Малайзын Ерөнхий сайд асан Махатхир авлигын эсрэг шалгалттай нүүр туллаа

A- A A+
Малайзын Ерөнхий сайд асан Махатхир авлигын эсрэг шалгалттай нүүр туллаа

Тус улсын Ерөнхий сайд асан Махатхир Мохамадыг түүний хүүхдүүдтэй холбоотой авлигын хэрэгт холбогдуулан шалгаж байгаа гэж Малайз улсын Авлигатай тэмцэх хороо мэдэгдлээ.

Малайзын Авлигатай тэмцэх хорооны Тэргүүн Комиссар Азам Баки хэлэхдээ, "авлигын хэргээр шалгагдаж байгаа хүмүүсийн дунд Махатхир байна” гэв.

Тэрээр сэтгүүлчдэд хэлэхдээ "Хэргийн дүгнэлтийг хэлэх тохиромжтой цаг иртэл мөрдөн байцаалтын ажиллагааг эхлээд дуусгая" хэмээжээ.

Малайз улсыг 1981-2003, 2018-2020 онуудад удирдаж байсан Махатхирын хэвлэлийн төлөөлөгч тайлбар өгөхөөс татгалзсан байна.

Өнгөрөгч нэгдүгээр сард Малайзын авлигатай тэмцэх хорооноос Махатхирын хоёр том хүү Мирзан Махатхир, Мохзани Махатхир нарт Пандора болон Панамын баримт бичгүүдийг задруулсантай холбогдуулан мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд хөрөнгө орлогоо мэдүүлэхийг үүрэг болгожээ.

98 настай Махатхир одоогийн Ерөнхий сайд Анвар Ибрахимыг шүүмжилдэг гэдгээрээ алдартай. Анвар 2022 онд эрх мэдэлтнүүдийн дундах авлигыг устгах хөтөлбөр хэрэгжүүлж сонгуульд ялалт байгуулж байсан.

1990-ээд оны үед Махатхирын орлогчоор ажиллаж байсан Анвар авлигыг устгах хөтөлбөрөө улс төрийн өрсөлдөгч нарынхаа эсрэг ашигласан гэх олны буруутгалыг няцааж, авлигатай холбоотой аливаа хэрэгт хөндлөнгөөс оролцоно гэдгээ мэдэгджээ.

Өнгөрсөн хоёрдугаар сард Малайзын Авлигатай тэмцэх хорооноос Сангийн сайд асан, Махатхирын холбоотон Даим Зайнуддин болон түүний эхнэрийг хөрөнгө орлогын мэдүүлгээ үнэн зөв өгөөгүй нуун дарагдуулсан хэргээр буруутгасан.

Махатхирын хоёр дахь хүү Мохзани Махатхир өнгөрсөн сард Bloomberg News-т өгсөн ярилцлагадаа мөрдөн байцаалтын явцад аавыгаа "гол сэжигтэн" хэмээжээ.

 

Эх сурвалж: https://www.aljazeera.com/economy/2024/4/26/malaysias-ex-pm-mahathir-faces-anticorruption-probe