирдах зөвлөлд шилжүүлсэн зэрэг том өөрчлөлтүүд оруулж байна.

Комиссын гишүүдийн үүрэг

Энэхүү төсөлд Мөрдөн шалгах, Хууль зүйн, Урьдчилан сэргийлэх тогтолцооны хяналт, санхүүгийн мөрдлөг, Хөрөнгө эргүүлэн татах менежмент, Авлигын эсрэг боловсрол, дайчилгаа, Шүүхийн шинжилгээ ба хөгжиж буй технологийн гэсэн 6 чиг үүргийг хэрэгжүүлж ажиллахаар тусгажээ. Мөн газар нутгийн зургаан өөр бүсэд дээрх зургаан чиглэлээр комиссаруудыг томилон ажиллуулах зорилготой юм.

Мөн тус хэсэгт “Ерөнхийлөгч комиссын гишүүдэд үүрэг өгөхдөө тэдний геополитикийн бүсийг харгалзан үзэх ёстой” хэмээн тусгагджээ.

Комиссын гишүүдэд дээрх үүргийг өгснөөр тэд Авлигатай тэмцэх хорооны өдөр тутмын үйл ажиллагаанд оролцдог болж байгаа юм. Ингэснээр хорооны үйл ажиллагаанд хүнд суртлын асуудал тулгарах вий гэж олон нийт эмээж байна.

Даргын захирамж

Энэхүү хуулиар комиссын гишүүдийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэхээс гадна даргын тушаал, захирамж гаргахтай холбоотой бүрэн эрхийг хасахыг оролдож байгаа юм.

Тухайлбал, Үндсэн хуулийн 7-р бүлэгт захиргааны тушаал гаргах эрхийг тус хорооны даргад өгсөн боловч нэмэлт өөрчлөлтөөр комиссын гишүүдэд захирамж гаргах эрх олгохоор тусгасан байна.

Даргагүй хурал

Хамгийн томоохон нэмэлт өөрчлөлтүүдийн нэг болох энэхүү заалт нь хорооны хурлыг даргатай, даргагүй хуралдуулахаар заасан. Хуралд оролцож буй "Хорооны дарга болон дөрвөн гишүүнийг "Комиссын аль нэг таван гишүүн" орлож хурлыг даргалах даргыг томилно гэж заасан.

Энэ хуульд мөн "Дарга" гэдэг үгийг "Комисс" гэсэн үгээр солихыг оролдсон нь бүрхэг байх бөгөөд энэ нь даргын зүгээс бага эсвэл огт оролцоогүйгээр хорооны шийдвэр гаргах нөхцөлийг бүрдүүлэх юм.

Мөн хорооны дарга хуралд оролцож байсан ч комиссын гишүүдээс гаргасан шийдвэрт захирагдана гэсэн үг.

Улс төрийн нөлөө ба бусад асуудлууд

Түүнчлэн хуулийн төсөлд дүрэм, журам гаргах эрх мэдлийг хорооны даргаас Комисст шилжүүлэх замаар одоо мөрдөж буй хуулийн 70 дугаар хэсэгт өөрчлөлт оруулахаар тусгасан байна.

Үүнтэй холбогдуулан "Энэ нь Авлигатай тэмцэх хороог гаднын улс төрийн нөлөөнд оруулах болно" гэж Хүн ба Байгаль орчны хөгжлийн хөтөлбөрийн дарга Оланреважу Сураж мэдэгджээ.

Техникийн хүчин чадал

Хуульд өөрчлөлт оруулах тухай багц төсөл нь одоогийн хуулиар зохицуулаагүй мэргэшил, ур чадварын шаардлагыг нэвтрүүлэхийг зорьсон боловч уг төслөөр албан тушаалд тавигдах шаардлагуудыг тодорхой болгож чадаагүй байна.

Удирдах зөвлөлийн эрх мэдлийн хязгаар

Олон төрөл, хэлбэрийн төрийн байгууллагуудыг зохион байгуулах тухай үйлчилж байгаа хууль тогтоомжуудад зарим онцгой зохицуулалтууд байдаг хэдий ч эдгээр байгууллагуудын удирдах зөвлөлүүд нь үүрэг чиглэл өгөх, хяналт-шинжилгээг үр нөлөөтэй явуулах чиглэлээр толгой яамд, агентлагуудтай хамтран ажиллах эрх хэмжээтэй байдаг.

Холбооны засгийн газрын нарийн бичгийн дарга асан Босс Мустафа 2018 онд компаниудын удирдах зөвлөлийн нээлтийн үеэр агентлагуудын өдөр тутмын үйл ажиллагаанд удирдах зөвлөл хөндлөнгөөс оролцохгүй байхыг анхааруулж байсан.

Тэрээр хэлсэн үгэндээ “Удирдах зөвлөл нь харьяа байгууллага, агентлагийн өдөр тутмын үйл ажиллагаанд шууд оролцох ёсгүй. "Зөвлөл зөвхөн хагас цагаар ажиллах ёстой" гэж нэмж оруулжээ.

Одоогийн Авлигатай тэмцэх хорооны дарга, Болажи Овасаное

Мөн Авлигатай тэмцэх хорооны даргын эрх мэдлийг бууруулж буй уг хуулийн төсөл нь Холбооны эрх бүхий албан тушаалтнууд сонгуулийн тойргийн төслийн хөрөнгийг залилж, зориулалтын бусаар ашигласан үйлдлийг илчлэхэд анхаарч ажиллаж байгаа Авлигатай тэмцэх хорооны дарга Болажи Овасаноед нөлөөлөх гэж оролдож буй арга гэж олон нийт харж байна.

Эх сурвалж: https://www.premiumtimesng.com/news/top-news/602472-nigerian-senate-whittles-down-powers-of-icpc-chair-may-cripple-agencys-capacity-to-fight-corruption.html