Шинэ авлигачдад өгөх зөвлөгөө

A- A A+
Шинэ авлигачдад өгөх зөвлөгөө
Та бидний нүдэн дээр төрөөс тэрбумтангууд төрөөд байна. Тэрбумтанаа болиё гэхэд цалингаасаа өөр орлогогүй хэвтэж хичнээн тансаг амьдарч байна даа. Мөн атаархмаар байгаа биз. Тэхээр танд чадвар мэдлэг боловсрол хамаа алга албан тушаал бол баялаг мөн гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Төрийн албан тушаал өндөр байхын хирээр төдий чинээ их баялаг хуримтлуулж чадна. Энө бол манай үеийн таны өмнөх үеийн ч авилагчдын алтан дүрэм. Тэхээр та тэргүүний авилагч болохын тулд заавал төрд шургалсан байх хэрэгтэй. Төрийн алба дотроо бас ялгаатай. Гааль, цагдаа, газарын албанаа орж амжвал бүүр тэнгэрийн умдаг атгалаа гэж бодож болно. Ийм газар орход мөнгө битгий харамла. За тэгээд тун болохгүй бол төрийн өмчит сургуулийн багш, эмнэлэгийн газар орсугай, хороон дарга , багийн даргыг ч бүү гол. Сургуулийн хүүхэд ядарсан өвчтөн, мунгинасан иргэдийг шоглоод байхад под гээд явчихна. Эндээс авилга гэдэг юу болох нь харагдаж байгаа биздээ. Нэгдүгээрт Заавал төрийн алба хаагч болох ёстой. Хоёрдугаарт. Та албан тушаалаа ашиглаж мөнгө олох хүсэл сонирхол, шунал хэрэгтэй. Нэгэнт л олны хөрөгөнд хуруу дүрэхээр бат шийдсэн бол бас дараахи зөвлөгөө тус болно

Авлигын хуулийг сайн судла. Тэр хуулинд “Албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олход урвуулан ашиглах, бусдад давуу эрх олгох, иргэд хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах,үйлдэл, эс үйлдхүйгээр илрэх, аливаа эрх зүйн зөрчлийг хэлнэ” гээд өнөө “АВЛИГА”-ыг чинь жирийн хүнд бол ойлгохгүйгээр зориуд гэмээр хуулийн модон хэлээр бичсэн байгаа. Харин ”авилга” албан тушаалын гэмт хэрэгийг олон улсын хэмжээнд бол тогтсон тодорхойлолт байдаг. “Итгэж сонгосон албан тушаалтан албан тушаалаа урвуулан ашиглахыг хэлдэг”гэжээ. Тэгээд тэднийг илрүүлэх ,барих, шийтгэхэд тун амар. Засгийн машинаар охиноо онгоцны буудал хүргэж өгсөн хотын даргыг таныг төрийн унаагаар аминдаа ашигла гэж томилоогүй гээд авилгалын комиссарт мэдэгдэж ажлаас халуулсан байна. Хөрөнгө орлого , байшин барилга нь цалингаас нь илүү гарсан төрийн том албан тушаалтанг авилгалын комиссар дуудаад өмчөө хаанаас авсанаа хэл гэж шалгадаггүй, Зүгээр л тэр нөхөрийг төрд ажиллах нэр дэвших эрхээсээ татгалзана уу гэж эелдэгээр гуйж зөвшөөрөхгүй бол төрд ажиллах итгэлгүй гэсэн хар тамга дардаг байна. Манай хууль бол дэндүү их бололцоотой. Гэхдээ шинэ залуу анх удаагаа үзэж тарах гэж байгаа эхлэн хийгч авилгач нар гэндэв. Хашир туршлагатай авилгач нар үүнийг ингэж тайлбарладаг. Албан тушаалын эрх мэдлээ гэдэг нь төрийн өндөр албан тушаалд хүр гэсэн үг. Хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах гэдэг нь, би хувиа бододгүй, ард түмний сайн сайхны төлөө үүнийг хийж байна гэж үргэлж ярьж сур гэсэн утга, Бусдад давуу эрх олгох гэдэг нь өөрийнхөө компанитай юмуу, сайн итгэлт нөхөртэйгөө хуваа гэж байгаа үг гэнэ. Дараа нь дээрх хавсарсан нийлмэл өгүүлбэрийн хоёрдугаар хэсэгт ....иргэд хуулийн этгээдээс тэрхүү давуу байдлыг олж авах үйлдэл эс үйлдхүйгээр илрэх гэдэг нь Иргэн аж ахуйн нэгж танд ханшийн хэмжээний мөнгө бариад ирэх хүртэл нь та хүнд суртал гарган зовоо, тарчлаа, тамла гэсэн заалт гэнэ. Үйлдэхүй гэдэг нь өгч авч байгаа газар буюу үйлдэл дээрээ гардуулахгүй байхыг анхааруулсан заалт байдаг гэж алдарт гавъяат авилгач нар тайлбарлаж байна. Эс үйлдэхүй гэж нэг үг нь болохоор та дарга байгаад цэргүүд чинь албан тушаалаа ашиглан мөнгө хийгээд явах бололцоог олго, мэдсэнч мэдээгүй царай гарган хувь хүртэхийг хэлдэг байна. Бүүр товчоор хэн бүхэнд ойлгомжтойгоор” Авилга” гэдэгийг тайлбарлавал Төсөв, хөрөнгө оруулалт, төрийн үйлчилгээнээс хулгай хийхийг авилга гэдэг юм . Алба н тушаалаа ашиглагч”авилагч” төрийн түшмэл, хармааны хулгай ч хоёрыг онолын хэмжээнд ялгахад тун бэрхшээлтэй байдаг.

Ганзагын наймааны алтан үе өнгөрсөн гэдэг шиг авилгалын цэцэглэлтийн үе өнгөрч байгааг сайн тооцох хэрэгтэй. Юмыг баараггүй хийхийн тулд дээвэр туургатай байх хэрэгтэй. Хашир авилгач нарын дээвэр гэдэг нь заавал нэг том хүн байж тэр хүндээ олсон мөнгөнөөсөө гучин хувь өгнө. Туурга гэдэг нь бол хууль хяналтаар хамгаалуулна. Түүнд бас гучин хувь. Улс төрийн сонгууль түүнд бас гучин хувь. Танд анхны авилгын дээжээс ердөө арван хувийн ашиг авчирна. Гэвч сэтгэлээр унах хэрэггүй хоёр гуравдахь төслийг ганцаараа ч хэрэгжүүлж болно. Та тэртээ тэргүй дээвэр туургатай болсон юм чинь. Юм баараггүй нь дээр болгоомжлол илүүдэхгүй. Жирийн иргэд ,хэвлэл мэдээлэл, авилгатай тэмцэх газараас болгоомжил. Авилгатай тэмцэх газар гэдэг зөвхөн төрийн алба хаагч таныг өмч хусчихаж магадгүй гэж хардаж байгуулагдсан юм. Иргэн иргэнийхээ өмчийг хулгай хийнэ үү авилгачидтай тэмцэх газарт бол пад байхгүй. Харин шинэ авилгач танд бол хамаатайгаас гадна золгүй тохиолдол болбол амьдрал хувь заяатай чинь ярина. Тэд ажлаас чинь халж, 5-10 жилийн ял оноож, сонгуульд нэрийг чинь дэвшүүлэхгүй хавчиж чадна.Гэвч төрийн алба хаагч шинэ залуу “авилгач” танд давуу тал бий. Нэгдүгээрт Нэг зуу гаруй мянган төрийн алба хашигчаас нэг хоёроос өөр хүн баригдаагүй байхад тийм тэнгэр нь хаячихсан хүн гэж хаа байдаг юм бэ. Хажууд чинь Хан уул дүнхийж байхад гурав хонолгүй баригддаг дүүрчихсэн хулгайч вэ гэдэг шиг юм болно биздээ. Таны давуу тал бол Авилгалтай тэмцэх газар жар далуулаа,харин төрийн хөрөнгө завшигч нар бол олуулаа,Өөртөө итгэлтэй байх . Авилгалтай тэмцэх газар тэр олон арван зуун мянган албан тушаалаа ашгилсан хулгайч нартай хөөцөлдөж байснаас цэвэр шударга ,хусчихдагийг нь биш хумсалдагийг нь олж илрүүлбэл арай цөөнц биздээ. Шинэ залуу авилгач танд төрд ер нь хөрөнгө үлдсэн юм уу ямар хөрөнгө байна гэх асуулт тулгарна. Монгол дахь авилгын хэмжээг олон улсын жишгээр тодорхойлов.Төсөв, төсөвийн хөрөнгө оруулалт, төрийн өмчит аж ахуйн нэгжийн хөрөнгө, төрийн үйлчилгээг нэмээд гаргадаг юм байна. Түүн дээр далд эдийн засаг 30 хувьтай гэж үзвэл ард түмэнд оногдох одоогоор авилагчдын хармаагаар яваа хөрөнгө 5 орчим тэрбум доллор болж байна. Өөрөөр хэлбэл бидний сонгосон томилсон төрийн албан тушаалтангуудын өмнө авилгачдын авхаалж самбаа шандасыг сорих тэрбум тэрбум доллор жил бүр нэмэгдэнэ. Мөн шунал хөдөлгөм байгаа биз.

Сэтгүүлч Г.ДАШРЭНЦЭН