АТГ бол Зөвлөлийн утсан хүүхэлдэй биш

A- A A+
АТГ бол Зөвлөлийн утсан хүүхэлдэй биш
Авлигатай тэмцэнэ гэдэг амь дүйсэн ажил хэмээн Ерөн­­­хий­лөгч Ц.Эл­бэг­дорж өмнө нь хэдэнтээ са­нуулж байсан. Тэрээр сон­гог­дохын­хоо өм­нө шу­дарга ёсыг тогтооно хэ­мээн ам­ласан билээ. Нам­рын чуул­ганы нээлт дээр энэ та­лаар хатуу хандана гэд­гээ мэдэг­дээд Авлигатай тэмцэх га­зар (АТГ) шүүх, проку­ро­рынх­­ныг шахаж ажил­луу­ла­хаа илэр­хийлэв. Харам­салтай нь түүний эл зорилгыг АТГ-ын дэргэдэх Олон ний­тийн зөв­лөлийнхөн өөрөөр ор­чуулж эхэл­жээ. Өнгөрсөн са­рын сүү­лчээр Ц.Элбэг­дор­жийн бү­рэн эрхийн­хээ хү­рээнд ши­нээр томилсон Олон ний­тийн зөв­лөлийнхөн хэд хоно­гийн өмнө “зөв­лөмж” гар­гаж АТГ-т хүр­гүүл­лээ. Тэд АТГ-ын удирд­­ла­гуудтай нүүр тулсан анх­ны уул­залтаараа л айлгаж ор­хив. Бид АТГ-аас илүү эрх мэ­­дэл­тэй, дарам­тална шүү гэд­­гээ ил цагаа­наар мэдэгдэж бай­х юм.

Уг нь Авлигын эсрэг хуу­лийн 18 дугаар зүйлд “Төрийн үйл­­чил­гээг авсан иргэд бай­гуул­­лагын судалгаанд тул­гуур­­­лан төрийн байгуул­ла­гын шударга байдлын төв­шинд хоёр жил тутамд үнэл­гээ гар­гаж олон нийтэд мэдээ­лэх” үүр­­гийг АТГ-т хүлээл­гэсэн нь буй.

Олон нийтийн зөвлө­лийг томилсны маргааш нь Ерөн­хийлөгч Ц.Элбэгдорж АТГ-ын удирдлагуудтай уулз­лаа. Энэ үеэр АТГ-ын­хан дээр дурдсан үүрэгт аж­лыг сайн явж байгаа, ха­раа­­хан олон нийтэд мэ­дээлж ам­жаагүй байна гэ­сэн нь улс тө­рийн өгөөш бо­лох үндсийг тавив. АТГ бай­гуу­ла­г­даад хоёр жил болох хуга­цаандаа ажлын хувьд оносон нь ч бий, алдсан нь ч бий байх. Шинээр томи­логд­сон Олон нийтийн зөв­лө­лийн­хөн АТГ-ыг иргэний нийг­­мийн өмнөөс хянах үедээ хя­наж, үйл ажил­ла­гаанд нь дэмж­лэг үзүүлж болно л доо. Гэтэл АТГ-ын үйл ажиллагаатай до­лоо хо­ног бүр танилцана, мэ­дээл­­лээ бидэнд шууд тайлаг­наж бай гэж загнажээ. Авлига, ал­бан ту­шаа­лын гэмт хэргийн нууц­­лал туй­лын өндөр байх ёс­той санаг­дана. Ил цагаа­наар хэн дуртай зөвлөлийн 15 хүнд дэлгээд байвал ав­ли­гачдад тус хүргэснээс өөр юун.

АТГ бол УИХ-аас томи­логд­сон, ҮАБЗ-д тайлангаа хүргүүлдэг том байгууллага. Түүнээс бус Ерөнхий­лөг­чийн Тамгын газрын дохио­гоор ажиллах жижиг бүтэц биш гэдгийг зөвлөлийн ги­шүүд анхаараасай. Өршөө­лийн хуулиар эрх чөлөөтэй болсон тус зөв­лө­лийн гишүүн болох Ж.Бат­зан­дан дээрх шаардлага, дарам­тыг АТГ-т шууд үзүүлнэ хэ­мээн хэвлэл мэ­дээл­лээр ярьж явна. Үгүй аваас Ерөн­хий­лөг­чийн Там­гын газраар дам­жуу­лан шууд авах эрхтэй гэж дөв­чиг­нөв.

АТГ нь мэдээлэл өгөх тус­гай журамтай. Энэ журмын дагуу Үндэсний аюулгүй байд­­лын зөвлөлд ажлаа тайлаг­­на­даг. Гэтэл Ж.Бат­зан­­дан нарын захын нэг нөхөд дураараа нэхэх бү­рийд айж далдаганан өгч бо­лох уу. АТГ ийнхүү зөв­лө­лийнх­ний эрхшээлд орно гэ­дэг юуг дал­лаад эхлэв. Тө­рийн байгуул­лагыг улс тө­рийн ар­гаар чө­дөр­лөж бай­на даа. Хам­тарч ажил­лахын оронд үйл ажил­­ла­гаанд нь хэ­тэрхий гүнз­гий хутгалдан орж, өдөр бүр хя­на­хаа мэ­дэг­дээд буй нь дал­даас онил­­сон сум мэт. Ерөөс дэл­хий даяар авлигатай тэм­цэх бай­гууллага нь бие даасан, ха­раат бус байх явдал л ам­жилт­тай ажиллахын үн­дэс хэмээн үз­сээр атал Олон нийтийн зөв­лөлийнхөн увай­­гүй аашилж эхэл­лээ.

Ямартай ч, томилогдоод хэдхэн хонох­­доо л хараат бус байх ёс­той төрийн байгуул­лагыг шууд дарамталж, улс төрийн башир явуулга хэрэг­лэж буй Олон нийтийн зөв­лөлийн дүр төр­хийг зу­рах­нээ бүлэглэлүүдийн ашиг со­нирх­лын гал дөл л цу­хал­зах. Нө­гөөтэйгүүр, бохир улс тө­рийг сонгодог утгаар нь сүү­дэр­түүлж буйгаараа шу­дар­га ёсыг тог­тооно гэж ам­ла­сан Ц.Эл­бэгдор­жийн ирээдүйн аян за­мыг ч ну­рааж мэдүүш­тэй.

Дээрх нөхдийг томилсон Ерөнхийлөгч үүнийг эрхбиш мэдэж байгаа гэж найдна.

Б.ЦОГНЭМЭХ