Эрх мэдэлтэй ард түмэн авлигаас ангид байж чаддаг

A- A A+
Эрх мэдэлтэй ард түмэн авлигаас ангид байж чаддаг
- Авлига бол эх орныг маань гутааж байгаа жигшvvрт муухай vзэгдэл гэдэг дээр хvн бvхэн санал нэгдэж, авлига бол бидний сайн сайхан амьдралыг хугаслаж байгаа хувалз юм шvv гэсэн мессежийг өргөн хvрээтэй цацацгаая -

Мэдээлэл vгvйгээр хариуцлага vгvй Мэдээлэл бол эрх мэдэл юм. Мэдээллийг олон хvн эзэмих тусам эрх мэдэл тэр хэмжээгээр тархдаг. Ард тvмэн мэдээлэл олж авах бололцоотой байна гэдэг бол хvмvvс улс vндэстэндээ итгэлтэй байх нэгэн тулгуур зарчим юм.

Мэдээж хvн бvхэн л нэр төртэй, нvvр бардам амьдрахыг хvсдэг. Харамсалтай нь хvссэн бvхэн санаснаар бvтдэггvй учраас нэг л мэдэхэд саад тотгор өмнө минь гараад ирдэг. Аливаа нэгэн ажил хөөцөлдвөл ном журмаар нь яваад хэзээ ч бvтэхгvй гэсэн ойлголт нэгэнт тогтжээ. Хамгийн тvрvvнд таньдаг, мэддэг хvн хэн байна вэ гээд л асууж сурагласнаар л авилгын алтан дvрэм vйлчилж эхэлнэ.

Адгын наад зах нь л хамт vдийн хоол идэх ч юм уу, эсвэл орой vдшийн цагаар бар, ресторанд суух хэрэг гарна. Үүнийгээ "Аятайхан газар яриа хөөрөө өрнvvлэх гэсэн юм" гэж цайруулна. Vнэн хэрэг дээрээ ажил төрлөө амар хялбар аргаар бvтээх гэсэн залхуу хойрго зангаасаа л авилгын анхан шатны суурь хөрсийг бид өөрсдөө бvрдvvлж байгаа билээ.

Нөгөө талаас төрийн албан хаагчдын хvнд суртал, хойрго назгай байдал нь иргэд олон тvмнийг залхааснаас тэднийг танил талын хойнобс хөөцөлдөх "хобби"-той болгосон гэхэд хэтрvvлэг болохгvй.

Хэзээнээсээ ар, өврийн хаалга байна уу гэж асууж сураглаж хэвшсэн монголчууд авлига, хээл хахуулийг амьдрал дээр байдаг л нэгэн зvйл мэтээр vзэж ирсэн зуршлыг даруй тvргэн таслах цаг хэдийн болжээ. Урд өмнөхийн уршигт тvvхийг сөхөхөө болъё. Өнөөдрөөс л авилгын эсрэг ард нийтээрээ эвлэлдэн тэмцэцгээе. Хvvхдийнхээ багшид баярын бэлэг гэж чихэр набор өгөхөө больцгооё, эмчийн халаасанд баярласан сэтгэлийн илэрхийлэл болгож архи, мөнгө шургуулдагаа больцгооё. Өгдөг нь ч, авдаг нь ч өнөөдрөөс л өөд өөдөөсөө хараад "Баярлалаа, энэ бидэнд хэрэггvй" гэж итгэл төгс хэлж эхлэе. Эхэндээ эвгvй байж мэдэх ч, дараа нь танд итгэл, урам хайрлах энэ алхамыг зориг гарган хийцгээе.

Аж ахуйн нэгж, байгууллагууд санхуvгийн тайлангаа хоёр янзаар гаргадагыг хэн хvнгvй мэднэ. УИХ-ын танхимд ч эна тухай ярьдаг. Мэдсээр байж яагаад хариуцлага тооцдоггvй юм бэ? Байх л ёстой хэвийн vзэгдэл мэт анзааргагvй vлдээдэг энэ асуудлын цаана хэчнээн олон тэрбум төгрөг эргэлдэж, улсын төсөвт орох ёстой хэчнээн их харөнгө ууттай мөнгө болж албан тушаалтнуудын халааснаас халаасанд дамжиж байгаа бол.
Насаараа төрийн албанд ажилласан жирийн албан хаагчид олон давхар орд харш бариулаад, олон саяын vнэтэй Ланд крузер хөлөглөөд байгаагийн учрыг олон тvмэн гайхаж шагшраад л өнгөрөөдөг. Уг нь тэд нараас "Та яаж ийм их хөрөнгөтэй болсон бэ?" гэж асуух эрх иргэдэд бий. Даанч бид нар ингэж сураагvй. Харин ч ид бах болгож "Тэднийх тийм байшинтай, эднийх ийм машинтай" гэж өөр хоорондоо л яриад өнгөрнө. Тэр ч бvухэл "Яаж тvvн шиг богино хуга-цаанд ингэж баян болох ва?" гэж асууж сураглан, дадлага туршлагыг нь эзэмших гэж оролдох нь ч бий.

Нөгөөдvvл нь ч эд хөрөнгөөрөө баярхаж "Танайд хоноё" нэвтрvvлэгт орох гэж мөнгө төгрөгөө цацан байж очер дугаараа хvлээнэ. Цагаандаа гарсан луйварчин гэдэг шиг цадигаа алдсан авилгачид ард тvмнээр ийнхvv бах таваа ханган даапаалж байхад бид яагаад дуугvй сууна вэ? Одоо Монголд авлигын эсрэг дайн зарлах цаг болсон юм биш үү.

Олон жилийн турш дуншин байж арайхийж мэндэлсэн Авлигатай тэмцэх газрын vйл ажиллагааг vр дvнтэй байлгахын тулд ард иргэд анхнаас нь дэмжин туслах хэрэгтэй байна.

Авлига бол эх орныг маань гутааж байгаа жигшvvрт муухай vзэгдэл гэдэг дээр хvн бvхэн санал нэгдэж, авлига бол бидний сайн сайхан амьдралыг хугаслаж байгаа хувалз юм шvv гэсэн мессежийг өргөн хvрээтэй цацацгаая.

Өнөөдрөөс эхлэн авлигын эсрэг тэмцэлд гэр бvлээрээ, хэсэг булгээрээ, хамт олноороо нэгдэцгээе. Хамгийн тvрvvнд өөрөөсөө эхэлье. Авлигаас ангид байна гэдэг бол хамгийн чухал эрх чөлөө билээ. Дахин давтан хэлэхэд урьд өмнөхийн уршигт тvvхийг сөхөн бие бие рvvгээ өөнтөглөхгvйгээр өнөөдрөөс эхлэн эрх чөлөөгөө бvрэн эдэлцгээе.

Иймд юуны өмнө Татварын өршөөлийн хуулийг яаравчлан гаргах хэрэгтэй байна. Хэрэв тэгвэл аж ахуйн нэгж, байгууллагууд хоёр дансны зовлонгоосоо ангижирч санаа нь амарна. Албан тушаалтнууд "авилгач" гэсэн нэрнээсээ салж бас амарна. Ерөнхийлөгч Н.Энх-баяр телевизтэй ч юм уу, сонинтой ч юм уу, тэр нь ил болно. Ээж нь хэвлэх vйлдвэрийн барилгыг эзэмшдэг ч юм уу, vгvй ч юм уу, тодорхой болно. Харин vvнээс хойш хэнээс, ямар шан харамж авенаа ил тод мэдээлэх үүрэгтэй болно. УИХ-ын гишуvдийн дунд өрнөдөг бие биенийхээ идсэн уусан тухай мөнхийн маргаан цэглэх биз ээ. Үүнээс хойш ахиад энэ тухай яриа гарвал шалгуулахаас өөр аргагvй болно.
Гэвч авлигын хэрэг нь хэзээ ч олон тvмний нvдэн дээр ил vйлдэгддэггvй. Үүнийг илчлэн гаргана гэдэг адармаатай хэцvv ажил. Гагцхvv хараат бус, чөлөөт хэвлэл мэдээллийн хэрэгелvvд эрэн сурвалжлах замаар авлигын хэргийг илрvулж чадна. Авлигын хэрэгт холбогч нь эрх мэдэлтэн, албан тушаалтнууд байдаг учраас тэдний дарамт, шахалт, мөрдөлт мөшгилт сэтгvvлчдийг байнга дагаж явдаг.

Өнөөдөр сэтгvvлчийн олж авсан мэдээ, мэдээллийг нотлох баримтын хэмжээнд баталгаажуулах эрх зvйн орчин дутмаг байна. Эрэн сурвалжлах сэтгvvлчийн хөдөлмөр нь нэг талдаа мөрдөн байцаагчийнхтай төстай байдаг. Шаардлага гарвал сэтгvvлч хvн бусдыг мөрдөн мөшгөх хэрэгтэй болно. Гэтэл Эрvvгийн байцаан шийтгэх хуулиар эна эрхийг зөвхөн ТЕГДЕГ, Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба л хийж гvйцэтгэх ёстой. Тvvнээс хувь хунд тэр тусмаа сэтгvvлчдэд мөрдөн байцаалт явуулах, нотлох баримт цуглуулах эрхийг олгоогvй. Нөгөө талдаа "Нотлох баримт цуглуулах, бэхжvvлэх, талаар хуульд заасан журмыг баримтлаагvй буюу зөрчсөн бол эдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шvvхийн шийдвэрийн vндэслэл болохгvй" гэж уг хуульд заасан нь сэтгvvлчдийн цуглуулсан баримт яагаад ч нотлох баримт болж чадахгvйг нотолж байна. Мөн "Хэрэг бvртгэгч мөрдөн байцаагч, шvvх нь ...нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр vнэлнэ" гэсэн нь сэтгvvлчийн цуглуулсан нотлох баримт аль ч шатанд vнэлэмжгvй болж мэдэх заалт юм.

Иймд юуны өмнө ойрын хугацаанд Эрүүгийн хуульд "Сэтгvvлчид нотлох баримт цуглуулах эрхтэй. Сэтгvvлчид эх сурвалжаа нууцлах эрхтэй" гэх юм уу, эсвэл "Нийтийн эрх ашгийн төлөө хийсэн сэтгvvлчиин мэргэжлийн vйл ажиллагаа нь учирч болох байсан хохирлоос бага тохиолдолд гэмт хэрэг гэж тооцохгvй" гэсэн, Архивын тухай хуульд "Аль ч байгууллагын архивд сэтгvvлч мэргэжлийн vнэмлэхээрээ vйлчлvvлэх эрхтэй" гэсэн заалтыг тус тус оруулах хэрэгтэй байна.

Авлигын тухай хуульд байгаа "Хөрөнгө орлогын мэдvvлэг нь хувь хvний нууц байна" гэсэн заалтыг хvчингvй болгох, учир нь авлигын vйлчлэх хvрээ нь төр, засгийн өндөр албан тушаалтнууд, төрийн өмчийн оролцоотой байгууллагын удирдах албан тушаалтнууд тул тэд татвар төлөгчдийн хөрөнгөөр vйл ажиллагаагаа явуулж байгаа учраас татвар төлөлгчдөөс нуух зvйл байх ёсгүй.

Авлигатай тэмцэх газар байгуулагдсантай холбогдуулан хэд хэдэн хуульд нэмэлт өөрчлвлт оруулах гэж байгаа энэ vед дээр дурдсан саналуудыг хамтад нь тусгах нь зvйтэй юм.

Ингэснээр сэтгvvлчийн мэдээлэл олж авах эрх хангагдаж, аюулгvй байдал нь тодорхой хэмжээгээр баталгаажих учиртай. Мэдээлэл vгvйгээр хариуцлага vгvй. Мэдээлэл бол эрх мэдэл юм. Мэдээллийг олон хvн эзэмших тусам эрх мэдэл тэр хэмжээгээр тархдаг. Ард тvмэн мэдээлэл олж авах бололцоотой байна гэдэг бол хvмvvс улс vндэстэндээ итгэлтэй байх нэгэн тулгуур зарчим юм.

Өөрөөр хэлбэл иргэд олон тvмэн эрх мэдэлтэй байвал авлигыг таслан зогсоож чадна гэсэн vг. Итгэл төгс, эрх мэдэлтэй ард тvмэн авлигаас ангид байж чаддаг.

Г.ЭНХБААТАР “Ардын эрх” сонин