Хүмүүс өдөр тутмынхаа ажил амьдралд эрх зүйн төдийгүй, ёс зүйн хэм хэмжээг мөрдлөгө болгодог.Ёс зүй гэдэг нь тухайн мэргэжлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд тавигдах ёс суртахууны өвөрмөц хэм хэмжээнээс гадна хүнлэг, энэрэнгүй байж ажил мэргэжлээ өндөр ур чадвартайгаар хийж гүйцэтгэхийг давхар шаарддаг билээ. Өөрөөр хэлбэл төрийн албан хаагчийн үйл ажиллагаа нь ямагт хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол, нэр төр, алдар хүндийг хөндөж байдаг тул түүний хийсэн үйлдэл бүхэн зөвхөн хуулийн хүрээнд хийгдэх шаардлага нийгмийн болон эрх зүйн зүгээс тавигддаг.Ёс зүй нь зарим тохиолдолд эрх зүйгээс ч ихээхэн хүчтэй байдаг нь хүмүүс түүнийг ямар нэгэн албадлагүйгээр өөрсдөө тогтоож ,урт удаан хугацааны туршид зан үйлээрээ журамлан зохицуулж ирсэнд оршдог.Нийгмийн уур амьсгал бүрэлдэн тогтоход ёс зүй нь хоёр талт нөлөө үзүүлсээр ирсэн.Ёс зүй цэвэр байвал нийгэмд эерэг нөлөө үзүүлж, хөгжин бэхжихийн нөхцөл болох бөгөөд хэрэв доройтвол сөрөг нөлөө үзүүлж , нийгэм уруудахын үндэс болдог.
Ёс зүй зөрчигдөхөд нөлөөлдөг тухайн бие хүний зан чанарын онцлогууд гэж байдаг. Тухайлбал үзэн ядах, хайрлах сэтгэл, мөнгө, алдар хүнд, нэр төртэй байх хүсэл эрмэлзэл, атаархал, хардалт, сэрдэлт гэх зэрэг хувь хүний зан чанарууд нь ёс зүй зөрчихөд өөрийнх нь зүгээс хүргэдэг бөгөөд үүнийг ёс зүйн бус асуудал /non-ethical consideration/ гэдэг. Өөрөөр хэлбэл эдгээр нь ёс зүй зөрчих үйлдлийг хийлгэхэд цаанаас нь өдөөж байдаг хүчин зүйл юм. Шийдвэр гаргагч бүрт аливаа нэг шийдвэр гаргахад хувь хүний зан чанар нь заавал нөлөөлж байдаг бөгөөд энэ зан чанараасаа давж ёс зүйн дагуу шийдвэр гаргах нь тухайн ажилтны эр зоригоос ихээхэн шалтгаалдаг. Ямар ч албан тушаалтан, албан хаагчид мэргэжил дээрээ алдахаас илүү ёс зүйн алдаа гаргах нь илүү байдаг. Ёс зүйн алдаа нь цаашлаад мэргэжлийн алдаанд хүргэдгийг санууштай. Харилцаа ёс зүйн нэг элемент болох нь Хүний өдөр тутмын ердийн амьдрал ахуйгаас эхлээд улс төр, эдийн засаг, соёл, боловсрол, шинжлэх ухаан, хууль зэрэг нийгмийн бүхий л салбарын үйл ажиллагаа харилцааны тусламжтайгаар явагдаж байдаг. Харилцаа нь янз бүрийн түвшинд улс үндэстэн, иргэд, хамт олон, байгууллага, хувь хүмүүсийн хооронд явагддаг бөгөөд үүнийхээ дагуу талуудын харилцан үйлчлэл, нийгмийн ач холбогдолоороо янз бүр байна. Тиймээс харилцааг эдийн засаг, социологи, угсаатан судлал, сэтгэл судлал гэх мэт олон шинжлэх ухаан тал бүрээс нь судалдаг. Түүнчлэн харилцааг ёс зүйн нэг элемент болгож судалдаг билээ. Жишээнь: Оросын сэтгэлзүйчдийн тогтоосноор хуулийн ажилтнуудын үйл ажиллагаанд мэргэжлийн зүгээс дараах шаардлага заавал тавигддаг байна.
Тэдгээрээс хуулийн ажилтнуудад хамгийн чухал нь хүнтэй харилцах эв дүй буюу харилцааны соёл гэдгийг эрдэмтэд тогтоосон байна.
Эндээс харилцаа нь ёс зүйн ямар чухал элемент болох нь харагдаж байна. Ёс зүйг дан ганц дүрмээр зохицуулж болохгүй бөгөөд ёс зүйн дүрэм бол ёс зүйн наад захын дагаж мөрдөх хэм хэмжээг тогтоож өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл хориглосон, үүрэг болгосон хэм хэмжээнүүдийг багтаасан байдаг.
Ёс зүйн алдаа гаргасан албан тушаалтны үйлдэл болон эс үйлдэхүйд гомдол гаргавал хаана, хэнд, ямар хэлбэрээр гаргах вэ? Ёс зүйн дүрэм хэрэглэж байгаа төрийн байгууллагууд бүгд өөрийн байгууллага дээр ёс зүйн хороотой байдаг. Гомдлоо иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл гомдол гаргах журмын тухай хуулийн дагуу гаргана. Энэ хууль нь иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж өргөдөл, гомдол гаргах, түүнийг байгууллага, албан тушаалтнаас шийдвэрлэх үйл ажиллагааг зохицуулдаг. Энэ хуулийн дагуу гомдол гаргахад өргөдөл гомдол гаргах эрх бүхий этгээд нь : Монгол улсын иргэн, Монгол улсын нутаг дэвсгэрт байгаа гадаадын иргэн , харяалалгүй хүн байна.