Шударга ёс оюутны нүдээр - МУИС-Хууль Зүйн сургууль 3-р курсын оюутан Б.Төрболд

A- A A+
Шударга ёс оюутны нүдээр - МУИС-Хууль Зүйн сургууль 3-р курсын оюутан Б.Төрболд
Шударга ёс бол “үнэнч шударгаар амьдрах,
хэнийг ч үл гомдоох, өөрсдийн үйл
ажиллагааны үр шимийг хүртэх” явдал юм.
Грекийн философич Улпиан


Оршил
“Амьдрал ахархан учраас түүнээс аль болох их жаргалыг салгаж ав” гэж Күнз сургасан байдаг.
Аз жаргал гэж юу? гэсэн гэгээхэн хирнээ гайхамшигтай асуултыг асуумаар байна. Хүн бүхэн л өөр өөрийн гэсэн аз жаргал сайн сайхан амьдралыг хүсэн мөрөөддөг нь зайлшгүй. Харин тэрхүү хүсэл нь ямар байх нь бидэнд хамааралгүй. Гэвч аз жаргалыг хүн ганцаараа хайж үл чадах бөгөөд нийгэм дотроос эрж хайх бололцоотой.

Сайхан амьдралыг бий болгоно гэдэг шударга эсхүл шударга бус замаар л хайхыг хэлэх бизээ. Аливаа зүйл хоёр талтай гэж бид үздэг. Тэгвэл шударга ба шударга бус гэх үзэлч ийм л талтай. Хүн адгууснаас ялгагдах шинж нь оюун ухаан, уураг тархитай байдаг. Оюун ухаантай учраас аливаа зүйлийг ялгаж салгаж ойлгодог. Тиймээс шударга ёс, шударга зүйл гэж юу вэ? гэдгийг ойлгохыг эрхэмлэдэг. Оюутны нүдээр шударга зүйлийг харна гэдэг нь оюунтан сэтгэлэгээгээр ойлгохыг хэлэх буй.

Шударга ёсыг эрэлхийлсэн нь
Түүхийн хуудсыг сөхөхөд Шударга ёс гэх ухагдахууныг эрт эдүгээд хүмүүс тодорхойлох оролдлогуудыг хийж байсан, хийсээрч байна. Тийм хэдий ч шударга ёс гэдэг чинь энэ гэсэн нэгдсэн нэг тодорхойлолтонд хүрээгүй байна. Гэхдээ өөр өөрийн байр суурьнаас тодорхойлохыг эрмэлзэж, бас бус шийдлүүдийг гаргаж байсан. Алдарт сэтгэгчид болох Сократ, Аристотель, Платон, Кант нар хүртэл өөрийн оюун санааны өнцгөөс тодорхойлж, бичиж байсан. Аристотель, Платон нар Сайн сайхан нийгмийн гол шалгуур гэж үзэж Платон “хүн бүрт зохих хувийг хүртээх” явдал хэмээн тодорхойлжээ. Гэвч энэхүү бичиж байсан зүйл нь өдий болтол батлагдаагүй байсаар, улам олон талаас тайлбарлагдах болсон.

“Шударга ёс”-ыг эрэлхийлсэн нийтлэл, ном, сэтгүүл, интернетийн сайт, телевиз, радио, бусад зүйлээр ч багагүй бичигдэж, тацагддаг. Энэ нь өдий хүртэл нэгдсэн нэг тодорхойлолтонд хүрээгүйн л шинж бизээ. Гэхдээ шударга ёсны онол, үзэл баримтлалыг тусгасан зарчмууд ихээр байдаг.

Эрх зүйт төрийн онолоор
Харин манай улс “Шударга ёс” гэдэг зүйлийг Үндсэн хуулиндаа хуульчлан тусган оруулсан байна.
Монгол улсын Үндсэн хуулийн 1.2-д “ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж тусгасан нь хийж байгаа зүйлдээ итгэл үнэмшилтэй, үндсэн зарчмыг хангасан үнэт зүйл юм.

Шударга ёсыг нэр томъёоны хувьд үзэхдээ нийгмийн тогтолцоо, ёс зүй, тэгш эрх, ердийн харилцаа гэж тодорхойлсон байна. Үүнтэй холбогдон шударга ёсны талаархи олон ургалч үзэл санаанууд үүсэн бий болсон. Метафизик буюу бурхан шашины, рациональ буюу харьцангуй шударга ёс гэх урсгалд хуваагдаж, үзэл номлол бий болсон. Орчин үед рациональ буюу харьцангуй шударга ёсны үзэл давамгайлж үндсэн хуульт ёсны онол үйлчилж байна. Төр түмний байгууллага, албан тушаалтны бүхий л үйл ажиллагаа Үндсэн хууль болон бусад хуулийн дагуу явагдах ёстой. Энэ нь нийгмийн шударга ёс гэгдэх аливаа гэмт хэрэгт холбогдон шалгагдах, гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, нотлогдвол гэмт хэрэгтэй тохирсон ялыг шийтгэлийг авах, шүүхээр шүүлгэх нь шударга ёсны баталгаа гэж үздэг. Өргөн утгаар ойлговол эрх чөлөө,ёс суртахуун, ардчилалд суурилсан үндэсний тогтолцоог хэлж байна.

Тэгэхээр шударга ёс гэдэг зүйл яагаад гарч ирж байна. Түүнийг нийгэмд хэрхэн бий болгох гэсэн хандлага гарч ирэх нь дамжиггүй. Нийгэм гэдэг ашиг сонирхлуудын зөрчилдөөнөөс үүдэн бий болдог үзэгдэл. Харин ашиг сонирлын зөрчилдөөн гарахгүй байвал шударга ёс гэдэг зүйл яригдахгүй. Зөрчилдөөн гарахад түүнийг хамгийн ухаалагаар/рациональ/ зохицуулж чадах нийгмийн тогтолцоог л шударга ёс гэнэ.

Тэгвэл өнөөдөр бидэнд шударгаар амьдрах боломж бололцоо хир байгаа? шударга амьдрах эрх маань хир нээлттэй байгаа? эсэхийг шударга ёсны онол болох рациональ үзлээс харж болохоор байна. Нийгэмд шударгаар амьдрах баталгаа хангагдах нь хараат бус шүүхийн тогтолцооноос хамаарна. Энэ нь шүүх эрх мэдэл нь шударгаар аливаа хэргийг шийдэж чадаж байх юм бол энэхүү эрхээ эдлэх боломж маань бий болно.

Энтони амато хэлэхдээ “Шударга ёс гэдэг эрх зүйн оршин байхын учир” гэж үзсэн. Энэ бол яах аргагүй үнэн билээ. Шударга нийгэм, шударга шүүхтэй ард түмэн л шударга ёсыг хамгийн ихээр ойлгон эрх зүйт нийгмийн үндсэн зарчим болох шударга ёсыг төрийн үйл ажиллагааныхаа тулгуур хөдөлгүүр болгон ашиглахаар байна. Шүүх нь шударга ажиллаж чадах юм бол түмэн олон бас л тийм байх нь ойлгомжтой. Хаана мэдээлэл байна тэнд шударга ёс байна гэдэг мэргэн үг байдаг. Ардчилсан нийгэм аливаа мэдээллийг тэгш хүртээж, адилтгадаг, адилтгасан хирнээ ялгадаггүй тийм тогтолцоотой байдаг учраас шударга ёсыг бий болгодог.

Дүгнэлт
Үндсэн хуульт ёсны онолоор хууль тогтоох байгууллага нь үндсэн хуулийн дэг журамд, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага нь эрх зүйт хуулинд, Шүүх нь гагцхүү эрх зүйд захирагдаж, төрийн албан хаагчид нь ёс зүйд захирагдаж чадах юм бол төрийн үйл ажиллагааны шударга ёсны зарчим хангагдаж чадна.
“Шударга ёс” гэсэн зүйлийн хариултыг одоо хүртэл хайсаар байна...


Ашигласан ном зүй

Др.НАЙЖЕЛЬ АШФОРД., “Чөлөөт нийгмийн үндсэн зарчим” УБ.,2007 он

Ч.Өнөрбаяр., “Шударга ёсны үндсэн зарчим” нийтлэл.

Х.Сэлэнгэ.,”Шударга ёсны процедурын онол”.,УБ,2007 он, лекц.

Hans Kelsen “Шударга ёс гэж юу вэ?” 1953 он.

Norman Barry. An Introduction to Modern. London. Macmillan., 2000. Chapter 6.


МУИС-Хууль Зүйн сургууль 3-р курсын оюутан Болор-Эрдэнэ овогтой Төрболд