Үндэслэл
“Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын Зорилго 5-д “... шударга ёсны тогтолцоо төлөвшсөн, авлигагүй улс болно.” гэж, Зорилт 5.6-д “Үндэсний шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх замаар авлига, албан тушаалын гэмт хэргийг бууруулна.” гэж тус тус заасан. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр бол дээрх урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх дунд хугацааны хөгжлийн зорилтот хөтөлбөр тул үндэсний шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх, төлөвшүүлэх нь тус Хөтөлбөрийн үндсэн зорилго юм.
Дэлхийн 100 орчим улс орон Транспэрэнси Интернэшнл байгууллагаас гаргасан аргачлалын дагуу үндэсний шударга ёсны тогтолцоондоо үнэлгээ хийсэн бөгөөд манай улсын хувьд /зөвхөн “Авлигатай тэмцэх байгууллага” тулгуур багана хүрээнд хийсэн/ уг тогтолцооны өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлон суурь түвшинг тогтоох шаардлага зүй ёсоор тулгарч байна. Үндэсний шударга ёсны тогтолцооны үнэлгээ нь 4 суурь, 13 тулгуур баганыг хамрах бөгөөд суурь болон тулгуур багана бүрийн ил тод, хариуцлагатай, хараат бус, шударга байдлыг үнэлэх ажлыг зөвлөх, эсхүл зөвлөх багаар гүйцэтгүүлнэ.
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Үндэсний шударга байдлын тогтолцооны суурь түвшин тогтоох судалгааг 2024 онд зохион байгуулахаар төлөвлөсөн болно.
Зорилго
Монгол Улсын Үндэсний шударга ёсны тогтолцооны “Хэвлэл мэдээлэл” тулгуур баганыг батлагдсан аргачлалын дагуу үнэлэх, тайлан, зөвлөмж боловсруулах.
Хамрах хүрээ
Тулгуур баганыг дараах үзүүлэлтээр үнэлнэ:
1. Чадавх
1.1 Нөөц (хууль тогтоомж)
1.2 Нөөц (үйл ажиллагаа)
1.3 Хараат бус байдал (хууль тогтоомж)
1.4 Хараат бус байдал (үйл ажиллагаа)
2. Засаглал
2.1 Ил тод байдал (хууль тогтоомж)
2.2 Ил тод байдал (үйл ажиллагаа)
2.3 Хариуцлагатай байдал (хууль тогтоомж)
2.4 Хариуцлагатай байдал (үйл ажиллагаа)
2.5 Шударга байдлын механизм (хууль тогтоомж)
2.6 Шударга байдлын механизм (үйл ажиллагаа)
3. Үүрэг оролцоо
3.1 Авлигын үйлдлийг мөрдөх, илчлэх
3.2 Авлига, түүний нөлөөллийн талаар олон нийтэд мэдээлэх (үйл ажиллагаа)
3.3 Засаглалын асуудлаар олон нийтэд мэдээлэх (үйл ажиллагаа)
Зөвлөхийн гүйцэтгэх ажил
Үнэлгээ хийх арга, зарчим
Зөвлөхөд тавигдах шаардлага
Зөвлөхийн баг нь дараах мэргэжил, туршлага бүхий 2-3 гишүүнтэй байна:
Санал ирүүлэх
1. Саналыг 2024 оны 06-р сарын 13-ны өдрийн 17:30 цаг хүртэл Авлигатай тэмцэх газрын байранд хүлээн авна.
2. Саналд багийн ахлагч болон гишүүдийн талаарх дараах мэдээлэл багтсан байна:
2.1 Даалгаврын талаарх ойлголт, үнэлгээг гүйцэтгэх төлөвлөгөө, арга барил зэргээ илэрхийлсэн багийн ахлагчийн захидал (2 нүүрээс ихгүй);
2.2 Боловсрол, ур чадварын талаарх мэдээлэл;
2.3 Ажлын туршлагын хураангуй болон уг даалгаврыг гүйцэтгэх чадвартай болохыг нотолсон баримт бичиг;
2.4 Сүүлийн 5 жилийн хугацаанд гүйцэтгэсэн ижил төстэй ажлын талаарх танилцуулга /хамгийн багадаа 2 ажил/;
2.5 Ил тод, хариуцлагатай байдал болон авлигатай тэмцэх талаарх сургалт, лекцэд хамрагдсан талаарх танилцуулга;
2.6 Бодлогын шинэчлэл, авлигатай тэмцэх, сайн засаглалын чиглэлээр нөлөөллийн үйл ажиллагаанд оролцож, үр дүн гаргасан талаарх танилцуулга;
2.7 Даалгаврыг гүйцэтгэх хугацаа болон үнийн санал, зардлын тооцоо;
2.8 Англи хэлний бичгийн болон ярианы чадварыг нотолсон мэдээлэл.
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР