Түр хүлээнэ үү
contact@iaac.mn
(976) 110
Гомдол гаргах
En
En
Бидний
тухай
Эрхэм зорилго, үндсэн зарчим, түүхэн замнал
Бүтэц, зохион байгуулалт
Удирдлага
Үйл ажиллагааны баталгаа
Хууль эрх зүй
Удирдлагаас баталсан шийдвэр /тушаал, зөвлөмж/
Хуульчилсан акт, дүрэм, журам, маягтын загвар
Харилцаа, хамтын ажиллагаа
ТББ хамтын ажиллагаа
Гадаад харилцаа
Гишүүнчлэл
Олон улсын туршлага
Ил тод
байдал
Байгууллагын үйл ажиллагаа
Жил, хагас жилийн үйл ажиллагааны тайлан
Жилийн төлөвлөгөө
Хэрэгжиж буй төслийн төсөв, санхүүгийн ил тод байдал
Хүний нөөц
Авлигатай тэмцэх газрын төрийн тусгай албан тушаалд анх орох иргэнээс мэргэшлийн шалгалт авах журам
Сул орон тооны зар
Ёс зүйн дүрэм
Сахилгын дүрэм
Шалгаруулалтын талаарх мэдээ
Шилэн данс
Урьдчилан сэргийлэх,
соён гэгээрүүлэх
Урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа
Авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах чиглэлээр
Зөвлөмж
Хэлэлцүүлэг
OECD Үнэлгээний тайлан
НҮБ-ын конвенц
Авлигын индекс /TI/
Соён гэгээрүүлэх үйл ажиллагаа
Ном, гарын авлага
Хэвлэмэл материал, сурталчилгаа
Видео
Сургалтын слайд, танилцуулга
Олон нийтийг хамарсан арга хэмжээ
Уралдаан, тэмцээн
Подкаст нэвтрүүлэг
Радио контент
Хяналт шалгалт,
дүн шинжилгээ
Хууль тогтоомж
Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний алба
Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн мэдээллийн систем
Төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлэг /хураангуй/
Судалгаа шинжилгээ
Видео сургалт сурталчилгаа
Сурталчилгаа
ХАСХОМ цахим систем видео хичээл
ХАСХОМ шторк
Статистик, сургалт мэдээлэл
Статистик
Сургалтын мэдээлэл
Тоон мэдээлэл
Маягт
Хяналт шалгалтын алба
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг
Авлига, ашиг сонирхлын зөрчил
Хасхом хяналт шалгалт
Зөвлөмж, гарын авлага, материал
Зөвлөмж
Ном, гарын авлага
ЭБАТ - ны сайн туршлага, санаачилга
Мөрдөн
шалгах
Мөрдөн шалгах үйл ажиллагаа
Статистик мэдээлэл
Эрэн сурвалжилж байна
Өргөдөл, гомдлын шийдвэрлэлт
Эрүүгийн хэргийн шийдвэрлэлт
Судалгаа
шинжилгээ
Авлигын эрсдэлийн үнэлгээ
Шударга байдлын үнэлгээ
Хүүхдийн шударга байдлын судалгаа
Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаарх төсөөллийн судалгаа
Авлигын төсөөллийн индекс /ТИ/
"Шударга ёс" сэтгүүл
Хэвлэмэл материал
Бусад судалгаа, шинжилгээ
Өргөдөл, гомдол, мэдээлэл
Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг
Авлигын индексийн судалгаа /2009, 2011, 2013/
Төрийн байгууллагын шударга байдлын түвшинг үнэлэх судалгаа /2010, 2012, 2014/
Бусад
Авлигатай тэмцэх
Үндэсний хөтөлбөр
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн зорилт ба хэрэгжилт
Олон нийтийн
зөвлөл
Гомдол гаргах
contact@iaac.mn
(976) 110
card
Бидний
тухай
Эрхэм зорилго, үндсэн зарчим, түүхэн замнал
Бүтэц, зохион байгуулалт
Удирдлага
Үйл ажиллагааны баталгаа
Хууль эрх зүй
Удирдлагаас баталсан шийдвэр /тушаал, зөвлөмж/
Хуульчилсан акт, дүрэм, журам, маягтын загвар
Харилцаа, хамтын ажиллагаа
ТББ хамтын ажиллагаа
Гадаад харилцаа
Гишүүнчлэл
Олон улсын туршлага
Ил тод
байдал
Байгууллагын үйл ажиллагаа
Жил, хагас жилийн үйл ажиллагааны тайлан
Жилийн төлөвлөгөө
Хэрэгжиж буй төслийн төсөв, санхүүгийн ил тод байдал
Хүний нөөц
Авлигатай тэмцэх газрын төрийн тусгай албан тушаалд анх орох иргэнээс мэргэшлийн шалгалт авах журам
Сул орон тооны зар
Ёс зүйн дүрэм
Сахилгын дүрэм
Шалгаруулалтын талаарх мэдээ
Шилэн данс
Урьдчилан сэргийлэх,
соён гэгээрүүлэх
Урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа
Авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах чиглэлээр
Зөвлөмж
Хэлэлцүүлэг
OECD Үнэлгээний тайлан
НҮБ-ын конвенц
Авлигын индекс /TI/
Соён гэгээрүүлэх үйл ажиллагаа
Ном, гарын авлага
Хэвлэмэл материал, сурталчилгаа
Видео
Сургалтын слайд, танилцуулга
Олон нийтийг хамарсан арга хэмжээ
Уралдаан, тэмцээн
Подкаст нэвтрүүлэг
Радио контент
Хяналт шалгалт,
дүн шинжилгээ
Хууль тогтоомж
Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний алба
Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн мэдээллийн систем
Төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлэг /хураангуй/
Судалгаа шинжилгээ
Видео сургалт сурталчилгаа
Сурталчилгаа
ХАСХОМ цахим систем видео хичээл
ХАСХОМ шторк
Статистик, сургалт мэдээлэл
Статистик
Сургалтын мэдээлэл
Тоон мэдээлэл
Маягт
Хяналт шалгалтын алба
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг
Авлига, ашиг сонирхлын зөрчил
Хасхом хяналт шалгалт
Зөвлөмж, гарын авлага, материал
Зөвлөмж
Ном, гарын авлага
ЭБАТ - ны сайн туршлага, санаачилга
Мөрдөн
шалгах
Мөрдөн шалгах үйл ажиллагаа
Статистик мэдээлэл
Эрэн сурвалжилж байна
Өргөдөл, гомдлын шийдвэрлэлт
Эрүүгийн хэргийн шийдвэрлэлт
Судалгаа
шинжилгээ
Авлигын эрсдэлийн үнэлгээ
Шударга байдлын үнэлгээ
Хүүхдийн шударга байдлын судалгаа
Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаарх төсөөллийн судалгаа
Авлигын төсөөллийн индекс /ТИ/
"Шударга ёс" сэтгүүл
Хэвлэмэл материал
Бусад судалгаа, шинжилгээ
Өргөдөл, гомдол, мэдээлэл
Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг
Авлигын индексийн судалгаа /2009, 2011, 2013/
Төрийн байгууллагын шударга байдлын түвшинг үнэлэх судалгаа /2010, 2012, 2014/
Бусад
Авлигатай тэмцэх
Үндэсний хөтөлбөр
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн зорилт ба хэрэгжилт
Олон нийтийн
зөвлөл
Мэдээлэл
Мэдээллүүд
Уралдаан, тэмцээн
Авлига гуайг адгаас нь
Авлига гуайг адгаас нь
Naranchuluun
2011-06-29
Уралдаан, тэмцээн
4183
уншсан
1
минут уншина
A-
A
A+
Манай нэгэн нэр төртэй улстөрч саяхан телевизээр үг хэлэхдээ авлигыг Монголд найман жилийн дотор ор мөргүй арилгаж болно гэлээ. Уг нь худлаа ярихааргүй хүн. Мөн хашиж байсан албан тушаал нь ч ийнхүү хазааргүй морь шиг туух нөхцөл олгох ёсгүй нэгэн. Тэгээд бас гадаад дотоодгүй тэнэн, гажиг үсэгтэй ном үзэж, гахай шувууны мах идсэн нөхөр гэж байгаа.
Нөгөө талаас түүнийг авлига хэмээх “мангасыг” дарах айхтар жор олсон байхыг үгүйсгэхийн арга алга. Монгол Америк биш. Цөөхөн хүнтэй. Нэг хоёрыг нь цаазлаад орхихоор авлига энэ тэр бодохоо болих магадлал бий. Айна гэсэн үг. Энэ нь бидний манжид 300 жил дарлуулсны ач. Уг нь тийм ч туулай шиг зүрхтэй хүмүүс байгаагүй юм шүү дээ.
Яагаад ингэхэд миний бие иймэрхүү юм дурсав гэхээр дэлхий нийт авлигыг багасгана л гэж ярьж байна. Түүнээс биш шууд устгачихсан туршлага алга. Жор алга. Түүхэнд аймаар аймаар дарангуйлагчид төрсөн боловч түүнийг дагаад авлига бүүр ч их цэцэглэж байж. Бас хаана ядуурал байна, тэнд авлига өсөн үржинэ.
Ингэхэд яахаараа тартагтаа тулсан ядуу нөхөр өөрийгөө яая гэж байж авлига өгдөг юм хэмээн та бодож байж магадгүй. Тийм биш. Ядуурлын сүүдэр нь ихэвчлэн боловсролгүй, мэдээлэлгүй орчин байдаг. Ийм л орчин авлига гуайн үүрээ засах хамгийн таатай нөхцөлийг бүрдүүлдэг ажээ.
Авлигыг нэгмөсөн булшлах мундаг арга байхгүй гэж дээр хэлсэн. Тэгэхээр янз бүрийн аргаар хавсайдаж л байж түүнийг багасгана. Магадгүй устгаж ч болно. Ер нь авлигыг устгана гэдэг хүний төрөлхийн нэгэн араншин болох шуналыг хазаарлана гэсэн үг шүү дээ. Мөн шунал гэдэг тийм ч муу муухай зүйл биш. Огт шуналгүй байна гэж хаашаа харсан юм байхав. Бас үүнийг ямар амьдрал гэхэв. Би шуналгүй гээд шав шалдан явдаг хүн байхгүй.
Ингэхэд хүнд тэрхүү төрөлхөөс заяасан шуналыг хүүхэд байхад нь аль тийш чиглүүлэх вэ гэдгээс л их зүйл хамаардаг бололтой. Ирээдүйн авлигач төрөх эсэх чухам энэ үед л шийдэгддэг аж. Энд хүүхэд хэмээн ихэд тусгайлан онцолсон нь хэд хэдэн учир жанцантай. Тухайлбал, шунал нь аль эрт муу зүг рүүгээ хазайсан хөгшин баагийнуудыг өөрчилнө гэдэг бүтэшгүй зүйлийн нэг яах аргагүй мөн. Мянган мундаг хууль гаргаад нэмэргүй. Харин хүүхэд өөр. Тэд юу ч бичиж болох цагаан цаастай адил цас шиг ариухан амьтад төрдөг. Гэвч бид эвддэг. Бас авлигач болох эхний суурийг нь тавьдаг. Яаж гээч? Дөнгөж төрөөд уйлахаар нь мөөмөө өгдөг нь авлигад сургаж байгаа эхний хичээл. Уг нь цагаар хөхүүлдэг бол юу гэж уйлахав. Дараа нь мань нөхөр давраад байнга тэврүүлдэг зан сурна. Жаахан томроод ирэхээрээ чихэр өгөхгүй бол саваад уначихдаг болно. Энэ маягаар ирээдүйд алдартай авлигач болох хичээл үргэлжилнэ дээ. Аяга тавгаа угааж, гэрээ сайн цэвэрлэсэн байна гээд ээж нь мөнгө өгнө. Түүний дараа мөнгө өгөхгүй бол хөдлөхөө больдог. Тэр авлигачийн хичээлээ маш сайн сурч буйн жишээ энэ. Мөн эцэг эх нь хүүхдээ урамшуулаад байна хэмээн бодовч, ирээдүйд хэн нэгнээс шан харамж авах ичих булчирхайгүй болгон дасгаж буйн дээд хэлбэр.
Уг нь зайлуул тэрхүү бяцхан амьтан мөнгө төгрөгөнд шунах уу, хоол цайнд шунах уу гэдгээ хараахан тодорхойлоогүй байдаг цаг. Тиймээс авлигыг гагцхүү хойч ирээдүй болсон үр хүүхдийнхээ тархинд муухай зүйл гэдгээр нь суулгаж өгөх хэрэгтэй гэнэ. Ямартай ч гадныхан ингэж үзэх болсон байна. Яг компьютерийн программ шиг. Түүнээс биш одоогийн манайхан шиг угийн багаасаа авлигад дасчихсан нөхрийн цалинг нэг сая болгоод тус нэмрээ тун бага өгөх байх. Мөн авсан, өгсөн хоёрыг нь зэрэг шийтгэх заалттай тийм инээд барсан хууль гаргаад багасгана гэвэл горьдсоны гарз. Уг нь энэ дэлхий дээр авлигыг багасгахад эрхэм сэтгүүлчид ихээхэн үүрэг гүйцэтгэдэг юм гэнэ лээ. Даанч манай сэтгүүлчид бусдынхаа л адил багаасаа авлигад сурсан, дээр нь гүтгэсэн гээд шууд шоронд хийчих хуультай, хоорондоо эв түнжингүй, хэсэг бүлэгт үйлчилдэг гээд олон шалтгаанаас үүдэн авлигад өөрсдөө тун хайртай болчихсон. Тийм учир түүнтэй тэмцээд багасгана хэмээн ойрын хэдэн жилдээ тэднээс ямар нэг нааштай юм хүлээх хэрэггүй. Хайнагийн шар тугаллахыг хүлээсэнтэй адил болно. Харин авлигыг адгаас нь буюу дөнгөж төрсөн хүүхдэд жигшүүлэхээс эхэлбэл найман жил нь юу юм бэ гэхэд 20-иод жилийн дараанаас үр дүнгээ өгч магадгүй. Ийм л байна.
Зарим нэг нь ном эрдэмд шунаад цагаан солиотой болсон ч гэх нь бий. Эд хөрөнгийн шунал гэж байна. Албан тушаалд шунана. Харин албан тушаалаа ашиглаад, тэртэй тэргүй үзүүлэх ёстой үйлчилгээнийхээ төлөө, эсвэл хэн нэгнийг хэрэг ял, алба гувчуур зэргээс чөлөөлөн, түүнийхээ оронд шан харамж авах шуналыг л авлига гээд байх шиг.
Юуны өмнө үр хүүхдийнхээ тархинд байгаа шуналыг манайхан эртнээс зөв тийш нь залан чиглүүлэх хэрэгтэй. Амар хялбар аргаар мөнгө олох аргад бус спорт, ном эрдэмд шунадаг болго. Боловсрол эзэмшүүлэх хэрэгтэй. Бас ичих булчирхайг нь тун сайн хөгжүүлэх нь чухал.
Сэтгүүлч Д.БААСАНЖАРГАЛ
Naranchuluun
ВА-ийг үүсгэн байгуулагч, Докторант, IT инженер, технологийн зөвлөх
Бусад нийтлэл
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх Үндэсний хорооны тогтоолыг төрийн өмчит хуулийн этгээдүүдийн удирдлагад гардуулав
Сонгуульд нэр дэвшигч нарт зориулсан гарын авлагыг гаргалаа
ХАСХОМ гаргах албан тушаалтны жагсаалтыг шинэчлэн баталлаа
Авлигын шалтгаан нөхцөл, хор хөнөөл сэдвээр иргэдэд сургалт зохион байгууллаа
Иргэн, хуулийн этгээдээс 83 өргөдөл, гомдол хүлээн авав
Төлөвлөгөөт хяналтаар 47 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав
Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
“ШУДАРГА ЁС” ОНОЛ,ПРАКТИК, АРГА ЗҮЙН СЭТГҮҮЛД НИЙТЛҮҮЛЭХ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БҮТЭЭЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА
Иргэн, хуулийн этгээдээс 98 өргөдөл, гомдол хүлээн авав
Төлөвлөгөөт хяналтаар 58 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав