Бразилын экс ерөнхийлөгч авлигын хэргээр 9 жилийн хорих ял сонсжээ

A- A A+
Бразилын экс ерөнхийлөгч авлигын хэргээр 9 жилийн хорих ял сонсжээ

Бразилын Дээд шүүхээс Ерөнхийлөгч асан Фернандо Коллор де Меллод хахууль авсан, мөнгө угаасан хэргээр 8  жил 10 сар хорих ял оноолоо.

Фернандо Коллор де Мелло 1990-1992 онд Бразилын ерөнхийлөгч байсан бөгөөд дараа нь сенатороор ажиллаж байсан.

Өнгөрсөн долоо хоногт Дээд шүүхээс 73 настай Коллорыг 2010-2014 онд сенатчаар ажиллаж байхдаа төрийн өмчит газрын тосны Петробрас компанийн охин компаниас 20 сая реал (4 сая доллар буюу 3.7 сая евро)-ийн хахууль авсан хэргээр буруутгав.

Коллор нь барилгын компанитай гэрээ байгуулсныхаа хариуд хахууль авсан гэж прокурорын газраас мэдэгдэв.

Коллор ялын талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй ч түүнийг яллах үед өмгөөлөгчдийнх нь гаргасан тэмдэглэлд түүнийг "Ямар ч гэмт хэрэг үйлдээгүй" гэж бичсэн бөгөөд эцэст нь түүнийг цагаатгана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Холбогдох авлигын хэргүүд

Коллор 1989 онд Бразилын ардчилсан сонгуулиар сонгогдсон анхны ерөнхийлөгч болж, 1992 он хүртэл тус улсыг удирдсан.

Тэрээр зах зээлийн шинэчлэл, төрийн өмчит хэд хэдэн компанийг хувьчлах хөтөлбөр хэрэгжүүлсэн.

Гэсэн хэдий ч Коллор бүрэн эрхт хугацаандаа авлигын хэрэгт холбогдож, импичментээс зайлсхийхийн тулд ерөнхийлөгчийн албан тушаалаасаа огцорсон юм.

Үүний дараа тэрээр улс төрд үлдэж, 2007-2023 оны 2-р сар хүртэл Алагоас мужийн сенатороор ажилласан.

Түүнд холбогдох хэрэг нь "Машин угаалгын газар"-ын гэх авлигын хэрэг юм. Мөн тус улсын өөр нэгэн экс Ерөнхийлөгч Луис Инасио Лула да Силва ч уг хэрэг холбогдон ял сонссон бөгөөд Дээд шүүхээс түүнийг огцруулсан байдаг.

Эх сурвалж: https://www.dw.com/en/brazil-ex-leader-collor-sentenced-to-almost-9-years-for-corruption/a-65787584