Шударга ёс миний нүдээр - МУБИС-ТНУС Нийгэм судлал эрх зүйн багшийн 2-р ангийн оюутан Б.Ундрах

A- A A+
Шударга ёс миний нүдээр - МУБИС-ТНУС Нийгэм судлал эрх зүйн багшийн 2-р ангийн оюутан Б.Ундрах
Надад ийм нэг бодол байдаг юм.
Би Хүннү гүрэн яаж байгуулагдсаныг мэдэхгүй, би 13-р зуунд Чингис хаан яаж хамаг Монголын тархай бутархай олон аймгийг нэгтгэснийг мэдэхгүй, 1921онд Монголчууд маань Манжийн дарлалаас яаж гарсныг би харж байгаагүй, Тусгаар улс байгуулж социолизмын замаар явахад ч би байгаагүй, 1989 онд ардчилсан хувьсгал ялж байхад би ээжийнхээ гэдсэнд байлаа. Ардчилсан тогтолцоонд шилжиж шинэ үндсэн хуулиа баталж байхад би 2хон хастай нялх охин байсан болохоор тэр түүхэн үйл явдлыг мэдээгүй.

Харин би энэ бүх үйл явдал энэ бүх тулаан тэмцэл, энэ их ялалт, аугаа их гавъяа, нэрт зүтгэгчдийг нүдээрээ хараагүй боловч түүхийн эх сурвалжуудаасаа таньж, мэдэж, мэдэрсэн. Түүхийн бүхий л цаг үеийн уналт доройтол, ялалтыг ганцыг нь ч би нүдээрээ хараагүй боловч улс эх орноо, ард түмнээ xxi зуунд хөл тавьж, дэлхийн олон олон улс орны хөгжил дэвшилтэй мар зэрэгцэн алхахыг харсан. Түүгээр ч үл барам энэ хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулах чадвартай, чадалтай, бууршгүй их хүсэлтэй, дундаршгүй зоригтой Монгол хүн болсондоо, ирээдүйн Монгол эх орноо авч явах их хүч болж байгаадаа, ирээдүй хойчоо бэлтгэх багш болж байгаагаа бахархаад баршгүй.

Энэ бүх гавъяаг өвөг дээдэс маань эр зориг, эх оронч сэтгэл, шударга ёсоор бүтээж чадсан гэдэгт би итгэдэг. Чингис хаан, жанжин Сүхбаатар, Маршал Чойбалсан, ардчиллын Зориг агсан гээд амьдарч байсан цаг үедээ асар их гавъяа байгуулж, ард түмэндээ хүндлэгдэн дээдлэгдэж байсан зоригт эрс өглөг хандив, шан харамж, авилга хүнд суртлыг мэддэггүй байсан, мэддэг хүсдэг ч үгүй, бүр түүний эсрэг тэмцдэг байсан гэдэгт би итгэдэг.

Энэ зоригт эрс байгаагүй бол бид өдийд төв Азийн цээжинд, төрөлх эх орондоо, тусгаар тогтносон улсдаа амар амгалан аж төрөх байсан гэж үү? Гэтэл энэ их гавъяаг одоо бид үгүйсгэх гэж үү?

Би яагаад үгүйсгэнэ гэж хэлж байгаа гээч?
Өнөөгийн Монгол оронд маань улс төр, эдийн засаг, боловсрол гээд томоохон институцийн байгууллага бүр хүнд суртлын системийн үүр уурай болжээ. Бид радчилсан системтэй нийгэм байгуулан амьдарч байгаа боловч энэ нь бүрэн утгаараа хэрэгжихгүй, хүнд суртлыг өөгшүүлсээр газар сайгүй тархсаар байна. Энэхүү түшмэл ёс авилгыг төрүүлж хаа хаанаа хахууль гэгчийг хүлээн зөвшөөрчээ. Төрийн хүнд суртлын аппарат нь олон түмний төлөө ажиллахаар зориулагдсан байдаг боловч тэрээр бий болмогцоо өөртөө бие даасан сэтгэлзүйн оршихуйг бүрдүүлж, оон түмнийг өөрийн дайсан мэт үзэж эхэлдэг. Коррупци буюу авилга нь ерөнхийдөө итгэл үзүүлж олгосон эрх мэдлийг амин хувийн ашиг сонирхолд урвуулан ашишлах гэсэн утгатай юм. Ардчиллын үед авилгал сайн илчлэгдэн буурч чаддаг гэх боловч байдал эсрэгээр эргэж бид шударга ёс гэдгийг улан доороо гээжээ. Ардчилсан гэдэг үг зөвхөн цаасан дээр бичигдэж, түүнийг ёс болгон унших төдий болэжж гэхэд хилсдэхгүй болов уу.

Манай нийгэм бүхэлдээ авилгалд автсан байна гэж хэлж байгаагийн гол шалтгаан дараах зүйлээр нотлогдоно.
1. Манай нийгмийн ихэнхи байгууллага бюрократ хэв шинжтэй болсон. Энэ нь авилгыг төрүүлж, өөгшүүлэх эх үндэс нь болно. Хүнд сурталтай газар авилагын үүр уурхай бугшиж байдаг.

2. Хүнд суртлын байгууллагын дээд албан тушаалтан үйлчилгээ үзүүлснийхээ төлөө шан харамж нэхэх болоод өгсөн зүйлийг дуртайяа авахад бэлэн байдаг.

3. Нэгэнтээ мөнгө байдаг болохоор хувь хүмүүс төвөг чирэгдлээс зайлсхийж ажлаа түргэн шуурхай бүтээхийн тулд эрх бүхий этгээдэд шан харамж өгөхөд бэлэн байдаг. Тэд шударгаар ажил гүйцэтгэхээс шан харамжаар ажлаа түргэн бүтээхийг илүүд үздэг.

Шударга ёс хэрэгжих гол үндсэн таатай нөхцөл нь нийгэм ардчилагдаж, байгууллагын хөндлөн тогтолцоотой, авилгыг хаа хаанаа байх ёстой зүйл мэтээр үздэггүй иргэдтэй байх явдал юм. Би шударга ёс гэдгийг ингэж л ойлгодог. Хүнд суртал болон авилга бага байна гэдэг шударга ёс тогтсоны илрэл юм. Макро боон микро түвшний хэмжээнд авилгатай зэрэгцэн тэмцэж байж үр дүнд хүрэх болохоор энд хүн бүр, байгууллага бүрийн оролцоо чухал үүрэгтэй. Авилгын тогтолцооноос салахын тулд иргэн бүр хүчин зүтгэж, хүн бүрийг авилгын тухай буруу бодлоос нь салгахын тулд тогтолцоо шинжийг нь устгаж, үүний тулд хүнд сурслын босоо тогтолцоог хөндлөн тогтолцоо болгох нь зүйтэй болов уу.


МУБИС-ТНУС Нийгэм судлал эрх зүйн багшийн
2-р ангийн оюутан Б. Ундрах