ҮНДЭСНИЙ ШУДАРГА ЁСНЫ ТОГТОЛЦООНЫ “ШҮҮХ ЗАСАГЛАЛ” ТУЛГУУР БАГАНЫГ ҮНЭЛЭХ ЗӨВЛӨХИЙН АЖЛЫН ДААЛГАВАР

A- A A+
ҮНДЭСНИЙ ШУДАРГА ЁСНЫ ТОГТОЛЦООНЫ  “ШҮҮХ ЗАСАГЛАЛ” ТУЛГУУР БАГАНЫГ ҮНЭЛЭХ ЗӨВЛӨХИЙН  АЖЛЫН ДААЛГАВАР

Үндэслэл 

“Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын Зорилго 5-д “... шударга ёсны тогтолцоо төлөвшсөн, авлигагүй улс болно.” гэж, Зорилт 5.6-д “Үндэсний шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх замаар авлига, албан тушаалын гэмт хэргийг бууруулна.” гэж тус тус заасан. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр бол дээрх урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх дунд хугацааны хөгжлийн зорилтот хөтөлбөр тул үндэсний шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх, төлөвшүүлэх нь тус Хөтөлбөрийн үндсэн зорилго юм.

Дэлхийн 100 орчим улс орон Транспэрэнси Интернэшнл байгууллагаас гаргасан аргачлалын дагуу үндэсний шударга ёсны тогтолцоондоо үнэлгээ хийсэн бөгөөд манай улсын хувьд /зөвхөн “Авлигатай тэмцэх байгууллага” тулгуур багана хүрээнд хийсэн/ уг тогтолцооны өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлон суурь түвшинг тогтоох шаардлага зүй ёсоор тулгарч байна. Үндэсний шударга ёсны тогтолцооны үнэлгээ нь 4 суурь, 13 тулгуур баганыг хамрах бөгөөд суурь болон тулгуур багана бүрийн ил тод, хариуцлагатай, хараат бус, шударга байдлыг үнэлэх ажлыг зөвлөх, эсхүл зөвлөх багаар гүйцэтгүүлнэ.

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Үндэсний шударга байдлын тогтолцооны суурь түвшин тогтоох судалгааг 2024 онд зохион байгуулахаар төлөвлөсөн болно.

Зорилго

Монгол Улсын Үндэсний шударга ёсны тогтолцооны “Шүүх засаглал” тулгуур баганыг батлагдсан аргачлалын дагуу үнэлэх, тайлан, зөвлөмж боловсруулах.

Хамрах хүрээ

Тулгуур баганыг дараах үзүүлэлтээр үнэлнэ:

1. Чадавх

1.2 Нөөц (хууль тогтоомж)

1.2 Нөөц (үйл ажиллагаа)

1.3 Хараат бус байдал (хууль тогтоомж)

1.4 Хараат бус байдал (үйл ажиллагаа)

2. Засаглал

2.1 Ил тод байдал (хууль тогтоомж)

2.2 Ил тод байдал (үйл ажиллагаа)

2.3 Хариуцлагатай байдал (хууль тогтоомж)

2.4 Хариуцлагатай байдал (үйл ажиллагаа)

2.5 Шударга байдлын механизм (хууль тогтоомж)

2.6 Шударга байдлын механизм (үйл ажиллагаа)

3. Үүрэг оролцоо

3.1 Гүйцэтгэх засаглалд тавих хяналт (хууль тогтоомж ба үйл ажиллагаа)

3.2 Авлигын хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа (үйл ажиллагаа)

Зөвлөхийн гүйцэтгэх ажил

  1. Судалгааны аргачлалыг судлах, үнэлгээг аргачлалын дагуу гүйцэтгэх;
  2. Үнэлгээнд шаардагдах мэдээллийг хүрэлцээтэй эх сурвалжаас, иж бүрэн цуглуулах;
  3. Тогтоосон хугацаанд захиалагчтай уулзалт хийх, мэдээллээр хангах;
  4. Бодитой үнэлгээ өгөх;
  5. Тайлан бэлтгэх;
  6. Үндэслэл бүхий зөвлөмж боловсруулах;
  7. Тайлан ба зөвлөмжийн төсөлд захиалагчаас санал авах;
  8. Захиалагчийн саналд үндэслэн үнэлгээний тайлан, зөвлөмжийн төслийг дахин нягтлах;
  9. Үнэлгээний тайланг тогтоосон хугацаанд захиалагчид хүлээлгэн өгөх;
  10. Үнэлгээний тайланг захиалагчид танилцуулах;
  11. Үнэлгээний дүнг холбогдох байгууллага, олон нийтэд танилцуулах арга хэмжээнд оролцох, дэмжлэг үзүүлэх;
  12. Судалгааны ажлын явцын тайланг 7 хоног бүр захиалагчид хүргүүлэх.

Үнэлгээ хийх арга, зарчим

  1. Судалгааны арга зүй, түүврийн дизайн, мэдээлэл цуглуулах арга, хэлбэр, судалгааны асуулт, ажлын заавар, ажлын хуваарь, үе шат бүхий дэлгэрэнгүй төлөвлөгөө боловсруулж, захиалагч талаар хянуулан баталгаажуулах;
  2. Судалгааны түүвэр (судалгаа авах байгууллага, албан тушаалтны жагсаалт), мэдээллийн эх сурвалжийг захиалагч талтай зөвшилцөн тодорхойлох, баталгаажуулах;
  3. Судалгааны үйл явц иж бүрэн, цуглуулсан мэдээлэл, үнэлгээ, зөвлөмж үндэслэл бүхий байх;
  4. Судалгааны ажлын явцад цуглуулсан өгөгдөл, мэдээлэл болон эцсийн боловсруулсан өгөгдөл, мэдээллийн нууцлалыг хангаж, цахим хэлбэрээр захиалагч талд хүлээлгэн өгөх;
  5. Судлаачийн мэргэжлийн ёс зүйг баримтлах.

Зөвлөхөд тавигдах шаардлага

Зөвлөхийн баг нь дараах мэргэжил, туршлага бүхий 2-3 гишүүнтэй байна:

  1. Улс төрийн шинжлэх ухаан, төрийн захиргаа, эрх зүй болон бусад холбогдох нийгмийн шинжлэх ухааны чиглэлээр магистраас дээш зэрэг хамгаалсан байх;
  2. Улс төрийн институцийн дүн шинжилгээ, бодлогын судалгаа удирдан зохион байгуулж байсан 5-аас доошгүй жилийн туршлагатай байх (ижил төстэй судалгааны жагсаалт, танилцуулга ирүүлэх);
  3. Ил тод, хариуцлагатай байдал болон авлигатай тэмцэх талаарх сургалт, лекцэд хамрагдсан байх;
  4. Монгол Улсын засаглалын тогтолцоо, хууль, эрх зүйн орчны талаар маш сайн мэдлэгтэй байх;
  5. Англи хэлний бичгийн болон ярианы чадвар эзэмшсэн байх;
  6. Товч бөгөөд энгийн иргэн уншиж ойлгоход хялбар байдлаар бичих чадвартай байх;
  7. Бодлогын шинэчлэл, авлигатай тэмцэх, сайн засаглалын чиглэлээр нөлөөллийн үйл ажиллагаанд оролцож, үр дүн гаргасан байх (давуу тал болно);

Санал ирүүлэх

  1. Саналыг 2024 оны 06-р сарын 13-ны өдрийн 17:30 цаг хүртэл Авлигатай тэмцэх газрын байранд хүлээн авна.
  2. Саналд багийн ахлагч болон гишүүдийн талаарх дараах мэдээлэл багтсан байна: 

2.1 Даалгаврын талаарх ойлголт, үнэлгээг гүйцэтгэх төлөвлөгөө, арга барил зэргээ илэрхийлсэн багийн ахлагчийн захидал (2 нүүрээс ихгүй);

2.2 Боловсрол, ур чадварын талаарх мэдээлэл;

2.3 Ажлын туршлагын хураангуй болон уг даалгаврыг гүйцэтгэх чадвартай болохыг нотолсон баримт бичиг;

2.4 Сүүлийн 5 жилийн хугацаанд гүйцэтгэсэн ижил төстэй ажлын талаарх танилцуулга /хамгийн багадаа 2 ажил/;

2.5 Ил тод, хариуцлагатай байдал болон авлигатай тэмцэх талаарх сургалт, лекцэд хамрагдсан талаарх танилцуулга;

2.6 Бодлогын шинэчлэл, авлигатай тэмцэх, сайн засаглалын чиглэлээр нөлөөллийн үйл ажиллагаанд оролцож, үр дүн гаргасан талаарх танилцуулга;

2.7 Даалгаврыг гүйцэтгэх хугацаа болон үнийн санал, зардлын тооцоо; 

2.8 Англи хэлний бичгийн болон ярианы чадварыг нотолсон мэдээлэл.

АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР